Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ

Бие даасан судлал болон гэр бүлийн хичээлээр юу хийж болох вэ?

Бие даасан судлал болон гэр бүлийн хичээлээр юу хийж болох вэ?

Бид цуглаан, чуулганаар Еховаг олуулаа шүтэхээс гадна ганцаараа болон гэр бүлээрээ шүтдэг. Бие даасан судлал болон гэр бүлийн хичээлээр юу хийж болохыг доор дурдъя.

  • Цуглаандаа бэлдэх. Дуугаа дуулан дасгал хийж, гэрийнхэндээ хариулт бэлдэхэд нь тусалж болно.

  • Библид байдаг түүхийг унших. Дараа нь тухайн үйл явдлыг зурах юм уу юу сурснаа тэмдэглэж болно.

  • Библид гардаг залбирлыг уншиж, залбирлынхаа чанарыг хэрхэн сайжруулахыг ярилцах.

  • Байгууллагаас гаргасан видео үзээд ярилцах юм уу мэдэж авснаа тэмдэглэх.

  • Дэлгэрүүлэх ажилдаа бэлдэх. Дасгал сургуулилалт хийж болно.

  • Бүтээлийг ажиглаад эргэцүүлэн бодох юм уу Еховагийн тухай юу мэдэж авснаа ярилцах. a

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2023 оны 3-р сарын дугаарт буй «Еховаг бүтээлээс нь илүү сайн мэдэж аваарай» гэсэн өгүүллийг үзээрэй.