Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ

Орчноо бүрдүүлэх

Орчноо бүрдүүлэх

Та илүү үр дүнтэй судалмаар байна уу? Судлахад тохиромжтой орчин бүрдүүлэхийн тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй.

  • Хаана судлахаа бодох. Боломжтой бол эмх цэгцтэй, гэрэл гэгээтэй газар олоорой. Ширээнийхээ ард юм уу гадаа тав тухтай газар сууж болох юм.

  • Ганцаараа байх. Есүс залбирахаар «өглөө эрт ... зэлүүд газарт» очсон (Марк 1:35). Хэрэв ганцаараа байх боломжгүй бол гэрийнхэн юм уу хамт амьдардаг хүндээ хэзээ судлах гэж байгаагаа хэлээд саад болохгүй байхыг гуйгаарай.

  • Анхаарлаа төвлөрүүлэх. Гар утас эсвэл таблет ашиглан судлах гэж байгаа бол анхаарал сарнихаас сэргийлэн дууг нь хаах юм уу нисэх онгоцны горим дээр тохируулаарай. Ямар нэг юм хийх ёстойгоо санавал тэмдэглээд судалж дууссаныхаа дараа хийгээрэй. Хэрэв анхаарал төвлөрч өгөхгүй бол түр завсарлаж алхах юм уу хөнгөхөн дасгал хийж болно.