Санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
Эмэгтэйчүүдэд хэрхэн хандах талаар Ехова ямар жишээ үзүүлсэн бэ?
Тэрбээр эмэгтэйчүүдийг ялгаварладаггүй, эрчүүдийг тэднээс илүү гэж үздэггүй. Бурхан эмэгтэйчүүдийг сонсож, сэтгэл мэдрэмжийг нь болон тэдэнд ямар бэрхшээл тулгарч буйг анхаардаг. Мөн тэдэнд итгэн чухал ажил даалгадаг.—хц24.01, х. 15–16.
Эфэс 5:7-д «Тэдэн шиг байж болохгүй» гэж бичсэнийг бид хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Элч Паул Бурхны хэм хэмжээг дагахад саад болдог хүмүүстэй нөхөрлөхгүй байхыг анхааруулсан. Ийм нөхөрлөлд биечлэн уулзахаас гадна олон нийтийн сүлжээгээр харилцах ч орно.—хц24.03, х. 22–23.
Ямар худал ярианаас сэрэмжлэх ёстой вэ?
Эх сурвалжийг нь шалгалгүй итгэл нэгтнүүдийнхээ ярьсан мэдээлэл, танихгүй хүнээс ирсэн э-мэйл, үнэнийг сонирхож буй дүр эсгэсэн тэрслэгчдийн ярианаас бид сэрэмжлэх ёстой.—хц24.04, х. 12.
Содом, Гоморрад болон үерээр устгагдсан хүмүүс, мөн Соломон хааныг Ехова ирээдүйд яах талаар бид юу мэддэг, юу мэддэггүй вэ?
Ехова тэднийг бүрмөсөн устгасныг бид яг таг мэдэхгүй. Харин Ехова тэдний талаар бүгдийг мэддэг, бас туйлын өршөөнгүй Бурхан гэдгийг бид мэддэг.—хц24.05, х. 3–4.
Бурхныг «Хадтай» зүйрлэснээс юу мэдэж авах вэ? (Д.хууль 32:4).
Бид Еховаг хоргодох газраа болгох боломжтой. Тэрбээр найдвартай, амлалтаа ямагт биелүүлдэг. Мөн хувиршгүй, зан чанар болон санаа зорилго нь өөрчлөгддөггүй.—хц24.06, х. 26–28.
Шилжиж очсон хуралдаа хэрхэн дасах вэ?
Еховад найдаарай. Тэрбээр эрт үед үйлчлэгчдэдээ тусалж байсан, одоо ч танд тусална. Хуучин хурлынхантайгаа бүү харьцуулаарай. Шинэ хурлынхаа үйл хэрэгт оролцож, найзуудтай болохыг хичээгээрэй.—хц24.07, х. 26–28.
Матай 25-р бүлэгт гардаг 3 сургаалт зүйрлэлээс юу мэдэж авах вэ?
Хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлд үнэнч байх; ухаалаг ба мунхаг онгон бүсгүйчүүдийн тухай зүйрлэлд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байх; талантын тухай зүйрлэлд ажилсаг байхын чухлыг тус тус онцолсон.—хц24.09, х. 20–24.
Соломоны сүмийн үүдний танхим хэр өндөр байсан бэ?
Эртний зарим гар бичмэлийн Шастирын дэд 3:4-т «120 тохой» буюу 53 метр гэж бичжээ. Гэхдээ найдвартай бусад эх бичвэрт «20 тохой» буюу 9 метр гэсэн байдаг. Энэ нь сүмийн хананы зузаантай тохирч байна.—хц24.10, х. 31.
Туслах үйлчлэгч «нэг эхнэртэй» байх ёстой гэдгийг юу гэж ойлгох вэ? (1 Тим. 3:12).
Тэрбээр ганц л эмэгтэйтэй гэрлэх бөгөөд садар самуун явдалд орооцолдох учиргүй. Бас өөр эмэгтэйтэй сээтэгнэх ёсгүй.—хц24.11, х. 19.
Ёохан 6:53 нь Эзний оройн зоогтой хамаагүй гэж яагаад хэлэх вэ?
Ёохан 6:53-т Есүсийн махыг идэж, цусыг уух хэрэгтэй гэжээ. Есүс энэ үгээ МЭ 32 онд Галилд байхдаа өөрт нь итгээгүй иудейчүүдэд хэлсэн. Харин Эзний оройн зоогийг жилийн дараа Иерусалимд анх тэмдэглэсэн. Энэ үеэр Есүс үгээ өөртэй нь хамт тэнгэрээс захирах хүмүүст хэлсэн.—хц24.12, х. 10–11.