Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ

Эрдэнэс мэт санаа олоод хэрэгжүүлээрэй

Эрдэнэс мэт санаа олоод хэрэгжүүлээрэй

Бид Библи унших үедээ судалгаа хийж эрдэнэс хайдаг. Харин илүү их ач тус хүртье гэвэл яах вэ?

Библид гардаг үйл явдлын талаар ухаж судлаарай. Жишээ нь тухайн хэсгийг хэн, хэзээ, хэнд зориулж бичсэнийг мэдэж аваарай. Нөхцөл байдал нь ямар байсан бэ? Түүний өмнө болон дараа юу болсон бэ?

Дараах асуултуудыг асуугаад юу сурч болохыг бодоорой. «Энэ хүмүүст ямар санагдаж байсан бол? Тэд ямар зан чанар илэрхийлсэн бэ? Би яагаад сайхан зан чанарыг нь дуурайж, мууг нь илэрхийлэхээс зайлсхийх ёстой вэ?»

Дэлгэрүүлэхдээ юм уу бусадтай харьцахдаа сурч мэдсэнээ хэрэгжүүлээрэй. Тэгвэл жинхэнэ мэргэн ухаантай хүн гэдгээ харуулна. Библид «Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаараг» гэжээ (Дуу. 107:43).

  • Зөвлөгөө: Ажлын өдөр болдог цуглааны «Бурхны Үгэн дэх эрдэнэс» хэсгийн материалыг анхаараарай. Тэнд мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлэхэд тус болох асуулт, эргэцүүлэн бодуулах санаа оноо болон зураг бий.