СУДАЛЖ БОЛОХ СЭДЭВ
Еховагийн үзэл бодлыг чухалд үздэг хүн зөв шийдвэр гаргадаг
Эхлэл 25:29–34-ийг уншаад Есав Иаков хоёр зөв шийдвэр гаргасан эсэхийг мэдэж аваарай.
Хам сэдвийг нь нямбай судлаарай. Өмнө нь юу болсон бэ? (Эх. 25:20–28). Дараа нь юу болсон бэ? (Эх. 27:1–46).
Нарийн ширийн зүйлийг судлаарай. Тухайн үед ууган хүү ямар эрх, үүрэгтэй байсан бэ? (Эх. 18:18, 19; хц17.12 х. 14–15).
-
Ууган хүүгийн эрхтэй хүн л Мессиагийн өвөг эцэг болсон уу?
Ямар сургамжтайг бодоод хэрэгжүүлээрэй. Есаваас ялгаатай нь, Иаков яагаад ууган хүүгийн эрхийг эрхэмд үзсэн бэ? (Евр. 12:16, 17). Ехова ах дүү хоёрыг хэрхэн үзсэн бэ? Яагаад? (Мал. 1:2, 3). Есав зөв шийдвэр гаргахын тулд юу хийж болох байсан бэ?
-
Өөрөөсөө асуугаарай. «Гэр бүлийн хичээл хийх зэрэг 7 хоногийн хуваарь гаргахдаа Еховаг шүтэхийг чухалд үздэгээ хэрхэн харуулах вэ?»