СУДАЛЖ БОЛОХ СЭДЭВ
Шударга бус явдлыг тэвчих нь
Эхлэл 37:23–28; 39:17–23-ыг уншаад шударга бус явдлыг тэвчсэн Иосефын тухай мэдэж аваарай.
Хам сэдвийг нь судлаарай. Хүмүүс яагаад Иосефт шударга бус хандсан бэ? (Эх. 37:3–11; 39:1, 6–10). Тэрбээр хэр удаан тэвчих ёстой байсан бэ? (Эх. 37:2; 41:46). Тэр бүх хугацаанд нь Ехова Иосефын төлөө юу хийсэн бэ? Харин юу хийгээгүй вэ? (Эх. 39:2, 21; хц23.01 х. 17 д/м 13).
Ухаж судлаарай. Потифарын эхнэр хилс хэрэгт гүтгэхэд Иосеф өөрийгөө өмгөөлсөн гэж Библид бичээгүй. Иосеф яагаад үг хэлэхгүй байхаар шийдсэнийг, бас бид яагаад бүх нарийн ширийн зүйлийг мэдэх шаардлагагүйг ойлгоход Библийн дараах зүйлүүд хэрхэн туслах вэ? (Сур. 20:2; Ёох. 21:25; Үйлс 21:37). Шударга бус явдлыг тэвчихэд Иосефт ямар зан чанар тус болсон байж болох вэ? (Мика 7:7; Лук 14:11; Яак. 1:2, 3).
Юу сурч болохыг бодоорой. Өөрөөсөө ингэж асуугаарай.
-
«Есүсийн шавь гэдгээсээ болж би ямар шударга бус явдалд өртөж магадгүй вэ?» (Лук 21:12, 16, 17; Евр. 10:33, 34).
-
«Шударга бус явдал тохиолдлоо гэхэд бэлтгэлтэй байхын тулд одооноос яах вэ?» (Дуу. 62:7, 8; 105:17–19; хц19.07 х. 2–7).