СУДЛАХАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Чөлөөтэй сэтгэх нь
Библи судлахынхаа өмнө «Эндээс би юу мэдэж авах вэ?» гэж бодож болох юм. Гэхдээ бодсон зүйлдээ баригдвал Еховагийн зааж өгөх гэж буй зүйлийг анзаарахгүй өнгөрөөж магадгүй. Ингэхгүйн тулд яах вэ?
Мэргэн ухаан гуйж залбирах. Одоо юу заах гэж байгааг нь ойлгоход туслахыг Еховагаас гуйгаарай (Яак. 1:5). Мэддэг зүйлдээ бүү түшиглээрэй (Сур. 3:5, 6).
Библи онцгой хүчтэйг хүлээн зөвшөөрөх. «Бурхны үг амьд» (Евр. 4:12). Тиймээс Библи унших болгонд бид шинэ юмыг, амьдралдаа хэрэгжүүлэх янз янзын аргыг мэдэж авдаг. Харин үүний тулд Бурхан юу заах гээд байгааг мэдье гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.
Еховагийн ширээн дэх бүх хоол ундыг талархан хүртэх. Тэрбээр бэлгэдлийн хоол ундаар «элбэг дэлбэг» хангадаг (Ис. 25:6). Заримыг нь тийм ч амттай биш байх гээд идэхгүй байж болохгүй шүү. Тэдгээр нь бидэнд ач тустай байгаад зогсохгүй баяр хөөр нэмнэ!