Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ

Мартахгүйн тулд зураарай

Мартахгүйн тулд зураарай

Сурч мэдсэнээ санах нь бусад хүний л адилаар танд амаргүй байдаг байх. Харин Есүсийн татсан жишээнүүдийг дорхноо санадгаа анзаарсан уу? Төсөөлөхөд амархан байдаг учраас мартаагүй биз ээ. Үүнтэй адил сурч мэдсэнээ оюун бодолдоо дүр зураг болгон буулгавал тогтооход хялбар байна. Ингэхийн тулд яах вэ? Зураарай.

Зарим хүн шинээр мэдсэн зүйлээ зурдаг тул илүү их юм санадаг. Зураг зурах нь зөвхөн үгийг бус, гол санааг тогтооход тустай. Уран зураг зурах шаардлагагүй. Харин энгийн, тойм зураг байхад л болно. Бас ялангуяа настай хүмүүс энэ аргыг хэрэглээд илүү ач тус хүртдэг.

Та судалгаа хийхдээ хэдэн зураг зурж үзээрэй. Дараа нь олон юм санаж байгаагаа анзаараад гайхах байх!