СУДАЛЖ БОЛОХ СЭДЭВ
Дарамт, шахалт тулгарахад зоригтой байх нь
Иеремиа 38:1–13-ыг уншаад зөнч Иеремиа болон тайган Ебед-мелех хэрхэн эр зоригтой байсныг мэдэж аваарай.
Хам сэдвийг нь судлаарай. Иеремиа Еховагийн мэдээг хэрхэн эр зоригтой тунхагласан бэ? (Иер. 27:12–14; 28:15–17; 37:6–10). Хүмүүс түүнийг яасан бэ? (Иер. 37:15, 16).
Ухаж судлаарай. Иеремиаг хэрхэн дарамталсан бэ? (jr 26-27 ¶20-22). Эртний нөөцлүүр ямар байсныг мэдэж аваарай (it-1 471). Шавар шавхайтай тэнд байхад Иеремиад ямар санагдсан бол? Ебед-мелех яагаад айсан байж болох вэ? (хц13 1/15 х. 9 д/м 12).
Юу сурч болохыг бодоорой. Өөрөөсөө ингэж асуугаарай.
-
«Уг явдлыг харахад Ехова үнэнч үйлчлэгчдээ хэрхэн хамгаалдаг вэ?» (Дуу. 97:10; Иер. 39:15–18).
-
«Ямар үед зоригтой байх хэрэгтэй вэ?»
-
«Дарамт, шахалт тулгарахад зөвийг үйлдэхийн тулд хэрхэн зориг гаргах вэ?» a
a Библи хэрхэн судлах талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2023 оны 7-р сарын дугаарын «Судлахад тус болох зөвлөгөө»-г үзээрэй.