Skip to content

Гарчиг руу орох

Оршил

Оршил

Гэр бүлээ сайхан авч явах 12 нууц

Гэр бүлийг сүйрүүлдэг өч төчнөөн зүйл байдгийг бид мэддэг. Гэхдээ гэр бүлээ сайхан авч явахын тулд яах хэрэгтэйг мэдэх нь чухал.

  • АНУ-д гэхэд 1990–2015 оны хооронд 50-аас дээш насныхны салалт хоёр дахин, 65-аас дээш насныхны салалт гурав дахин ихэсжээ.

  • Эцэг эхчүүд яахаа мэдэхгүй байна. Хүүхдээ байнга магтахыг зарим мэргэжилтэн эцэг эхчүүдэд зөвлөдөг. Гэтэл зарим нь, хүүхдээ л бодож байгаа бол хатуу гараар өсгөөрэй гэдэг.

  • Хүүхэд залуус амьдралаа авч явах чадвар эзэмшилгүй өсөж өндийж байна.

Гэхдээ ...

  • хос хоёр насан туршдаа жаргалтай амьдрах боломжтой.

  • эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлан сахилга баттай болгон өсгөх боломжтой.

  • хүүхэд залуус том болсон хойноо хэрэг болох чадвар эзэмших боломжтой.

«Сэрцгээ!» сэтгүүлийн энэ дугаараас гэр бүлээ сайхан авч явах 12 нууцыг мэдэж аваарай.