Skip to content

Гарчиг руу орох

Уучилж чаддаг бол дүрэлзэж буй гал шиг хэрүүл маргааныг намжаана

ЭХНЭР НӨХӨР

4. Уучлах

4. Уучлах

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Гомдол тээхгүй, уур хорслоо хадгалахгүй байхыг уучлах гэнэ. Гэхдээ болсон явдлыг шалихгүй юм гэж үзэх юм уу эсвэл бүр юу ч болоогүй юм шиг царайлна гэсэн үг биш юм.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» (Колосай 3:13).

«Та ханьдаа хайртай л бол алдаа дутагдлыг нь биш, хичээж мэрийж байгааг нь харж чадна»—Аарон.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Гомдол хорсол тээж явах нь сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, гэр бүлийн харилцаанд сэв суулгадаг.

«Нэг удаа нөхөр маань намайг их гомдоочихоод уучлалт гуйсан юм. Голдоо ортлоо гомдсондоо ч тэр үү, уучилж чадахгүй байлаа. Сүүлд нь би уучилсан л даа. Гэхдээ эртхэн уучлаагүйдээ харамссан. Ийм дэмий юмнаас болоод хоёулаа зовсон доо»—Жулиа.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ӨӨРӨӨСӨӨ АСУУГААРАЙ

Хэрэв хань тань таныг дахиад гомдоовол өөрөөсөө ингэж асуугаарай.

  • «Би дэндүү эмзэглээд байгаа юм биш биз?»

  • «Уучлалт гуйлгах гэж зүтгэхийн хэрэг байна уу? Зүгээр л мартчихаж болохгүй юу?»

ХАНЬТАЙГАА ЯРИЛЦААРАЙ

  • Хоёулаа бие биеэ хэр удаж уучилдаг вэ?

  • Бие биеэ хурдан уучилдаг болохын тулд яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ

  • Таныг албаар гомдоодог гэж битгий бодоорой.

  • «Бид бүгдээрээ алддаг» гэдгийг санаж ханиа уучлахыг бодоорой (Яаков 3:2).

«Хэн хэн нь буруутай бол уучлах амархан. Гэхдээ нөгөөгөө л буруутай гэж бодоод байвал уучлах хэцүү. Жинхэнэ даруу хүн л уучилж чаддаг юм билээ»—Кимбэрли.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Учраа түргэн ол» (Матай 5:25).

Гомдол хорсол тээж явах нь сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, гэр бүлийн харилцаанд сэв суулгадаг