Skip to content

Гарчиг руу орох

Мөнгө санхүү

Мөнгө санхүү

Олон хүн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлээд мөнгөө зөв зарцуулж сурчээ.

САЙТАР ТӨСӨВЛӨӨРЭЙ

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө. Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» (Сургаалт үгс 21:5).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Төсөв тооцоо гаргаад түүнийгээ дагаж мөрдөөрэй. Юунд зарцуулахаа урьдчилж бодоорой. Хүссэн болгоноо авч чадахгүй ч байж мэднэ. Тэгэхлээр мөнгөө ухаалаг зарцуулаарай.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Төсөвлөснийхөө дагуу байгаарай. Зарлагаа жагсааж бичээд хоолны, байрны, хувцасны гэх мэтээр хувааж ангилаарай. Ангилсныхаа дагуу мөнгөө хуваарилаарай. Хуваасан нэг хэсэг мөнгөнөөсөө тооцоолсноос илүүг зарвал нөгөөгөөс нь авч хэрэглээрэй. Жишээ нь та бензинд их мөнгө үрсэн бол гадуур хооллохоо болих зэргээр тийм ч чухал биш зарим хэрэглээгээ танаарай.

  • Шаардлагагүй юманд өр битгий тавиарай. Болж өгвөл, өр тавихгүй байгаарай. Харин авах гэж байгаа зүйлдээ зориулж мөнгө хадгалаарай. Зээлийн карт хэрэглэдэг бол хүүг нь төлөхгүйн тулд тухайн сардаа багтааж зээлээ төлөхийг бодоорой. Хэрэв өртэй бол, буцааж төлөх хуваарь гаргаад түүнийгээ мөрдөөрэй.

    Зээлийн картаар тооцоо хийвэл их мөнгө үрдэгийг нэгэн судалгаа харуулдаг. Тийм учраас та зээлийн карттай бол болгоомжтой байгаарай.

ЮУНААС ЗАЙЛСХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Залхуу хүн газраа цагт нь хагалахгүй. Тиймээс ургац хураах үед тэр юу ч үгүй хоцорно» (Сургаалт үгс 20:4).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Залхуурвал ядуурахын цондон. Тийм учраас аль болох ажилсаг байж, ирээдүйгээ бодож мөнгөө зөв зарцуулаарай.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Ажилсаг байх. Байнгын орлоготой байя гэвэл ажилч хөдөлмөрч, итгэл хүлээдэг байгаарай. Хичээнгүй ажилчныг ажил олгогчид үнэлдэг.

  • Үнэнч шударга байх. Албан газрынхаа эд зүйлийг битгий хулгайлаарай. Үнэнч биш хүн нэр хүндээ алдаж цаашлаад ажилгүй болж мэднэ.

  • Шунахгүй байх. Үргэлж л мөнгөний араас яваад байвал эцэстээ эрүүл мэндээрээ хохирч, бусадтай харьцах харьцаанд сэв сууна. Амьдралд мөнгөнөөс чухал юм байдгийг санаж яваарай.

БИБЛИЙН БУСАД ЗАРЧИМ

Сонсдог Библи татаж аваарай. Манай jw.org сайтад олон зуун хэлээр бий

МУУ ЗУРШИЛД АВТВАЛ ЦАГ Ч МӨНГӨ Ч ҮРЭГДЭНЭ.

«Дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно» (СУРГААЛТ ҮГС 23:21).

ХЭТ ИХ СТРЕССТ ОРОХГҮЙ БАЙГААРАЙ.

«Юу идэж уух билээ, юу өмсөх билээ гэж амийнхаа төлөө санаа зовохоо боль» (МАТАЙ 6:25).

АТААРХАХГҮЙ БАЙГААРАЙ.

«Хорон муу нүдтэй [«Атаархуу», ШЕ] хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг» (СУРГААЛТ ҮГС 28:22).