Skip to content

Гарчиг руу орох

Эрүүл мэнд

Эрүүл мэнд

Библи эрүүл мэндийн гарын авлага биш боловч зарчмыг нь хэрэгжүүлбэл эрүүл амьдрахад тустай. Ямар зарчим байдаг вэ?

ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРААРАЙ

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» (Эфэс 5:29).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Энэ зарчим эрүүл мэнддээ санаа тавина гэж яахыг хэлж өгдөг. Нэгэн судалгаанаас үзвэл, эрүүл мэндийн олон асуудал амьдралын хэв маягтай холбоотой ажээ. Тэгэхлээр амьдралын зөв хэв маяг эрүүл мэндэд тустай байх нь.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Шим тэжээлтэй хоол идээрэй. Эрүүл мэндэд тустай хоол идэж шим тэжээл авч, ус сайн уух хэрэгтэй.

  • Дасгал хөдөлгөөн хийгээрэй. Эрүүл мэндээ бодож дасгал хөдөлгөөн хийхэд нас хамаарахгүй. Тэр байтугай, хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй хүмүүс ч дасгал хийх хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, эмч сувилагч нар дасгал хийхийг танд зөвлөдөг байх. Зөвлөгөөг нь дагавал танд л тустай шүү!

  • Хангалттай унтаж амраарай. Нойр дутуу яваад байвал хүнд өвчин тусах аюултай. Олон хүн унтах ёстой цагтаа унтдаггүйгээс хангалттай нойр авч чаддаггүй. Нөгөөтээгүүр, цагтаа унтаж амардаг бол эрүүл сайхан явна.

МУУ ЗУРШЛААС ХОЛ БАЙГААРАЙ

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэж, улам бүр цэвэр ариун байцгаая» (2 Коринт 7:1).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Өвчний гол шалтгаан болдог, үхэлд хүргэдэг тамхи гэх мэт янз бүрийн хорт бодисоор биеэ хордуулахгүй байх нь ач тустай.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Хорт зуршлаас салах өдрөө товлоод календарь дээрээ тэмдэглээрэй. Тэр өдрийнхөө урд өдөр тамхи, үнсний сав, асаагуур болон холбогдох эд зүйлсийг хаяарай. Хорт зуршилтай хүмүүсийн цугладаг газраас хол байгаарай. Өөрийг тань ойлгодог найз нөхдөдөө муу зуршлаа хаяж байгаагаа хэлээрэй.

БИБЛИЙН БУСАД ЗАРЧИМ

Ойр хавьдаа амьдардаг Еховагийн Гэрчээс Библи аваарай

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГААРАЙ.

«Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай» (ДЭД ХУУЛЬ 22:8).

УУРАА БАРИАРАЙ.

«Уурлахдаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг» (СУРГААЛТ ҮГС 14:29).

БИТГИЙ ХЭТРҮҮЛЖ ИДЭЭРЭЙ.

«Хэт их иддэг хүмүүсээс зай барь» (СУРГААЛТ ҮГС 23:20).