СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ
Стресст ордог шалтгаан
«Насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар стрессийн түвшин ихсэж байгаа нь харагддаг. Учир нь бид асар их өөрчлөгдөж буй тогтворгүй цаг үед амьдарч байна» гэж Майо клиник мэдээлжээ. Амьдралд гардаг өөрчлөлт, яах нь тодорхойгүй зүйлс стрессийн шалтгаан болдог. Жишээ нь:
-
салалт
-
дотнын хүн нас барах
-
хүнд өвчин тусах
-
хүнд осолд орох
-
гэмт хэрэг
-
цаг наргүй амьдралын хэмнэл
-
байгалийн болон хүний учруулсан гамшиг
-
ажил сургууль дээрх дарамт
-
ажил, мөнгө санхүүгийн талаар санаа зовох