Skip to content

Гарчиг руу орох

Шашин юу гэж номлодог вэ

Шашин юу гэж номлодог вэ

Хиндү шашин

энэ яваа насандаа юм уу урд насандаа хийсэн үйлийн үрээс болж хүн зовдог гэж үздэг. Мокшад хүрэх буюу дахин төрөх орчлонгийн хүрднээс ангижирч, хорвоогийн үйлээс чөлөөлөгдөн гэгээрнэ хэмээн итгэдэг.

Лалын шашин

зовлонг нүглийн шийтгэл, итгэлийн сорилт гэж үздэг. Хойд Америкийн лалын шашинтны нийгэмлэгийн тэргүүн Саяид Сийдийн хэлснээр гай зовлон бол «Бурхны хүртээдэг бүх ивээлд үргэлж талархахыг, ядууст туслах ёстойг сануулах сануулга» ажээ.

Иудейн уламжлал

хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг амсан зовдог хэмээн номлодог. Иудейн шашинтай зарим хүн гэмгүй хэрнээ зовсон хүн амилах нь шударга явдал гэж итгэдэг. Каббалист (ер бусын) Иудаизм хүн хойд төрөлдөө гэм нүглээ хэчнээн ч олон удаа цайруулж болно гэж заадаг.

Буддын шашин

хүн олон дахин төрж, төрөл арилжсаар муу үйл, муу сэтгэл, шунал хүсэл нь шавхагдан арилж зовлонгоо эдэлж дуусдаг гэж номлодог. Мэргэн ухаан, буян, оюун санааны сахилга батын ачаар нирваан дүрийг олох буюу бүх зовлонгоос ангижирдаг хэмээн сургадаг байна.

Күнзийн сургаал

ихэнх зовлонгийн шалтгаан нь «хүний алдаа дутагдал, бүтэлгүйтэл» юм гэж номлодог хэмээн нэгэн тольд бичжээ (A Dictionary of Comparative Religion). Күнзийн сургаал нь зовлон ихэнхдээ хүний мэдлээс хэтэрсэн давуу сүнсэн биетүүдээс ирдэг боловч буян үйлдэж амьдарвал зовлонг нимгэлж болно гэж номлодог. Хүн хувь заяагаа тэсвэр хатуужилтай дагах учиртай ажээ.

Омгийн шашнууд

зовлонг ид шидтэй холбож тайлбарладаг. Увдист шидтэнүүд аз завшаан эсвэл гай зовлонг авчирдаг. Тэдний учруулах зовлонг янз бүрийн зан үйл хийж нимгэлж болдог байна. Өвчнөөс болж зовж байгаа хүнд увдист эмч янз бүрийн дом хийж, эм өгөн увдист шидтэнүүдийн хорлолыг хариулдаг гэж үздэг.

Христийн шашин

зовлонг Библийн «Эхлэл» номд гардаг анхны хоёр хүний нүглээс үүдэлтэй гэж номлодог. Гэхдээ христ шашны олон урсгал уг сургаалд өөрсдийнхөө үзэл санааг нэмсэн байдаг. Жишээ нь, католик шашны зарим хүн зовлонг, зовогсдыг аврахын тулд эсвэл сүмийн ашиг тусын тулд «Бурханд өргөх өргөл» гэж үздэг.

ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

jw.org сайт дахь «Бурханд бүх шашин таалагддаг уу?» видеог үзээрэй.