Skip to content

Гарчиг руу орох

2 Хүн өөрөө буруутай юу?

2 Хүн өөрөө буруутай юу?

Хүн өөрөө буруутай үгүйг мэдэх нь яагаад чухал вэ?

Хэрэв буруутай юм бол бага зовохыг бодно.

Бодож үзээрэй

Заримдаа хүнээс болж зовох нь бий. Жишээ нь ...

  • Хүчирхийлэл

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тодорхойлсноор насанд хүрсэн 4 хүн тутмын 1 нь хүүхэд ахуй үедээ ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, 3 эмэгтэй тутмын 1 нь хүчирхийлэл юм уу бэлгийн хүчирхийлэлд (эсвэл аль алинд нь) өртөж байсан байна.

  • Хагацал

    ДЭМБ-ын гаргасан Дэлхийн Эрүүл Мэндийн 2018 оны статистик баримтыг үзвэл 2016 онд дэлхий дахинд 477 000 хүн бусдын гарт амь насаа алджээ. Үүний дотор 180 000 хүн дайн болон тэмцэл мөргөлдөөний улмаас амиа алдсан байна.

  • Эрүүл мэнд

    Нэйшнл Жеографик (National Geographic) сэтгүүлийн нийтлэлч Фран Смит: «Тэрбум гаруй хүн тамхи татдаг. Тамхи нь зүрхний өвчин, цус харвах, амьсгалын замын халдварт өвчин, уушгины архаг өвчин, болон уушгины хорт хавдар гэсэн үхэлд хүргэдэг таван өвчний гол шалтгаан болдог» гэж бичжээ.

  • Нийгмийн тэгш бус байдал

    «Ядуурал, баян хоосны ялгаа, арьс өнгө, хүйсээр ялгаварлах үзэл, дүрвэлт, мөн өрсөлдөөнтэй орчин амьдардгаас болж хүн сэтгэлийн дарамттай, зовлонтой болдог» гэж сэтгэл зүйч Жей Уотс хэлжээ.

    ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

    jw.org сайт дахь «Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээсэн бэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Ихэнхдээ хүн хүнээ зовоодог.

Ялангуяа хүний төлөө үйлчлэх ёстой төр засаг амьдралыг хэцүү болгож дарангуйлдаг.

«Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж» (НОМЛОГЧИЙН ҮГС 8:9).

Зовлонг нимгэлэх боломжтой.

Эрүүл мэндээ илүү анхаарч, бусадтай сайн харьцаатай байхад тустай зарчим Библид байдаг.

«Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм» (СУРГААЛТ ҮГС 14:30).

«Өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа, хор хөнөөл учруулахаа боль» (ЭФЭС 4:31).