Skip to content

Гарчиг руу орох

ХАА САЙГҮЙ БЭРХШЭЭЛ

3 | Дотнын хүмүүсээсээ бүү холдоорой

3 | Дотнын хүмүүсээсээ бүү холдоорой

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Зовлон бэрхшээл ихсэж санаа зовох юм нэмэгдэхийн хэрээр олон хүн хайртай хүмүүсээсээ өөрийн мэдэлгүй холддог.

  • Найз нөхдөөсөө хөндийрдөг.

  • Хосууд нэг нэгэнтэйгээ таагүй харьцах нь ихэсдэг.

  • Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг төдийлөн анхаарахаа больдог.

Юу мэдвэл зохих вэ?

  • Бие болоод сэтгэл санааны хувьд эрүүл байхад найз нөхдийн тус дэм их.

  • Нийгмийн стресс бухимдал гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.

  • Сэтгэл түгшээсэн мэдээ хүүхдэд бодсоноос ч илүү хүндээр тусдаг.

Яах нь зүйтэй вэ?

Библид ингэж байдаг: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).

Таныг дэмждэг, тустай зөвлөгөө өгдөг дотнын хүн байдаг уу? Хайрлаж халамжилдаг хүнтэй гэж бодохоор бэрхшээлийг даван туулах хүчтэй болдог.