Хаа сайгүй бэрхшээл—Хэрхэн даван туулах вэ?
Өмнө нь мэдээнээс л сонсдог байсан асуудлууд яг одоо танд тулгараад байна уу? Танай нутагт дараах зүйлсийн аль нэг нь тохиолдоод байгаа юм биш биз?
зэвсэгт мөргөлдөөн
өвчин тахал
байгалийн гамшиг
ядуурал
ялгаварлан гадуурхалт
хүчирхийлэл
Аймшигтай юм тохиолдоход зарим хүн цочролд орж, ирээдүйд итгэх итгэлээ алддаг. Харин зарим нь ямар ч сэтгэл хөдлөлгүй болдог. Сэтгэл санааны иймэрхүү өөрчлөлтүүд удаан үргэлжилбэл байдал улам л дордоно.
Амьдралд тань юу ч тохиолдсон хайртай хүмүүс, эрүүл мэнд, ажил төрөл, итгэл найдвараа хамгаалахын тулд шийдэмгий байгаарай.
Янз бүрийн зовлон бэрхшээл тохиолдоход хэрхэн даван туулах вэ?