Skip to content

Гарчиг руу орох

ХАА САЙГҮЙ БЭРХШЭЭЛ

1 | Эрүүл мэндээ хамгаалаарай

1 | Эрүүл мэндээ хамгаалаарай

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Аливаа хямрал, гамшиг бидний эрүүл мэндэд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг.

  • Бэрхшээл тулгарахад хүн стресст орж, стресс нь даамжрахаараа өвчинд өртөмтгий болдог.

  • Гай гамшиг тохиолдоход эрүүл мэндийн салбар хүн хүч, бараа материал, эм тарианы дутагдалд орж, өвчтөн нэг бүрд хүрч үйлчилж чадахаа больдог.

  • Хямрал нүүрлэхэд хүмүүс мөнгө төгрөгөөр гачигдаж, шим тэжээлтэй хоол хүнс худалдаж авах, эрүүл мэнддээ санаа тавих аргагүй болдог.

Юу мэдвэл зохих вэ?

  • Хүнд өвчин тусах, мэдрэлийн ядаргаанд орох зэргээс болж сэтгэн бодох чадвар муудаж, эрүүл мэндээ анхаарахаа больж мэднэ. Тэгвэл өвчин нь бүр хүндэрнэ.

  • Өвчнөө хайхрахгүй яваад байвал улам дордож амь насанд нь аюул учирч ч мэднэ.

  • Хүн эрүүл байх тусам зовлон бэрхшээлийг давах чадвар сайтай байдаг.

  • Мөнгөтэй ч бай, үгүй ч бай эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Яах нь зүйтэй вэ?

Ухаалаг хүн болзошгүй аюулыг олж хараад түүнээс зайлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Энэ зарчим нь эрүүл мэндээ хамгаалахад ч тустай. Ариун цэвэр сахих нь өвчин тусах, улмаар хүндрэх эрсдэлийг бууруулдаг. Урьдчилан сэргийлэх нь өвдчихөөд эмчлэх гэж зовохоос хамаагүй дээр.

«Манайхан хувийн ариун цэвэр сайтар сахиж, гэр орноо цэвэрхэн байлгадаг учраас эмнэлэг, эм тарианд мөнгө зарцуулах шаардлага гардаггүй»—Андреас. a

a Энэ сэтгүүлд гарсан зарим хүний нэрийг өөрчлөв.