Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаант төрийн тухай үнэн

Бурхны Хаант төрийн тухай үнэн

Есүс шавь нартаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж залбирахыг уриалсан (Матай 6:9, 10). Тэгвэл Бурхны Хаант төр гэж юу вэ? Юу хийх вэ? Энэ тухай яагаад залбирах ёстой вэ?

Есүс бол Бурхны Хаант төрийн Хаан

Лук 1:31–33: «Хүүгээ Есүс гэж нэрлээрэй. Тэр агуу хүн болж, Хамгийн дээд Бурхны Хүү гэгдэнэ. Ехова Бурхан өвөг Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. Тэрээр Хаан болж Иаковын үр удмыг үүрд захирах бөгөөд Хаант төр нь мөнхийнх юм».

Есүс гол нь Хаант төрийн тухай ярьж тунхагласан.

Матай 9:35: «Есүс бүх хот тосгоноор яван синагогт нь сургаал айлдаж, Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглаж, өвчин эмгэгтэй бүх хүнийг эдгээв».

Есүс Хаант төрийг ирэхээс өмнө ямар үйл явдал болохыг шавь нартаа хэлж өгсөн.

Матай 24:7: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө».

Есүсийн дагалдагчид өнөө цагт Хаант төрийг дэлхий дахинд тунхаглаж байна.

Матай 24:14: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ».