Бид бусдыг үзэн ядахаа больж чадна!
Та үзэн ядалтын золиос болж байсан уу?
Та өөрөө хохироогүй ч бусдын хохирч байгааг харсан байж болох юм. Яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварласан тохиолдлыг мэдээгээр ярьж бичих нь их болжээ. Үүнээс болоод улс орнууд үзэн ядах гэмт хэргийн тухай хууль баталж байна.
Үзэн ядалт амархан тархдаг. Үзэн ядалтаас болж хохирсон хүн өшөө авах нь бий. Ингээд бие биеэ эцэс төгсгөлгүй үзэн ядаж эхэлдэг.
Гадуурхах, шоолох, хэл амаар доромжлох, заналхийлэх, олныг дагаж бусдыг буруутгах нь үзэн ядалтын хэлбэрүүд юм. Эдгээр нь даамжирвал дээрэлхэх, эвдэн сүйтгэх, биед халдах, хүчиндэх, хүн алах, хоморголон устгах гэх мэтийн харгис үйлдэлд хүргэдэг.
Бие биеэ үзэн ядахаа болиход туслах дараах асуултад энэ сэтгүүл хариулна.
Яагаад ийм их үзэн ядалт байдаг вэ?
Яавал үзэн ядахаа болих вэ?
Үзэн ядалт хэзээ нэгэн цагт үгүй болох уу?