ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?
1 | Битгий алаг үзээрэй
Библийн зарчим:
«Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг» (ҮЙЛС 10:34, 35).
Ямар утгатай вэ?
Ехова * Бурхан хүмүүсийг нутаг ус, яс үндэс, арьс өнгө, хэл соёлоор нь ялгаварладаггүй. Харин дотор хүнийг нь хардаг. Библид «Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг» гэж бичсэн байдаг (1 Самуел 16:7).
Яах нь зүйтэй вэ?
Бид зүрх сэтгэлийг харж чадахгүй ч Бурхныг дуурайн бусдыг алаг үзэхгүй байж чадна. Хүнийг нийгэмд эзлэх байр сууриар нь дүгнэхийн оронд хувь хүн талаас нь харахыг хичээгээрэй. Та алагчлах үзэлтэйгээ, тухайлбал, өөр улс орны хүмүүст таагүй ханддагаа анзаарсан бол энэ үзлээ таягдан хаяхын тулд Бурхнаас тусламж гуйгаарай (Дуулал 139:23, 24). Шаргуу гуйвал алагчлах үзлээсээ салахад тань Ехова Бурхан тусална (1 Петр 3:12).
^ д/м 6 Ехова гэдэг нь Бурхны нэр юм (Илчлэл 4:11).
«Өмнө нь цагаан арьстантай ... зэрэгцээд тайван сууж ч үзээгүй ... Одоо би жинхэнэ утгаар олон улсын ах дүүгийн барилдлагад нэгдсэн».—ТАЙТУС