Skip to content

Гарчиг руу орох

ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?

3 | Оюун бодлоосоо авч хаяарай

3 | Оюун бодлоосоо авч хаяарай

Библийн зарчим:

«Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (РОМ 12:2).

Ямар утгатай вэ?

Бидний юу бодож байгаа нь Бурханд хамаатай (Иеремиа 17:10). Тиймээс бид үзэн ядсан үг яриа, үйл хэргээс зайлсхийх шаардлагатай. Гэхдээ ингээд л болчихгүй. Үзэн ядалт оюун бодол, зүрх сэтгэлээс гардаг учраас өчүүхэн төдий л үзэн ядах сэтгэл төрвөл таягдан хаях хэрэгтэй. Тэгсэн цагт л бид жинхэнэ утгаар «өөрийгөө өөрчилж» бусдыг үзэн ядахаа болино.

Яах нь зүйтэй вэ?

Бусдад, ялангуяа өөр улс үндэстний хүмүүст яаж ханддагаа, тэдний талаар юу гэж боддогоо шударгаар шалгаарай. Өөрөөсөө «Би тэдний талаар юу гэж боддог вэ? Яагаад? Би тэр хүмүүсийг сайн мэдэх үү? Эсвэл бусдаас сонссон зүйлдээ үндэслээд тэгж дүгнэдэг үү?» гэж асуугаарай. Үзэн ядалт, хүчирхийллийг харуулсан мэдээ мэдээлэл, кино, зугаа цэнгэлээс хол байгаарай.

Үзэн ядалтыг оюун бодол, зүрх сэтгэлээсээ авч хаяхад Бурхны Үг тусална

Өөрийнхөө бодол санаа, сэтгэл мэдрэмжийг шударгаар шалгах нь амаргүй. Харин Бурхны Үг бидэнд «зүрхний бодол болон хандлагыг» ялгаж салгахад тусалдаг (Еврей 4:12). Тиймээс Библийг байнга судалж, үзэл бодол тань Библийн зарчимд нийцэж буй эсэхийг шалгаж байгаарай. Тэгээд нийцүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Оюун бодол, зүрх сэтгэлд «цайз» мэт оршдог үзэн ядалтыг үгүй хийхэд Бурхны Үг тусална (2 Коринт 10:4, 5).