Хаа сайгүй үзэн ядалт
Хүн төрөлхтөнд үзэн ядалт тахал мэт тархжээ.
Хүмүүс алагчлах үзлээс болж бие биеэ сүрдүүлж, онлайн орчинд гутаан доромжлох нь ихсэж байна. Бүр үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг хүртэл гарч байгааг мэдээлдэг болжээ. Мөн ялгаварлах, олныг даган бусдыг буруутгах, шоолох, гутаах, сүрдүүлэх, эвдэн сүйтгэх үйлдлүүд хэрээс хэтэрч байна. Хүмүүс үзэн ядалтын золиос болсоор байна.
Бусдыг үзэн ядахаа больж болдгийг энэ сэтгүүлээс мэдэж аваарай. Энэ бол мөрөөдөл биш, бодит зүйл юм. Эдүгээ олон хүн үзэн ядах үзлээс хэдийнээ ангижирчээ.