Skip to content

Гарчиг руу орох

Амьдрал дааж давшгүй санагдахад

Амьдрал дааж давшгүй санагдахад

БҮХ ЮМ болж бүтэж байхад амьдрал аз жаргалаар дүүрэн байдаг. Гэвч зовлон бэрхшээл тохиолдоход амьдрал дааж давшгүй мэт болдог.

Жишээлбэл, АНУ-д амьдардаг Сэлли a хар салхиар хамаг юмаа алджээ. Тэрээр: «Би хэдий болтол ингэж зовох ёстой юм бол? Сөхөрч унах нь байна гэж мөн ч олон удаа бодсон доо» хэмээн ярьсан юм.

Хайртай хүнээсээ хагацах бас давшгүй зовлон болдог. Австралид амьдардаг Жэнис: «Би хоёр сайхан хүүгээ алдсан. Амьдрал минь хөл толгойгоо алдаж, яана даа л гэж бодогдсон. “Бурхан минь, би цаашид тэсэж тэвчиж чадашгүй нь. Сэрэхгүй унтчих юмсан” гэж залбирч билээ» гэжээ.

Дэниел гэдэг хүн бас амьдралын хатуу хөтүүг амсжээ. Эхнэр нь итгэлийг нь эвдсэн байна. Дэниел: «Эхнэр минь хийсэн явдалдаа гэмшиж үнэнээ хэлэхэд зүрх зүсэгдэх шиг болсон. Үе үе сэтгэлийн шарх сэдэрч нэлээн хэдэн сар зовж билээ» гэж ярьсан юм.

«Харуулын цамхаг» сэтгүүлийн энэ удаагийн дугаарт:

гэх мэт зовлон тохиолдоход сөхрөлгүй зүтгэсээр байж болдог тухай нийтэлсэн.

Эхлээд, байгалийн гамшигт өртвөл яах тухай үзье.

a Энэхүү цуврал өгүүлэлд гарч байгаа нэрсийг өөрчлөв.