ЗАЛБИРЛАА ГЭЭД АШИГТАЙ ЮУ?
Хүмүүс яагаад залбирдаг вэ?
«Би мөрийтэй тоглоомд донтсон байсан. Аз таараасай гэж Бурханд их залбирна. Залбиралд минь хариулаагүй» —Самуэл, * Кени.
«Сургууль дээр, бидэнд залбирлын үг зааж өгч цээжлүүлээд түүнийгээ давтан хэлүүлдэг байсан»—Тэрэса, Филиппин.
«Хэцүү үедээ би залбирдаг. Нүглийг минь уучлаач, Христийн сайн шавь байхад минь туслаач гэж залбирдаг»—Магдалин, Гана.
Самуэл Тэрэса Магдалин гурвын хэлснээс харахад хүмүүс янз бүрийн шалтгаанаар, зарим нь, бүр илүү хүндтэй шалтгаанаар залбирдаг байх нь. Зарим хүн чин сэтгэлээсээ залбирдаг байхад зарим нь ямар ч сэтгэлгүй залбирдаг. Шалгалтад орохдоо, дуртай спортынхоо багийг ялаасай гэж, гэр бүлийн амьдралд удирдамж заавар гуйх гэх зэрэг өөр олон шалтгаанаар хэдэн зуун сая хүн залбирдаг. Шашин шүтлэггүй хүмүүс ч тогтмол залбирдаг нь судалгаанаас харагддаг.
Та залбирдаг уу? Тийм бол юуны тухай залбирдаг вэ? Та тогтмол залбирдаг ч бай, үгүй ч бай, «Залбирлаа гээд юм бүтдэг юм болов уу? Залбирлыг маань сонсдог нэгэн байдаг юм болов уу?» гэж асуух байх. Нэгэн зохиолч залбирахыг «эмчилгээний нэг арга», «тэжээдэг загастайгаа ярихтай адил» гэжээ. Эмч мэргэжилтнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэд залбирлыг «эмгүй эмчилгээ» гэж үздэг. Тэгвэл залбирлыг өдөр тутам хийдэг зүйл эсвэл эмчилгээний нэг арга гэж ойлгох ёстой юу?
Библийг үзвэл, залбирал нь зүгээр нэг эмчилгээний арга биш ажээ. Зөв аргаар, зөвийг зүйлийг гуйж залбирахад сонсдог нэгэн байдаг. Үнэхээр сонсдог болов уу? Баталгааг нь үзье.
^ д/м 3 Зарим нэрийг өөрчлөв.