Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ

Дотны хүнээ алдахад

Дотны хүнээ алдахад

«Бурхан юу хийхээ сайн мэддэг юм, охин минь. ... Битгий ... уйл»

Биби гэдэг бүсгүй эцгийнхээ оршуулга дээр ийм үг сонсжээ. Эцэг нь автын ослоор нас барсан байв.

Биби аавтайгаа их дотно байжээ. Гэрийнхэн, найз нөхдийнх нь тайвшруулах гэж хэлсэн үг сэтгэлийг нь улам шархлуулчихав. «Аав нас барсан нь тэгээд сайн хэрэг гэж үү?» хэмээн бодно. Хэдэн жилийн дараа Биби энэ явдлын тухай ном бичжээ. Үүнээс харвал, тайвширч чадаагүй нь тодорхой байна.

Бибид тохиолдсон явдлаас харахад олон жил өнгөрсөн ч уй гашуу тайлагддаггүй ажээ. Хамгийн дотны хүнээ алдахад бүр ч хэцүү байдаг. Библид үхлийг «дайсан» гэж бичсэн нь тун оносон хэрэг юм (1 Коринт 15:26). Энэрэх сэтгэлгүй энэ дайсан дотны хүнийг маань авч оддог. Бидний хэнд ч энэ дайсныг эсэргүүцэх хүч байхгүй. Тэгэхлээр дотны хүнээ алдаад тайвширч чадахгүй удах нь гайхах хэрэг биш юм.

«Уй гашуу тайлагдахгүй хэр уддаг юм бол? Уй гашуугаа яаж тайлах вэ? Гашуудаж байгаа хүнийг хэрхэн тайвшруулах вэ? Нас барсан дотны маань хүмүүст найдвар бий болов уу?» гэсэн асуулт гарч ирнэ.