Библид юу гэж байдаг вэ?
Сэтгэлийн зовлонгоо мартахад Библи туслах уу?
Та юу гэж боддог вэ?
Тийм
Үгүй
Магадгүй
Библид юу гэж байдаг вэ?
«Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:7). Сэтгэлийн зовлонгоо мартахад Бурхан тусална гэж Библи хэлдэг.
Библид өөр юу гэж байдаг вэ?
Залбирвал та Бурхны «амар тайвныг» олж, аливаад санаа зовох нь багасна (Филиппой 4:6, 7).
Мөн Бурхны Үгийг унших нь стрессийг намдаахад тустай байдаг (Матай 11:28–30).
Санаа зовох зүйлгүй болох цаг ирэх болов уу?
Зарим хүн ... санаа зовох, стресстэх нь хүнд байх л зүйл гэж үздэг. Зарим нь үхсэний дараа л санаа зовох зүйлгүй болно гэж боддог. Харин та юу гэж боддог вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Бидний санааг зовоодог бүх зүйлийг Бурхан үгүй болгоно гэж амладаг. «Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэл 21:4).
Библид өөр юу гэж байдаг вэ?
Бурхны Хаант төрийн удирдлага доор хүмүүс айх аюулгүй, амар тайван амьдарна (Исаиа 32:18).
Юманд хэт их санаа зовох, стресстэх гэж байхгүй болно (Исаиа 65:17).