Skip to content

Гарчиг руу орох

Нас барсан хүн ирээдүйд яах вэ?

Нас барсан хүн ирээдүйд яах вэ?

Үхлээс болж зовоогүй хүн гэж үгүй. Үхлээр бүх юм дуусах уу? Хүн нас бараад мартагдах уу? Ирээдүйд яах вэ?

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

НАС БАРСАН ХҮН МАРТАГДАХГҮЙ

«Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ ... гарч ирнэ» (Ёохан 5:28, 29).

Бурхан нас барсан хүнийг санаж байдаг. Ой тойндоо байгаа хүмүүсийг амилуулна.

ДЭЛХИЙ ДЭЭР АМИЛНА

«Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» (Үйлс 24:15).

Нас барсан олон тэрбум хүн амилж, үүрд мөнх, амар тайван амьдрах найдвартай болно.

НАС БАРСАН ХҮН АМИЛНА ГЭДЭГТ ИТГЭХ ҮНДЭС БИЙ

«[Бурхан] оддыг тоолдог. Тэр тэд бүгдэд нэр өгдөг» (Дуулал 147:4).

Бүх одонд нэр өгч чаддаг Бурхан амилуулах хүмүүсээ төвөггүй санана.