Skip to content

Гарчиг руу орох

Дуулгавартай байвал ивээл хүртэнэ

Дуулгавартай байвал ивээл хүртэнэ

ЗӨВ ШИЙДВЭР (ПОЛЬШ)

«БИ 15-тайдаа баптисм хүртэж, зургаан сарын дараа туслах эхлэгч болсон. Жилийн дараа байнгын эхлэгчийн эгнээнд элсэв. Дунд сургуулиа төгсөөд дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэх хүсэлтээ өгсөн. Төрсөн хотоосоо, Еховагийн Гэрч биш эмээгээсээ хол амьдрахыг хүссэн юм. Гэтэл дүүрэг хариуцагч намайг төрсөн хотод маань томилоход ямар гомдмоор байсан гээч! Гэхдээ үүнийгээ мэдэгдэхгүйг их хичээсэн. Тэгээд би толгойгоо ганзагалан гэр лүүгээ алхаж явахдаа дүүрэг хариуцагчийн хэлсэн үгийг бодсоор байв. Би хамт дэлгэрүүлсэн хүндээ “Би яг Ионатай адилхан байна. Эцсийн эцэст Иона Ниневе рүү л явсан. Тийм болохоор би ч гэсэн томилогдсон газартаа л үйлчилье” гэж хэлсэн.

Төрөлх хотдоо эхлэгчээр үйлчлээд дөрвөн жил болж байна. Дуулгавартай байсандаа би одоо баярлаж байна. Буруу хандлагатай байсан нь миний гол асуудал байсан юм билээ. Одоо би жаргалтай байна. Нэг хэсэг 24 хичээлтэй байсан. Тэр байтугай, эсэргүүцдэг байсан эмээтэйгээ Еховагийн ачаар хичээл хийдэг болсон».

САЙН ҮР ДҮН (ФИЖИ)

Фижид амьдардаг суралцагч эмэгтэй чуулганд суух уу, нөхрөө дагаад хамаатныхаа хүний төрсөн өдрийн баярт очих уу гэдгээ шийдэх хэрэгтэй болжээ. Эхлээд чуулганд суугаад дараа нь баярт очих зөвшөөрлийг нөхрөөсөө авчээ. Гэхдээ чуулган тарж ирээд бодлоо өөрчлөв. Еховагийн дургүйг хүргэх юм хийснээс хийгээгүй нь дээр гэж бодоод төрсөн өдрийн баярт очихгүй байхаар шийдсэн гэнэ.

Эхнэрийгээ «Гэрчүүдийн цуглаан» тараад ирэхээр болсныг нөхөр нь хамаатнууддаа хэлжээ. Тэгтэл хамаатнууд нь «Эхнэр чинь ирэхгүй. Еховагийн Гэрчүүд төрсөн өдөр тэмдэглэдэггүй юм» гэжээ. *

Итгэл үнэмшлээ тууштай баримталж, хожим нь амаа барих юм хийгээгүйд нь нөхөр нь эхнэрээрээ бахархжээ. Эхнэр нь ийнхүү үнэнч байсан учир нөхөртөө болон бусад хүнд гэрчлэх сайхан боломжтой болов. Үүний дүнд нөхөр нь Библийн хичээл хийдэг болж, хамтдаа цуглаанд явдаг болсон байна.

^ д/м 7 «Бурхны хайр» номын 158-р хуудсан дахь «Ухаалаг шийдвэр гаргах нь» гэсэн хавсралтыг үзнэ үү.