Бидний Бурхан Ехова бол ганц Бурхан мөн
«Израиль аа, сонс! [Ехова] бол бидний Бурхан, [Ехова] бол ганц» (Д.ХУУЛЬ 6:4).
1, 2. а) Дэд хууль 6:4-т байдаг үг еврейчүүдийн дунд яагаад алдартай вэ? б) Мосе яагаад тэр үгийг хэлсэн бэ?
ДЭД ХУУЛЬ 6:4 олон зууны турш еврейчүүдийн залбирлын салшгүй хэсэг байжээ. Еврей эхийг үзвэл уг зүйлд зургаан үг байдаг. Еврейчүүд залбирлаа эхний үгээр нь Шема гэж нэрлэжээ. Шемаг өглөө орой бүр хэлдэг байв. Ийнхүү тэд Бурханд чин үнэнчээ батлан харуулдаг байжээ.
2 Мосе МЭӨ 1473 онд израильчуудыг Моабын талд байхад нь Дэд хууль 6:4-т байдаг үгийг хэлжээ. Израилийн ард түмэн Иордан голыг гаталж, Амласан газрыг эзлэн авахад бэлэн болсон байлаа (Д.хууль 6:1). Дөчин жилийн турш энэ хүртэл удирдаж ирсэн Мосе удахгүй тулгарах бэрхшээлд элэг нэгтнүүдээ бэлдэж, зоригтой байлгахыг хүсжээ. Израильчууд Ехова Бурхандаа найдаж, үнэнч байх ёстой байлаа. Мосегийн өгсөн эцсийн захиас тэдэнд урам хайрласан нь лавтай. Мосе Арван тушаал болон бусад хууль дүрмийг дурдсаныхаа дараа Дэд хууль 6:4, 5-д байдаг үгийг хэлсэн нь цагаа олсон сануулга байлаа (Уншина).
3. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?
Дэд хууль 6:4, 5-д буй үг өнөөгийн бидэнд ямар ач холбогдолтой вэ?
3 Тэр үеийн израильчууд өөрсдийн Бурхан Еховаг цорын ганц гэдгийг мэддэггүй байсан хэрэг үү? Үгүй, маш сайн мэддэг байсан. Үнэнч израильчууд өвөг дээдсийнхээ Бурхан болох цорын ганц Бурхныг шүтдэг байсан. Тэгвэл Мосе тэдний Бурхан Еховаг яагаад цорын ганц хэмээн сануулсан юм бол? Энэ нь «Өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла» хэмээн 5-р зүйлд бичсэн тушаалтай ямар холбоотой вэ?ЕХОВА БОЛ ГАНЦ БУРХАН
4, 5. а) Ехова бол ганц гэдэг нь ямар утгатай вэ? б) Ехова бусад үндэстний бурхдаас юугаараа ялгаатай вэ?
4 Хосгүй. «Ганц» гэж орчуулсан еврей үг нь тоог заахаас гадна цорын ганц, хосгүй гэсэн утга илэрхийлдэг. Мосе яагаад «ганц» гэдэг үгийг хэрэглэсэн бэ? Тэрээр хуурамч шашнаас үүдэлтэй гурвалын сургаалыг үгүйсгэх зорилгоор хэлээгүй нь лавтай. Ехова бол тэнгэр газрыг Бүтээгч, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн билээ. Ехова шиг бодитой, жинхэнэ Бурхан нэг ч байхгүй (2 Сам. 7:22). Тийм учраас израильчууд зөвхөн Ехова Бурхнаа шүтэх ёстойг Мосе сануулжээ. Тэд эргэн тойрныхоо үндэстнүүдийг дагаад янз бүрийн бурхныг шүтэх ёсгүй байлаа. Уул ус, нар сар зэргийг захирдаг бурхад байдаг гэж тэдгээр үндэстэн итгэдэг байжээ. Бас бурхдаа нутаг нутагт өөр өөрөөр нэрлэжээ.
5 Жишээлбэл египетчүүд нарны бурхан Ра, охин тэнгэр Наат, газрын бурхан Гээб, Нилийн бурхан Хаапи болон янз бүрийн амьтныг шүтдэг байв. Ехова арван гамшиг учруулахдаа эдгээр хуурамч бурхнаас агуу хүчтэй гэдгээ харуулжээ. Канаанчуудын гол шүтээн нь үржил шимийн бурхан Баал юм. Баалыг бас тэнгэр, бороо, шуургыг захирдаг гэж итгэдэг байжээ. Түүнчлэн авран хамгаалагч бурхан хэмээн шүтэх нь ч бий (Тоол. 25:3). Тийм болохоор израильчууд өөрсдийн Бурхан Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг үргэлж санаж явах учиртай байлаа (Д.хууль 4:35, 39).
6, 7. Ехова «ганц» гэдэг нь ямар утгатай вэ? Ганц гэдгээ хэрхэн баталсан бэ?
6 Хувиршгүй сэтгэлтэй, үнэнч. Ехова Бурхан «ганц» гэдэг нь санаа зорилго, үйл хэрэг нь хэзээд найдвартай гэсэн үг. Ехова бол хоёр нүүргүй, хувиршгүй сэтгэлтэй Бурхан юм. Тийм учраас ямар ч үед итгэмжтэй, найдвартай, үнэнч байдаг. Жишээ нь Амласан газрыг Абрахамын үр удамд өгнө гэж айлджээ. Түүнээс хойш 430 жил өнгөрсөн ч хэлсэн үгээ мартаагүй. Ехова янз бүрийн гайхамшиг үйлдэн амлалтаа биелүүлжээ (Эх. 12:1, 2, 7; Ег. 12:40, 41).
7 Хэдэн зууны дараа израильчуудад «Та нар бол Миний гэрч нар» гээд «[Би бол] Тэр мөн ... Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй» хэмээн айлджээ. Бас санаа зорилгоо хэзээ ч өөрчлөхгүйгээ онцлон «Өнө мөнхөөс Би бол Тэр мөн» гэсэн (Ис. 43:10, 13; 44:6; 48:12). Хувиршгүй үнэнч Бурхан Еховад үйлчилнэ гэдэг израильчуудын хувьд үнэхээр эрхэм завшаан байлаа. Бид бас ийм завшаантай (Мал. 3:6; Иак. 1:17).
8, 9. а) Еховагийн үндсэн шаардлага юу вэ? б) Үүнийг Есүс хэрхэн онцолсон бэ?
8 Еховагийн хайр хувиршгүй бөгөөд ард түмнээ хэзээ ямагт хайрлаж халамжилна Д.хууль 6:6–9).
гэдгийг Мосе израильчуудад сануулсан. Тийм учраас ард түмэн нь Бурхандаа чин үнэнч байж бүх зүрх, сэтгэл, хүч чадлаараа хайрлах ёстой байсан нь ойлгомжтой. Эцэг эх нь хүүхдүүддээ Еховагийн тухай байнга заадаг байсан учраас хүүхэд багачууд ч бас зөвхөн Еховаг шүтдэг байжээ (9 Ехова хүсэл таалал, санаа зорилгоо огтхон ч өөрчилдөггүй учраас үе үеийн үйлчлэгчдэдээ тавьдаг үндсэн шаардлага нь адилхан байдаг. Таалалд нь нийцүүлэн шүтье гэвэл бид Ехова Бурхандаа чин үнэнч байж, бүхий л зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа хайрлах учиртай. Үүнийг Есүс хамгийн агуу тушаал гэсэн байдаг шүү дээ (Марк 12:28–31-ийг уншина). Тэгвэл Ехова бол ганц гэдгийг үнэхээр ойлгодгоо үйл хэргээрээ хэрхэн харуулах вэ?
ЕХОВАДАА ЧИН ҮНЭНЧ БАЙЯ
10, 11. а) Зөвхөн Еховаг шүтэх ёстойн учир юу вэ? б) Вавилонд олзлогдсон еврей залуучууд Еховад чин үнэнч байсан нь юунаас харагддаг вэ?
10 Ехова бол бидний цорын ганц Бурхан юм. Бид Еховад чин үнэнч байж, зөвхөн түүнийг шүтэх учиртай. Өөр ямар ч бурхныг шүтэх ёсгүй. Хуурамч шашны үзэл сургаал, зан үйлийг цэвэр шүтлэгтэй хольж болохгүй. Ехова бол янз бүрийн бурхдын нэг нь ч биш, тэр бурхдын дээр байдаг, арай илүү эрх мэдэл, хүч чадалтай бурхан нь ч биш ээ. Шүтвэл зохих ганцхан Бурхан байдаг нь Ехова юм (Илчлэлт 4:11-ийг уншина).
11 «Даниел» номд Даниел Хананиа Мишаел Азариа гэдэг дөрвөн еврей залуугийн тухай гардаг. Тэд Еховад чин үнэнч гэдгээ үйл хэргээрээ батлан харуулсан. Бузар гэгддэг хоол унднаас татгалзаад зогсохгүй, Небухаднезарын бүтээлгэсэн алтан хөрөгт мөргөөгүй. Тэдний хувьд Ехова хамгийн чухал байсан учраас итгэл үнэмшлээсээ няцаагүй юм (Дан. 1:1—3:30).
12. Еховад чин үнэнч байхын тулд юунаас болгоомжлох ёстой вэ?
12 Ехова Бурхан бидний амьдралд хамгийн чухал байр эзлэх ёстой. Чин үнэнч байя гэвэл Еховагийн эзлэх байрыг өөр хэн нэгэнд эсвэл ямар нэг юманд алдахаас болгоомжлох хэрэгтэй. Тэдгээр нь юу байж болох вэ? Ехова ард түмэндээ Арван тушаал өгөхдөө өөрөөс нь өөр ямар ч бурхныг эсвэл ямар нэг юмны дүрсийг шүтэж болохгүйг тодорхой мэдүүлжээ (Д.хууль 5:6–10). Ехова одоо ч ганц Бурхан хэвээрээ байгаа. Үйлчлэгчдээсээ хүсдэг зүйл нь ч өөрчлөгдөөгүй. Өнөө үед хиймэл шүтээн тоймгүй олон байгаа учраас заримыг нь ялгаж таних амаргүй байж мэднэ. Яаж ялгах вэ?
13. Бид юунаас болоод Еховаг хайрлахаа больж мэдэх вэ?
13 Еховатай тогтоосон нандин харьцааг эвдэж мэдэх зүйлүүдийг Колоссай 3:5-д дурдсан байдаг (Уншина). Шунахайрахыг шүтээн шүтэхтэй холбоотой гэжээ. Яагаад? Ямар нэг зүйлийг, тухайлбал эд хөрөнгөтэй болох, тав тухтай амьдрахыг хүсдэг бол зөвхөн тэр зүйлүүд хүнийг эзэмдэж бурхан нь болно. Колоссай 3:5-ыг бүхэлд нь үзвэл тэнд тоочсон бүх нүгэл ямар нэг байдлаар шунахай зантай, цаашилбал шүтээн шүтэхтэй холбоотой. Эдгээр зүйлийг шунахайран хүсвэл Бурхныг хайрлахаа болино. Ехова бидний хувьд цорын ганц Бурхан биш болно. Ийм эрсдэлд орохыг хэн ч хүсэхгүй биз дээ?
14. Элч Иохан ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?
1 Иох. 2:15, 16). Тиймээс бид зүрхээ байнга шалгах ёстой. Энэ ертөнцийнхний зугаа цэнгэл, гадаад төрх, хувцас загварыг сонирхож, тэдэнтэй нийлж нөхөрлөхийг боддог уу? Эсвэл өндөр боловсролын хойноос явах зэргээр «агуу зүйлсийг хайж» байна уу? (Иер. 45:4, 5). Бид шинэ ертөнцийн босгонд тулж ирчихээд байна. Одоо бол Мосегийн хэлсэн тэр чухал үгийг санаж явах цаг мөн! Ехова бол цорын ганц Бурхан гэдгийг үнэхээр ойлгодог хүн чин үнэнч байхын төлөө бүхнийг хийж, таалалд нь нийцүүлэн шүтнэ (Евр. 12:28, 29).
14 Үүнтэй төстэй сэрэмжлүүлгийг элч Иохан бас өгсөн байдаг. Хэрэв хүн «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал» гээд энэ «ертөнцөд байгаа зүйлсийг» хайрлавал «түүний дотор Эцэгийн хайр байхгүй» хэмээн бичжээ (ЭВ НЭГДЛЭЭ БАТЖУУЛЦГААЯ
15. Ехова гэдэг ганцхан Бурхантайг нь Паул итгэл нэгтнүүддээ яагаад сануулсан бэ?
15 Ехова бол ганц гэдэг нь өөр ямар утгатай вэ? Бурхан үйлчлэгчдээ эв нэгдэлтэй, ижил зорилготой байгаасай гэж хүсдэг. Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид иудей, грек, ром зэрэг янз бүрийн үндэстнээс бүрдэж байв. Ахуй соёл, зан заншил, бодол сэтгэхүйгээрээ ялгаатай учраас зарим хүний хувьд хуучин хэвшлээ хаяж, шүтэх аргаа өөрчилнө гэдэг амаргүй байжээ. Тиймээс элч Паул тэдэнд Ехова гэдэг ганцхан Бурхантайг нь сануулжээ (1 Коринт 8:5, 6-г уншина).
16, 17. а) Өнөө үед ямар зөгнөл биелж байна вэ? Үр дүн нь юу вэ? б) Бид юунаас болоод хурлынхаа эв нэгдлийг эвдэн бусниулж мэдэх вэ?
Ис. 2:2, 3). Энэ зөгнөл яг одоо биелж байгааг харах хэчнээн сайхан бэ! Итгэл нэгтнүүд маань янз бүрийн угсаа гарал, ахуй соёл, хэл аялгуутай хэр нь эв нэгдэлтэй байж, Ехова Бурхнаа нэгэн дуугаар магтан алдаршуулдаг. Гэхдээ асуудал огт гардаггүй гэсэн үг биш.
16 Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн тухайд юу хэлж болох вэ? «Эцсийн өдрүүдэд» үндэстэн бүрийн хүмүүс Еховаг шүтэхээр ирэх бөгөөд «[Ехова] бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм» гэж хэлэхийг Исаиа зөгнөсөн байдаг (17 Жишээ нь та өөр үндэс гарал, ахуй соёлтой итгэл нэгтнээ юу гэж үздэг вэ? Тэд этгээд хачин хэлтэй, сонин содон хувцастай, өвөрмөц хоол ундтай юм шиг санагдаж болох юм. Та тэднээс дөлдөг үү? Зөвхөн үндэс гарал, үзэл бодол нэгтэй хүмүүстэй л нийлэх дуртай юу? Хэрэв танай хурал, дүүрэг юм уу салбарт томилогдсон ахлагчид танаас дүү эсвэл үндэс угсаа, ахуй соёл нь таныхаас өөр бол яах вэ? Та иймхэн зүйлээс болоод Еховагийн ард түмний дунд байх ёстой эв нэгдлийг эвдэн бусниулахыг хүсэхгүй биз дээ?
18, 19. а) Ефес 4:1–3-т ямар зөвлөгөө байдаг вэ? б) Хурлаа эв нэгдэлтэй байлгахын тулд яах хэрэгтэй вэ?
18 Ийм аюулаас зайлсхийхийн тулд яах нь зүйтэй вэ? Янз бүрийн үндэстний өлгий нутаг, цэцэглэн хөгжсөн Ефес хотод амьдардаг итгэл нэгтнүүддээ Паул тустай зөвлөгөө өгчээ (Ефес 4:1–3-ыг уншина). Ингэхдээ даруу, дөлгөөн, тэвчээр, хайр зэргийг эхлээд дурдсан. Эдгээрийг байшингийн тулгуур баганатай зүйрлэж болно. Гэхдээ тулгуур багана нь сайн байлаа ч байнга арчилж тордохгүй бол байшингийн чанар муудна. Үүн шиг, «Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэж Паул Ефес дэх итгэл нэгтнүүдээ «хичээнгүйлэн ятгажээ».
19 Хурлаа эв нэгдэлтэй байлгахад хүн бүр хувь нэмэр оруулах ёстой. Яаж? Нэгдүгээрт, Паулын зөвлөснөөр даруу, дөлгөөн, тэвчээртэй байж, хайрыг илэрхийлж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, «амар тайвны хүлээс дотор» байхын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Байшингийн хананд бага зэргийн цууралт үүсмэгц шавж янзлах хэрэгтэй байдаг шиг үл ойлголцол гарсан даруйд шийдэх шаардлагатай. Тэгдэг бол хурлын гишүүд амар тайван, эв нэгдэлтэй байна.
20. Еховаг цорын ганц Бурхан гэж ойлгодгоо хэрхэн харуулах вэ?
20 «Ехова бол бидний Бурхан, Ехова бол ганц». Юутай жинтэй үг вэ! Израильчууд энэ үгэнд урамшиж Амласан газрыг эзлэн авахдаа янз бүрийн бэрхшээлийг давсан. Энэ үг биднийг ч бас зоригжуулж, удахгүй болох агуу их гай гамшгийг давах хүч тэнхээтэй болгоно. Тэгээд бид диваажинд хөл тавина. Тиймээс Ехова Бурхандаа үргэлж чин үнэнч байцгаая. Бурхнаа сэтгэл зүрхнийхээ угаас хайрлаж, хүч чадлаа бүрэн зориулж, итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байхын тулд чадах бүхнээ хийцгээе. Ингэдэг бол Есүс шүүхээр ирээд биднийг хонинд тооцож «Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» хэмээн хэлнэ (Мат. 25:34).