Бусад хүнээс болж Еховагаас битгий нүүр буруулаарай
«Бие биеэ уучил» (КОЛ. 3:13).
ДУУ: 53, 28
1, 2. Еховагийн ард түмэн өсөн нэмэгдэхийг Библид хэрхэн зөгнөсөн байдаг вэ?
ДЭЛХИЙ дээр нэгэн онцгой байгууллага бий. Энэ байгууллага Ехова Бурхны үнэнч үйлчлэгчдээс бүрддэг. Еховагийн Гэрчүүд төгс бус, алдаа дутагдалтай хүмүүс билээ. Гэсэн ч Бурхан дэлхий дэх байгууллагаа ариун сүнсээрээ удирддаг учраас хөгжин цэцэглэж, гишүүдийнх нь тоо өсөж байна. Ехова хичээл зүтгэлтэй ард түмнийхээ төлөө ямар гайхалтай зүйл хийдгийг авч үзье.
2 Өнөөгийн тогтолцооны эцсийн өдрүүд 1914 онд эхлэх үед дэлхий дээрх Бурхны үйлчлэгчид цөөхүүлээ байлаа. Гэлээ ч Бурхан тэдний дэлгэрүүлэх ажлыг амжилттай болгожээ. Үүний дүнд олон сая хүн Библийн үнэнийг мэдэж, Еховагийн Гэрч болсон. Ард түмэн нь ийнхүү гайхалтай өсөн нэмэгдэхийг Ехова зөгнөн хэлэхдээ «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» гэжээ (Ис. 60:22). Энэ зөгнөл өнөө үед биелж байна. Үнэндээ Бурхны үйлчлэгчдийн нийт тооноос ч цөөн хүн амтай улс олон байдаг шүү дээ.
3. Бурхны үйлчлэгчид хайраа хэрхэн илэрхийлдэг вэ?
1 Иох. 4:8). Есүс дагалдагчдадаа «Би та нарт бие биеэ хайрлагтун ... гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иох. 13:34, 35). Хүмүүс дайнд явж байхад, зөвхөн Еховагийн үйлчлэгчид бие биеэ хайрлаж байсныг орчин үеийн түүх харуулдаг. Дэлхийн II дайнд л гэхэд 55 сая орчим хүн амь үрэгдсэн. Харин Еховагийн Гэрчүүд хэний ч амийг хөнөөгөөгүй (Мика 4:1, 3-ыг уншина). Үүний дүнд тэд «бүх хүний цусны буруугүй» үлдсэн (Үйлс 20:26).
3 Эцсийн энэ өдрүүдэд Ехова өөрийнхөө үйлчлэгчдэд бие биеэ улам их хайрладаг болоход нь тусалж байна. Бурхан бол хайр учраас үйлчлэгчид нь Бурхнаа дуурайдаг (4. Еховагийн ард түмэн өсөн нэмэгдэж байгаа нь яагаад гайхалтай вэ?
4 Бурхны үйлчлэгчид хүйтэн цэвдэг Сатаны ертөнцөд амьдардаг ч тоо нь улам өсөн нэмэгдэж байна. «Энэ үеийн бурхан» гэгддэг Сатан улс төрийн байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа атгадаг (2 Кор. 4:4). Тэдгээрийг ашиглан сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг зогсоохыг оролддог ч амжилт олдоггүй. Гэхдээ өөрт нь тун бага хугацаа үлдсэнийг мэддэг учраас хүмүүсийг жинхэнэ шүтлэгээс холдуулахыг янз бүрээр оролдож байна (Илч. 12:12).
БУСАД ХҮН БУРУУ ЮМ ХИЙЛЭЭ Ч ТА ҮНЭНЧ БАЙЖ ЧАДАХ УУ?
5. Хүмүүс яагаад таны сэтгэлд сэв суулгаж мэдэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
5 Гэрчүүд Бурхныг болон бусдыг хайрлахад суралцдаг. Хамгийн агуу тушаал аль нь болохыг нэг хүн Есүсээс асуужээ. Есүс хариуд нь «“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм» гэжээ (Мат. 22:35–39). Адам нүгэл үйлдсэний уршгаар бүх хүн төгс бус төрдөг болсон гэж Библид тодорхой бичсэн байдаг (Ром 5:12, 19-ийг уншина). Тиймд итгэл нэгтнүүд тань хааяа ам хэлээрээ, ажил үйлээрээ таны сэтгэлд сэв суулгах зүйл хийж мэдэх юм. Ийм үед та яах вэ? Еховад хайртай хэвээрээ байж чадах уу? Еховад болон итгэл нэгтнүүддээ үнэнч байх уу? Эрт цагт амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгчид ч бусдын сэтгэлийг шархлуулж байжээ. Тэднээс сургамж авцгаая.
6. Ели хоёр хүүгээ зөв хүмүүжүүлж чадаагүй нь юунаас харагддаг вэ?
6 Жишээлбэл тэргүүн тахилч Елийн хоёр хүү Еховагийн хууль тушаалыг сахидаггүй байжээ. Библид «Елийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв» гэж бичжээ (1 Сам. 2:12). Эцэг нь жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл хөвгүүд нь маш ноцтой нүгэл үйлддэг байжээ. Ели үүнийг мэддэг хэр нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлээгүй. Эцэст нь Ехова Елийн гэр бүлийнхнийг шийтгэсэн (1 Сам. 3:10–14). Үр удам нь тэргүүн тахилчаар үйлчлэх эрхгүй болжээ. Та тэр үед амьдарч байсан бол хоёр хүүдээ хүлцэнгүй хандаж байгаа Елиг хараад яах байсан бэ? Еховад үйлчлэхээ болих байсан уу?
7. Давид ямар ноцтой нүгэл үйлдсэн бэ? Бурхан яасан бэ?
1 Сам. 13:13, 14; Үйлс 13:22). Гэсэн хэдий ч Батшебатай завхайрч түүнийг жирэмсэн болгожээ. Тэр үед Батшебагийн нөхөр Уриа байлдааны талбарт байв. Давид Уриаг чөлөөгөөр гэртээ ирэхэд нь эхнэртэйгээ энгэр зөрүүлнэ гэж боджээ. Тэгвэл хүмүүс хүүхдийн эцгийг Уриа гэж бодох байлаа. Гэвч хааны төлөвлөгөө талаар болов. Тэгэхлээр нь Уриаг тулалдааны үед алуулах арга зохиов. Давид ийм ноцтой нүгэл үйлдсэнийхээ хор уршгийг амссан юм. Өөрөө ч, гэр бүлийнхэн нь ч асар их зовлон туулжээ (2 Сам. 12:9–12). Гэхдээ Ехова түүнийг «шударга сэтгэлээр» явсан хэмээн уучилсан (Х.дээд 9:4). Та тэр үед амьдарч байсан бол Давидын үйлдэл танд ямар санагдах байсан бэ? Давидаас болоод Еховад үйлчлэхээ болих байсан уу?
7 Давид бол Еховагийн «зүрх сэтгэлийн дагуух хүн» бөгөөд хайртай үйлчлэгч нь байсан (8. а) Элч Петр хэлсэн үгэндээ хүрээгүй нь юунаас харагддаг вэ? б) Петр алдаж эндсэн ч Ехова түүнийг яагаад голоогүй вэ?
8 Петр бол Есүсийн сонгосон элч юм. Гэвч заримдаа амаа барих юм хэлчихдэг, хийчихдэг байжээ. Жишээ авъя. Маш эгзэгтэй үед элч нар нь Есүсийг орхиод зугтдаг. Уг нь Петр хэзээ ч тийм юм хийхгүй гэж хэлж байсан билээ (Марк 14:27–31, 50). Гэвч Есүсийг баривчлагдах үед элч нар бүгдээрээ, Петр хүртэл хаяад зугтдаг. Тэр байтугай Есүсийг танихгүй гэж гурван удаа мэлзсэн (Марк 14:53, 54, 66–72). Харин хожим нь чин сэтгэлээсээ гэмшсэн учраас Ехова түүнийг уучилж, хариуцлагатай ажил даалгасан. Та тэр үеийн шавь нарын нэг байсан бол Петрээс болоод Еховагаас нүүр буруулах байсан уу?
9. Бурхан хэзээд шударга байдагт итгэдгээ та хэрхэн батлах вэ?
9 Буруу юм хийгээд бусдын сэтгэлд сэв суулгасан хүмүүсээс цөөн хэдийг дурдлаа. Ийм явдал Бурхны эртний
үйлчлэгчдэд төдийгүй орчин үеийн үйлчлэгчдэд ч тохиолддог. Хамгийн гол нь ийм юм болбол та яах вэ? Буруу хэрэг хийсэн хүмүүсээс болоод цуглаандаа явахаа болих уу? Еховагаас, итгэл нэгтнүүдээсээ нүүр буруулах уу? Эсвэл Ехова тэр хүнд энэрэнгүй сэтгэл гаргаж гэмших боломж олгож байна гэж бодох уу? Ноцтой нүгэл үйлдсэн этгээд буруугаа гэмшихгүй Еховагийн сайхан сэтгэл рүү ус цацах нь бий. Тийм үед та, Ехова энэ бүхнийг мэдэж байгаа, цаг нь болохоор арга хэмжээ авна гэдэгт итгэх үү? Бурхан нүгэл үйлдсэн этгээдийг шийтгэж, хурлаас хасаж ч болох юм. Ехова дандаа зөв шударга зүйл хийдэгт та итгэдэг үү?ХЭЗЭЭД ҮНЭНЧ БАЙГААРАЙ
10. Искариотын Иудас болон Петрийг алдаа гаргахад Есүс юуг мэдэж байсан бэ?
10 Бусад хүн буруу хэрэг хийсэн ч Еховагаас, Еховагийн ард түмнээс нүүр буруулалгүй үнэнч хэвээрээ байсан хүмүүсийн түүх Библид бий. Есүс сайхан жишээ үлдээжээ. Шөнөжингөө Эцэгтээ залбирсны дараа 12 хүнийг элчээ болгохоор сонгодог. Гэтэл тэдний нэг, Искариотын Иудас хожим нь Есүсээс урвачихдаг. Бас Петр Есүсийг мэдэхгүй гэж гурван удаа мэлздэг. Тэглээ гээд Есүс тэнгэрийн Эцгээсээ нүүр буруулаагүй (Лук 6:12–16; 22:2–6, 31, 32). Элч нар нь буруу юм хийсэн гэдэг нь Ехова юм уу Еховагийн үйлчлэгчид бүгдээрээ буруу юм хийсэн гэсэн үг биш гэдгийг Есүс мэдэж байсан. Тийм учраас уурлаж гомдолгүй үйл хэргээ үргэлжлүүлсэн. Үүний дүнд Ехова түүнийг амилуулж тэнгэрийн Хаанчлалын Хаан болох үүдийг нээж өгчээ (Мат. 28:7, 18–20).
11. Орчин үеийн Еховагийн үйлчлэгчдийн талаар Библид юу гэж зөгнөсөн байдаг вэ?
11 Еховад болон ард түмэнд нь итгэж, үнэнч байх хэрэгтэйг Есүсийн жишээ харуулж байна. Эцсийн энэ өдрүүдэд Ехова үйлчлэгчдээрээ дамжуулан ямар ажил хийж байгааг бодож үзвэл үнэхээр гайхалтай. Өнөөдөр дэлхий даяар үнэний үрийг цацаж яваа хүн үйлчлэгчдээс нь өөр байхгүй. Ехова удирддаг учраас үйлчлэгчид нь эв нэгдэлтэй, баяр хөөртэй байдаг. Энэ тухай Ехова: «Үзэгтүн, Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулна» гэсэн байдаг (Ис. 65:14).
12. Бусад хүн алдаа гаргавал юу гэж үзэх хэрэгтэй вэ?
12 Бид Еховагаар удирдуулдаг учраас сайныг үйлддэгтээ баяртай байдаг. Харин Сатаны эрхшээлд байдаг хүмүүс улам бүр муудаж буй нөхцөл байдлаас болоод зовж шаналдаг. Хурлынхаа хэн нэг хүнээс болж Еховаг юм уу ард түмнийг нь буруутгах нь мунхаг бөгөөд шударга бус юм. Ингэхийн оронд Еховад үнэнч байж, зааврыг нь дагах учиртай. Бас бусад хүн буруу хэрэг хийхэд яах хэрэгтэйг сурч авах нь чухал.
ТА ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
13, 14. а) Бид яагаад нэг нэгнээ тэвчих ёстой вэ? б) Ямар амлалтыг санах хэрэгтэй вэ?
13 Хэрэв итгэл нэгтэн маань буруу зүйл хэлэх юм уу хийснээс болоод сэтгэлдээ сэвтэй болбол яах хэрэгтэй вэ? Библид «Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» гэсэн зарчим байдаг (Ном. 7:9). Адам 6 000 жилийн тэртээ төгс амиа алдсанаас хойш бүх хүн төгс бус болсныг санах хэрэгтэй. Алдаа гаргадаггүй төгс бус хүн гэж байдаггүй. Тийм учраас итгэл нэгтнээсээ хэтэрхий их юм шаардах хэрэггүй. Тэд хэзээ нэгэн цагт буруу юм хэлж, хийх нь зайлшгүй. Гаргасан алдааг нь бодоод байх нь ч сайн биш. Тэгдэг бол Ехова Бурхандаа баяр хөөртэй үйлчилж чадахаа болино. Яваандаа Еховад итгэхгүй болж, байгууллагаас нь явж мэднэ. Улмаар Бурхны байгуулах шинэ ертөнцөд амьдрах ирээдүйгүй болно.
14 Үргэлж баяр баясгалантай, бат итгэлтэй байя гэвэл Еховагийн амлалтыг санаж явах хэрэгтэй. «Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» гэсэн шүү дээ (Ис. 65:17; 2 Петр 3:13). Бусад хүн буруу юм хийсэн ч та Бурхандаа үнэнч байвал ийм ивээл хүртэнэ.
15. Бусад хүн буруу юм хийвэл яагаарай гэж Есүс хэлсэн бэ?
15 Шинэ ертөнц хараахан болоогүй байна. Тийм учраас бусдын үйлдэлд дургүйцсэн үедээ Ехова биднээс юу хүсэж байгааг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Жишээ нь Есүс: «Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй» гэсэн. Энэ бол байнга санаж явах ёстой нэг зарчим юм. Түүнчлэн ах дүүгээ «долоон удаа» уучлах уу гэж Петрийг асуухад Есүс «дал дахин долоон удаа» уучил гэж хариулдаг. Нэгнийгээ хэзээ ямагт уучилдаг байх ёстойг Есүсийн хэлсэн үгнээс ойлгож болно (Мат. 6:14, 15; 18:21, 22).
16. Иосеф ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?
16 Хэрэв хүн буруу юм хийгээд биднийг гонсойлговол яах хэрэгтэйг Иосефоос сурч болно. Иаков Рахел хоёрын дундаас төрсөн хоёр хүүгийн нэг нь Иосеф юм. Эцгийнх нь хамгийн хайртай хүү нь байсан болохоор арван ах нь Иосефт атаархдаг байв. Тэгээд боол болгон худалджээ. Олон жилийн дараа Иосеф Египетэд сайн үйлс бүтээгээд эрх мэдлээрээ хоёрт орох захирагч болжээ. Тэр хавийн газар нутаг өлсгөлөнд нэрвэгдэхэд Иосефын ах нар хоол хүнс худалдаж авахаар Египетэд ирээд дүүгээ таньдаггүй. Иосеф эрх мэдлээ ашиглан ах нараасаа өшөөгөө авч болох л байсан. Гэвч тэгээгүй. Харин тэднийг өөрчлөгдсөн эсэхийг шалгажээ. Үнэхээр өөрчлөгдсөнийг нь мэдсэнийхээ дараа өөрийгөө илчилж «Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе» гэж хэлдэг. Тэгээд «тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав» (Эх. 50:21).
17. Бусад хүн алдаа гаргавал та яах вэ?
17 Бүх хүн алдаа гаргадаг учраас та ч бас бусдын сэтгэлийг шархлуулж магадгүй гэдгээ санах хэрэгтэй. Хэрэв та хэн нэгнийг гонсойлгосон бол Библийн зөвлөгөөг дагаарай. Тэр хүнээс уучлалт гуйж эвлэрэхийг хичээгээрэй (Матай 5:23, 24-ийг уншина). Бусад хүн биднийг уучлахад бид баярладаг. Тэгвэл бид ч тэднийг уучлах хэрэгтэй. Колоссай 3:13-т «Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил» гэсэн зөвлөгөө байдаг. Бурхны үйлчлэгчийн илэрхийлэх ёстой хайрыг «муутай тооцоо хийдэггүй» гэж 1 Коринт 13:5-д тодорхойлжээ. Бусдыгаа уучилбал Ехова биднийг уучилна. Тиймээс хүн алдаа гаргаж буруу юм хийвэл тэнгэрийн Эцэг Ехова шигээ энэрэнгүй ханддаг байя (Дуулал 103:12–14-ийг уншина).