Санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
Бусдыг уучлах нь ямар сайн талтай вэ?
Чин сэтгэлээсээ уучилбал нэг нэгэнтэйгээ эвтэй, сайн харьцаатай байна. Хамгийн гол нь гэмшсэн хүнийг уучилдаг Бурхнаа дуурайж байна гэсэн үг.—хцн16.1, х. 15.
Өсвөр насны хүүхдээ Еховад үйлчилдэг болгохын тулд эцэг эхчүүд ямар чухал зүйлүүдийг хийх хэрэгтэй вэ?
Эцэг эхчүүд хүүхдэдээ хайртайгаа хэлэхээс гадна даруу байх талаар үлгэр жишээ үзүүлэх нь чухал. Бас хэрсүү байж, тэднийгээ ойлгохыг хичээх хэрэгтэй.—хц15 11/15, х. 9–11.
Үнэнч шударга байх нь ямар ашигтай вэ?
Үнэнч шударга байхын үнэ цэн их ээ. Жишээлбэл мөс чанар сайтай байна, сэтгэл санаа тайван амгалан байна, өөрийгөө хүндэтгэнэ.—хцн16.1, х. 7.
Ярихаасаа өмнө юуны тухай бодох хэрэгтэй вэ?
Зөв ярьдаг байхын тулд дараах гурван зүйлийг санаж явах хэрэгтэй. 1) Хэзээ ярих вэ? (Ном. 3:7); 2) юу ярих вэ? (Сур. 12:18); 3) яаж ярих вэ? (Сур. 25:15).—хц15 12/15, х. 19–22.
Гэрч хүний цээрлэвэл зохих зүйлст юу ордог вэ?
Еховагийн үйлчлэгчид худал хэлэх юм уу гүтгэх ёсгүй. Худал мэдүүлэг өгч бусдад гай тарих учиргүй. Бас луйвардах, хулгай хийх ёсгүй.—хцн16.1, х. 5.
Ямар хүмүүсийг «ахлах тахилчид» гэдэг вэ?
«Ахлах тахилчид» гэдэг нь удирдах үүрэгтэй тахилчид бололтой. Өмнө нь тэргүүн тахилч байсан хүмүүс бас тэдний тоонд ордог.—хцн16.1, х. 8.
Дурсах цуглаан дээр бэлгэдлийн идээнээс хүртдэг хүнд хэрхэн хандах нь зүйтэй вэ?
Гэрчүүд бэлгэдлийн идээнээс хүртэж буй хүнийг онцгойлон үздэггүй. Тослогдсон хүн ч өөрийгөө өргөмжлүүлэхийг хүсдэггүй. Бас тослогдсон тухайгаа зарлан тунхагладаггүй (Мат. 23:8–12).—хц16.01, х. 23, 24.
Абрахам яаж Бурхны найз болсон бэ? Эндээс бид юу сурах вэ?
Абрахам Еховагийн талаар Шемээс мэдэж авсан байж болох юм. Бурхан өөрийг нь болон гэр бүлийг нь хэрхэн ивээж хамгаалж байгааг биеэрээ мэдрэхийн хэрээр туршлага хуримтлуулжээ. Бид бас туршлага хуримтлуулах хэрэгтэй.—хц16.02, х. 9, 10.
Санаа зовохоо болихын тулд яах хэрэгтэй вэ?
Нэгдүгээрт Бурханд найдах хэрэгтэй. Бурхан шувуудыг хооллож, цэцэгсийг гоёдог юм бол өөрийнх нь төлөө амь амьдралаа зориулсан хүний хэрэгцээг хангахгүй гэж үү? (Мат. 6:25, 26, 28–30). Хоёрдугаарт өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй. «Маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» хэмээн Есүс хэлсэн байдаг (Мат. 6:34).—хцн16.2, х. 10.
Сатан Есүсийг сорихдоо үнэхээр сүмд аваачсан уу?
Үүнийг бид мэдэхгүй. Матай 4:5, Лук 4:9-ийг үзвэл Сатан Есүст сүмийг ер бусын аргаар үзүүлсэн байж болох юм. Эсвэл Есүс сүмийн барилгын аль нэгэн өндөрлөг хэсэгт зогссон байж мэднэ.—хц16.03, х. 31, 32.
Бидний ажил юугаараа шүүдэр шиг вэ?
Усны уур бага багаар хуримтлагдсаар шүүдэр бий болдог. Шүүдэр сэргээдэг, амьдрал тэтгэдэг. Шүүдэр бол Бурхны ивээл юм (Д.хууль 33:13). Бурхны ард түмэн хамтын хүчээр дэлгэрүүлдгээрээ шүүдэртэй адилхан.—хц16.04, х. 4.