Skip to content

Гарчиг руу орох

Бусдаас тусламж аваарай

Бусдаас тусламж аваарай

Бусдаас тусламж аваарай

«Ганц хүнийг хэн нэг нь дайран дийлж чадах бол хоёр нь нэгийг няцаана» (Номлогчийн үгс 4:12, АББН, 2013).

БУСДЫН тусламжийг авсан цагт ямар ч дайсныг ялж чадна. Тамхинаас гарахыг хүсэж л байгаа бол гэр бүл, найз нөхөд юм уу чин сэтгэлээсээ дэмжихийг хүсдэг хэн нэгний тусламжийг авах нь ухаалаг хэрэг биз ээ.

Тамхиа хаяж чадсан хүнээс тусламж хүсээрэй. Тэд таныг маш сайн ойлгохоос гадна үнэхээр тус дэм болно. Данид амьдардаг Торбен гэдэг Гэрч эрэгтэй: «Надад бусдын тусламж маш их хэрэгтэй байлаа» гэж хэлжээ. «Гэр бүлийнхэн болон итгэл нэгтнүүдийн маань чин сэтгэлийн хайр намайг тамхиа хаяхад их нөлөөлсөн» гэж Энэтхэгт амьдардаг Абрахам бичсэн байна. Гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө тусламжийг авахаас гадна хийх ёстой өөр зүйл бий.

Бхагвандас гэдэг эрэгтэй: «Би 27 жил тамхи татсан. Библид ийм зуршлыг бузар муу гэж байдгийг мэдээд тамхи татахаа болихоор шийдсэн юм. Тэгээд тамхиа багасгаж, найз нөхөдтэйгөө нийлэхээ больж, зөвлөгөө өгдөг хүн дээр очлоо. Гэхдээ нэг л үр дүнгүй байв. Тэгээд нэг орой би Ехова Бурханд залбирч, тамхиа хаяхад минь туслаач гэж чин сэтгэлээсээ гуйлаа. Тэгж л нэг, тамхинаас гарсан юм даа» хэмээн ярьсан юм.

Тамхинаас гарах зам дардан шулуун биш гэдгийг мэдээд үүнд бэлтгэлтэй байх нь чухал. Ямар ямар саад тулгарч болохыг дараагийн өгүүллээр авч үзье.

[Хавсралт]

ЭМ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

Олон хүн тамхинаас гаргах наалтыг хэрэглэдэг. Үүнийг хэрэглэхээсээ өмнө дараах асуултыг бодож үзээрэй.

Хэр зэрэг үр дүнтэй вэ? Тамхиа хаяж, никотин үгүйлэгддэг хам шинжийг бууруулах олон эм эмчилгээ бий гэж хүмүүс ярьдаг. Гэвч ийм эмчилгээг богино хугацаанд л үр дүнгээ өгдөг гэх нь ч бий.

Ямар хор хөнөөл байдаг вэ? Зарим эм дотор муухайрах, депресс, амиа хорлох тухай бодолд хүргэх сөрөг нөлөөтэй. Никотин орлуулах эмчилгээ нь никотиныг биедээ шингээх бас нэг өөр арга юм. Энэ нь бас эрүүл мэндэд хортой. Эдгээр эмчилгээг хийлгэдэг хүмүүс мөн л хорт бодисын хамааралтай байдаг.

Өөр ямар үр дүнтэй арга байдаг вэ? Тамхинаас гарч чадсан хүмүүсийн 88 хувь нь ямар нэгэн эмчилгээгүйгээр тамхиа шууд хаясан нь нэгэн судалгаанаас харагддаг.