Skip to content

Гарчиг руу орох

«Өө Бурхан, [...] өөрийн гэрлийг... илгээгээч!»

«Өө Бурхан, [...] өөрийн гэрлийг... илгээгээч!»

«Өө Бурхан, [...] өөрийн гэрлийг... илгээгээч!»

«Та өөрийн гэрэл ба үнэнийг илгээн, намайг удирдаач» (ДУУЛАЛ 43:3)

1. Ехова санаа зорилгоо хэрхэн илчилдэг вэ?

 ХИЙЖ гүйцэлдүүлэх санаа зорилгынхоо талаар үйлчлэгч нартаа мэдүүлэх гэсэн зүйлээс нь Еховагийн асар их халамж, анхаарал харагддаг. Ехова бүх үнэнийг шууд нэгмөсөн илчилдэггүй, харин биднийг зугуухан гэгээрүүлдэг. Учир нь гэнэтийн хурц гэрэлд нүд сохрох аюул байдаг. Биднийг алсын аянд гарсан жуулчинтай зүйрлэж болох юм. Жуулчин юм харагдахтай, үгүйтэй үүр тэмдэгрэх цагаар гардаг. Гэгээ орохын хэрээр аянч газрын баримжааг ялгаж эхэлдэг. Харин алс холын юмс тодорхойгүй хэвээр байдаг. Гэвч нар мандахын хэрээр алсын бараа улам бүр тодорно. Бурхнаас ирэх сүнслэг гэрэл үүнтэй адил байдаг. Нэг удаагийн оролдлогоор харьцангуй бага зүйл олж авах боломжийг Бурхан бидэнд олгодог. Бурхны Хүү, Есүс Христ үнэнд хүмүүсийг сургахдаа мөн л тэгж байсан. Ехова эртний ард түмнээ хэрхэн гэгээрүүлдэг байсан хийгээд өнөөдөр түүнийгээ чаж хийж байгааг авч үзэцгээе.

2. Есүсийг дэлхий дээр ирэх хүртэл гэгээрүүлэх ажлын талаар Ехова хэрхэн санаа тавьж байсан бэ?

2 «Дуулал» номын 43-р бүлгийг Корагийн хөвгүүд зохиосон бололтой. Левитүүд болох тэдэнд ард олныг Бурхны Хуулинд сургах хүндтэй үүрэг оногдсон байлаа (Малахи 2:7). Харин тэдний Агуу Багш нь Ехова байсан бөгөөд тэд түүнийг бүх мэргэн ухааны Эх булаг хэмээн үздэг байлаа (Исаиа 30:20, ШЕ). Дуулалч нар «Өө Бурхан, [...] өөрийн гэрэл ба үнэнийг илгээн, намайг удирдаач!» гэж залбирсан (Дуулал 43:1, 3). Изаильчууд өөрт нь үнэнч байсан тэр үед Ехова тэднйиг өөрийнхөө замд сургадаг байлаа. Олон зуун жилийн хойно Ехова тэдэнд хамгийн агуу гэрэл ба үнэнийг бэлэглэсэн. Энэ нь Хүүгээ дэлхий рүү илгээсэн явдал юм.

3. Есүсийн сургаал иудейчүүдийн хувьд хэрхэн сорилт болсон бэ?

3 Бурхны Хүү, Есүс Христ гэдэг хүн байхдаа үнэхээр «дэлхийн гэрэл» байсан юм (Иохан 8:12). Тэрбээр ард олонд «сургаалт зүйрлэлээр олон зүйлийг», тэр дундаа алив шинэ зүйлийг зааж байлаа (Марк 4:2). Есүс Понти Пилатад: «Миний хаанчлал бол энэ дэлхийнх бишээ» гэж хэлсэн (Иохан 18:36). Энэ нь ромчуудын хувьд ч, мөн тэрчлэн Мэссиа бол Ромын эзэнт гүрнийг өвдөглүүлж, Израильд өмнөх алдрыг нь эргүүлэн авчирна гэж үздэг байсан үндсэрхэг үзэлтэй иудейчүүдийн хувьд ч шинэ санаа байсан нь эргэлзээгүй. Есүс Еховагийн гэрлийг тусгаж байсан боловч түүний үг нь «хүний алдрыг Бурхны алдраас илүү үздэг» иудейн удирдагчдад таалагдаагүй юм (Иохан 12:42, 43). Олон хүн хүний ёс заншлыг Бурхнаас өгдөг сүнслэг гэрэл ба үнэнээс илүүд үзэж байлаа (Дуулал 43:3; Матай 13:15).

4. Есүсийн дагалдагчдын ойлголт цаашид улам өсөх шаардлагатай байсныг бид хаанаас мэддэг вэ?

4 Гэвч, зарим чин сэтгэлтэй хүн Есүсийн сургасан үнэнийг баяр хөөр болон хүлээн авсан. Бурхны санаа зорилгын талаарх тэдний ойлголт хэлбэрэлтгүй өссөн. Тэглээ ч гэсэн Багшийнх нь дэлхийн амьдрал төгөсгөлдөө ойртох тусам тэд бүр их зүйлийг мэдэх хэрэгтэй байлаа. Есүс тэдэнд: «Надад та нарт хэлэх зүйл бий ч та нар одоо тэдгээрйиг даахгүй» гэж хэлсэн (Иохан 16:12). Тийм ээ, дагалдагчдынх нь хувьд Бурхны үнэнийг ойлгох ойлголт цаашид улам өсөх ёстой байлаа.

Гэрэл үргэлжлэн гийсээр байна

5. 1-р зуунд ямар асуудал үүссэн бэ? Түүнийг шийдэх хариуцлага хэнд оногдсон бэ?

5 Есүсийн үхээд, дахин амилсны дараа Бурхны гэрэл улам хурцаар гэрэлтэх болсон. Одоо огтлох ёслол хийгээгүй еврей биш хүмүүс Христийн дагалдагчид болно гэдгийг Ехова Пэтрт үзэгдлээр илчилсэн (Үйлс 10:9—17). Энэ бол илчлэлт байлаа! Гэвч хожим нь еврей биш хүмүүсийг христосын шашинтан болсны дараа Ехова тэднээс огтлох ёслол хийхийг шаардсан уу? гэсэн асуулт босч ирсэн. Энэ асуултын хариуг үзэгдлээр өгөөгүй, харин энэ шалтгаанаар Христийн дагалдагчдын дунд маргаан дэгдсэн. Үнэ цэнтэй эв нэгдлийг хадгалах үүднээс тэр асуудлын учрыг олох хэрэгтэй байлаа. «Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар, ахлагчдын хамтаар [Иерусалимд] цугларав» (Үйлс 15:1, 2, 6).

6. Огтлох ёслолын тухай асуудлыг авч үзэхдээ элч нар болон ахлагчид ямар журам мөрдсөн бэ?

6 Тэнд цугласан хүмүүс еврей биш итгэгч хүмүүсйин тухайд Бурхны хүсэл таалал юу болохыг хэрхэн тодорхойлж болох байв? Ехова асуудлыг хэлэлцэхэд удирдуулахаар тэнгэрэлчийг илгээгээгүй бөгөөд цугласан хүмүүст үзэгдэл ч үзүүлээгүй. Тэгсэн хэдий ч элч нар болон ахлагчид ямар ч удирдлагагүй байсан гэж хэлж болохгүй. Тэд огтлох ёслол хийгээгүй бусад ард түмний төлөөлөгчид дээр ариун сүнсээ асган, еврей биш хүмүүст Бурхан хэрхэн анхаарал хандуулж байсныг харсан христосын шашинтан зарим еврейн гэрчлэлийг хэлэлцсэн. Тэд удирдлагыг Бичээсээс эрсэн. Эцэст нь дагалдагч Иакоов уг асуудал дээр гэрэл болон туссан Бичээсийн зүйл дээр үндсэлсэн саналыг цугларагсдад хэлжээ. Асуудалд холбогдолтой баримтуудыг шүүн тунгаасны эцэст еврей биш хүмүүс Еховад таалагдахад огтлох ёслол хийх шаардлагагүй гэсэн Бурхны хүсэл таалал тэдний хувьд тодорхой болсон. Элч нар болон ахлагчид итгэл нэгтнүүддээ удирдлага болгон өгөх үүднээс өөрсдийн гаргасан шийдвэрийг хойш тавилгүйгээр бичгийн хэлбэрээр буулгажээ (Үйлс 15:12—29; 16:4).

7. 1-р зууны христосын шашинтнууд ямар асуудлаар дэвшил гаргасан бэ?

7 Өвөг дээдсийнхээ домог яриаг даган баримдалдаг иудейн шашны удирдагчдаас ялгаатай нь христосын шашинтан еврейчүүдийн ихэнх нь еврей биш хүмүүст хандах хандлагаа зарчмын хувьд дахин эргэж харах шаардлагатай байсан хэдий ч бусад үндэстнүүдийн талаарх Бурхны хүсэл тааллын тухай шинэ ойлголтыг хүлээж авахдаа баярласан билээ. Ехова тэдний даруу байдлыг ивээсэн бөгөөд «сүмүүдийн [«хурлуудын», ШЕ] итгэл тийнхүү бэхжиж, өдрөөс өдөрт итгэгчдийн тоо нэмэгдсээр байв» (Үйлс 15:31; 16:5).

8. а) 1-р зуунаас хойш гэрэл ихсэх ёстой гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Зөв зүйтэй ямар асуултуудыг авч үзэх вэ?

8 Сүнслэг гэрэл бүхэл бүтэн 1-р зууны үеийн туршид гийгүүлж байлаа. Гэхдээ Ехова эртний христосын шашинтнуудад санаа зорилгынхоо бүх нарийн ширийнийг нээгээгүй. Элч Паул 1-р зууны итгэл нэгт христосын шашинтнууддаа хандан: «Одоо бид гуулин толинд харж байгаа юм шиг бүдэг бадаг харж байна» гэж бичжээ (1 Коринт 13:12, ШЕ). Тийм толинд тодорхой сайн харах боломжгүй. Тийм учраас эхэндээ сүнслэг гэрэл ойлголтонд зөвхөн хязгаардагдмал хэмжээгээр хүрэх боломжтой байжээ. Элч нарыг өнгөрсний дараа сүнслэг гэрэл тодорхой хугацаагаар илт мэдэг суларсан ч Библийн мэдлэг саяхнаас элбэг дэлбэг болж ирсэн (Даниел 12:4). Ехова өнөөдөр өөрийн ард түмнийг хэрхэн гэгээрүүлж байна вэ? Библийн ойлголтыг маань өргөжүүлэн тэлэхэд нь бид хэрхэн хүлээж авах ёстой вэ?

Гэрэл улам бүр хурц болж байна

9. Эрт үеийн Библи Судлаачид Библи судлах ямар хосгүй бөгөөд үр дүнтэй арга хэрэглэсэн бэ?

9 Бидний цаг үед гэрлийн анхны мэдэгдэм гялбаа христосын шашинтан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэсэг Ариун Бичээсийг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн 19-р зууны сүүлийн 25 жилд үзэгдсэн. Тэд Библи судлах зөв зүйтэй арга олсон. Тэдний хэн нэг нь асуулт хөндөн гарган ирж, түүний үндсэн дээр хэсгээрээ уг сэдэвтэй холбоотой Бичээсийн бүх сэдвийг задлан шинжилж үздэг байлаа. Библийн нэг зүйл нөгөөтэйгөө зөрчилдөж байгаа юм шиг санагдах тохиолдолд тэдгээр чин үнэнч христосын шашинтнууд уг зүйлүүдийг хооронд нь зохилдуулахыг хичээж байсан. Тэр үеийн шашны удирдагчдаас ялгаатай нь Библи Судлаачид (тэр үед тэднийг Еховагийн Гэрчүүд гэж нэрлэж байсан) ёс заншил болон хүний номлолыг бус Ариун Бичээсийг удирдлага болгодог байсан. Тэд алив асуудлын талаар Библид юу гэж бичсэн байна тэр бүгдийг нарийвчлан судалж, өөрсдийнхөө дүгнэлтийг бичдэг байлаа. Тийм байдлаар Библийн олон сургаалыг ойлгох тэдний ойлголт тодорч ирсэн.

10. Чарлз Тейз Расселл Библи судлахад зориулж, үнэ цэнтэй ямар бүтээл туурвисан бэ?

10 Библи Судлаачдын дотроос Чарлз Тейз Расселл ялгаран гарч ирсэн. Тэрбээр «Бичээсийг судлах нь» гэсэн нэртэй Библи судлалд маш үнэ цэнтэй зургаан цуврал ном бичсэн. Расселл ах «Езекиел» болон «Илчлэлт» номыг тайлбарласан уг номын долдугаар ботийг бичих санаатай байлаа. Тэрбээр: «Түлхүүрийг нь олбол би долдугаар ботийг нь бичнэ» гэж хэлж байсан. Гэхдээ Рассел ах: «Хэрэв Бурхан түлхүүрийг нь өөр хэн нэг хүнд өгвөл тэр хүн бичиг» гэж нэмэн хэлжээ.

11. «Бүх юм өөр өөрийн цаг хугацаатай» гэдэг зарчим Бурхны санаа зорилгыг ойлгох бидний ойлголттой ямар холбоотой вэ?

11 Дээр дурдсан Ч. Т. Расселлын үгэнд Библийн аль нэг хэсгийг ойлгох бидний ойлголттой холбоотой, «бүх юм өөр өөрийн цаг хугацаатай» гэсэн чухал зарчим тусгагдсан байлаа. Расселл ах аялагч хүн яаж ч хүсээд нарыг цагаас нь эрт мандуулах чадваргүйтэй адил «Илчлэлт» ном руу албадан гэрэл тусгуулж чадахгүй гэдгээ мэдэж байсан юм.

Үнэн илчлэгдэнэ, гэхдээ Бурхны товлосон цагт илчлэгдэнэ

12. а) Библийн зөгнөл хэдийд илүү ойлгомжтой болдог вэ? б) Библийн зөгнөлийг ойлгох чадвар маань Бурхны цагийн хуваариас шалтгаална гэдгийг ямар жишээ харуулдаг вэ? (Зүүлтийг харна уу.)

12 Элч нар Мэссиагийн тухай олон зөгнөлийг Есүсийг үхээд, амилсны дараа л ойлгосны адил өнөөгийн христосын шашинтнууд Библийн зөгнөлүүдийг биелсэн хойно нь л тодорхой ойлгож эхэлдэг (Лүүк 24:15, 27; Үйлс 1:15—21; 4:26, 27). «Илчлэлт» бол зөгнөлийн ном учраас тэнд бичигдсэн үйл явдалууд нь илчлэгдэхийн хэрээр энэ ном улам ойлгомжтой болно гэдэгт найдах хэрэгтэй. Жишээлбэл, Ч. Т. Расселл Илчлэлт 17:9—11-д гардаг ув улаан өнгөтэй бэлэгдлийн араатан ямар утгатай болохыг зөв ойлгож чадаагүй. Учир нь араатнаар төлөөлүүлсэн байгууллага болох Олон үндэстний холбоо болон Нэгдсэн үндэстний байгууллага нь түүнийг нас барснаас хойш л гарч ирсэн билээ. *

13. Библийн аль нэг сэдэв дээр гэрэл тусахад заримдаа юу болдог вэ?

13 Эртний христосын шашинтнууд огтлох ёслол хийлгээгүй еврей биш хүмүүс итгэл нэгтэн нь болох боломжтой болсон гэдгийг мэдмэгц харь үндэстнүүд огтлох ёслол хийлгэх хэрэгтэй эсэхийг тайлбарлах шаардлага гарч иржээ. Энэ нь элч нар болоод ахлагчдыг, огтлох ёслол хийх тухай асуудлыг бүхэлд нь дахин харахад хүргэсэн. Өнөөдөр ч мөн тийм л байна. Библийн аль нэг сэдвийг гэрэлтүүлэгч гэрлийн хурц гялбаа тиймэрхүү асуудлыг дахин шалгуулахын тулд заримдаа Бурхны тосолсон үйлчлэгчид болох «итгэлтэй мэргэн боол» уруу чиглэдэг. Энэ нь саяхны нэгэн жишээнээс харагдана (Матай 24:45).

14—16. Сүнслэг дуганыг үзэх үзлийг залруулсан нь «Езекиел» номын 40—48-р бүлгийг ойлгох бидний ойлголтод хэрхэн нөлөөлсөн бэ?

14 1971 онд Езекиелийн зөгнөлийг тайлбарласан «„Ард олон намайг Ехова гэж мэдэх болно“. Яаж?» гэдэг ном хэвлэгдсэн. Тэр номын нэг бүлэгт Езекиелийн үзсэн дуганын үзэгдлийг товчхон авч үзжээ (Езезиел, 40—48-р бүлэг). Тэр үед Езекиелийн үзсэн дуганын үзэгдэл шинэ ертөнцөд хэрхэн биелэх нь вэ гэдэгт гол анхаарал чиглэж байв (2 Пэтр 3:13).

15 Гэтэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1972 оны 12-р сарын 1-ний дугаарт Езекиелийн үзэгдлийг ойлгох бидний ойлголтыг хөндсөн хоёр өгүүлэл гарсан. Тэнд 58 «Еврей» номын 10-р бүлэгт элч Паулын бичсэн агуу их сүнслэг дуганын талаар бичсэн байлаа. «Ариун газар» болон сүнслэг дуганын «дотоод хашаа» нь тослогдсон хүмүүсийн дэлхий дээр байх үеийн байдлыг бэлэгдсэн юм гэж «Харуулын цамхаг»-т бичжээ. Гэвч хэдэн жилийн дараа «Езекиел» номын 40-өөс 48-р бүлгийг дахин харсны эцэст дараах байдлаар тайлбарлажээ. «Еврей» номд бичигдсэн сүнслэг дуган өнөөдөр ажиллаж байгаа болохоор Езекиелд үзэгдсэн дуган ч бас бидний үед үйл ажиллагаа явуулах ёстой гэжээ. Яагаад?

16 Езекиелийн үзэгдэлд тахилчид дуганын хашаан дотуур явж, тахилч биш овгуудад үйлчилж байсан. Энэ тахилчид нь Еховагийн тосолсон үйлчлэгчид болох «хаан мэт тахилчдыг» төлөөлж байсан нь дамжиггүй (1 Пэтр 2:9, МАБ). Харин тэд Христийн Мянган жилийн засаглалын туршид дуганын дэлхий дэх хашаанд үйлчлэхгүй (Илчлэлт 20:4). Тослогдогсод энэ үеийн бүхий л хугацаанд биш юм аа гэхэд ихэнх хэсэгт нь сүнслэг дуганын «Ариунаас ариун газарт» буюу «тэнгэрт өөрт нь» Бурханд үйлчлэх болно (Еврей 9:24). Езекиелийн үзэгдэлд тахилчид дуганын хашаан дотуур явж байсан болохоор энэ үзэгдэл тослогдогсдын хэсэг дэлхий дээр байгаа эдүгээ цагт биелэх ёстой. Тийм учраас «Харуулын цамхаг»-ийн 1999 оны 3-р сарын 1-ний дугаарт тухайн асуудлаарх үзэл бодлыг залруулан тусгасан. XX зууны эцэст Езекиелийн зөгнөл дээр сүнслэг гэрэл тийнхүү туссан юм.

Ойлгоцоо засаж залруулахад бэлэн байцгаая

17. Та үнэний мэдлэгтэй болсноороо ойлгоцоо хэрхэн залруулсан бэ? Энэ нь танд ямар ач тус өгсөн бэ?

17 Үнэний мэдлэгтэй болохыг хүсдэг хүн бүр «ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд баригдуулахад» бэлэн байх ёстой (2 Коринт 10:5). Ингэх нь тэр болгон амар хялбар байдаггүй. Ялангуяа, ойлголт гүн тогтсон үед бүр ч хэцүү. Жишээ нь, та Бурхны үнэнийг таньж мэдэхээсээ өмнө гэрийнхэнтэйгээ шашны баяр ёслол тэмдэглэдэг байжээ. Харин та Библи судалж эхэлснээрээ энэ баяр нь хуурамч шашнаас гаралтай гэдгийг ойлгожээ. Эхэндээ та мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэглэх гэж яараагүй байж магад. Гэхдээ эцсийн эцэст Бурхныг хайрлах хайр шашны сэтгэлгээнээс илүү болж, та Бурханд таалагддаггүй баяр ёслолд оролцохоо больжээ. Тийм шийдвэр гаргасны төлөө Ехова таныг ивээгээгүй гэж үү? (Еврей 11:25-тай харьцуулна уу.)

18. Библийн үнэн тодорход бид яаж хандах хэрэгтэй вэ?

18 Бурхны заасан замаар явбал бидэнд дандаа ашигтай байдаг (Исаиа 48:17, 18). Тиймээс Библийн аль нэг хэсгийг ойлгох ойлголт маань тодрох үед баярлан хөөрөх үндэс бидэнд байдаг бөгөөд энэ нь гэрэл улам хурц тусаж байна гэсэн үг шүү дээ! Мэдлэг маань улам улам гүнзгийрсээр байгаа нь биднийг зөв зам дээр байгааг дахин баталж байгаа хэрэг. Чухамдаа «шударга хүмүүсийн жим болбоос үүрийн туяаны гэрэл мэт. Тэр өдрийг авчрах хүртэл улам тод гийдэг» (Сургаалт үгс 4:18). Бурхны санаа зорилгын зарим нь одоо бидэнд «бүдэг бараа» төдий байгаа нь үнэн. Гэвч бид «жимээр» цааш итгэлтэйгээр явах аваас Бурхны товлосон цаг болоход үнэний сайн сайхан бүхнийг харах болно. Харин одоо Еховагийн бидэнд зориулж тодорхой болгож өгсөн тэр үнэнд баярлан хөөрч, хараахан ойлгомжтой болж амжаагүй байгаа зүйлүүдэд гэрлээ тусгахыг нь хүлээцгээе.

19. Үнэнийг хайрлах хайраа үйл ажлаараа батлах аргуудын нэг нь юү вэ?

19 Гэрлийг хайрлах хайраа үйл ажлаараа яаж батлах вэ? Нэг арга нь Бурхны Үгийг тогтмол, боломжтой бол өдөр бүр унших явдал юм. Та төлөвлөгөө гарган Библиэ тогтмол уншдаг уу? «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл ашиг тус ихтэй элбэг дэлбэг сүнслэг хоолоор биднийг хангадаг. Мөн бидний тусын тулд бэлтгэсэн ном, товхимол болон бусад хэвлэлийг мартах учиргүй. «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-д нийтэлдэг Хаанчлалыг дэлгэрүүллийн тухай урам хайрласан өгүүллүүд үнэ цэнтэй биш гэж үү?

20. Еховагаас авдаг гэрэл ба үнэн хийгээд цуглаанд суух хоёрын хооронд ямар холбоо байдаг вэ?

20 Тийм ээ, Ехова Дуулал 43:3-т илэрхийлсэн залбиралд гайхалтай сайхнаар хариу өгсөн байдаг. 3-р зүйлийн төгсгөлд «[Таны гэрэл ба үнэн намайг таны] ариун ууланд, орших газарт [тань] аваачаач!» гэж байдаг билээ. Та бусад олон хүнтэй хамт Еховаг шүтэх боломжтой болох нь гэж баярладаг уу? Цуглаануудаас авч болдог сүнслэг сургаал бол өнөөдөр Еховагийн өгдөг гэгээрлийн нэг чухал хэсэг юм. Цуглаануудад талархах сэтгэлээ яавал гүнзгийрүүлж болох вэ? Дараагийн өгүүлэлд буй энэ асуултыг залбиран үзэхийг танаас хүсэж байна.

[Зүүлт]

^ Ч. Т. Расселлийг нас барсны дараа «Бичээсийг судлах нь» номын долдугаар ботийг хэвлэхэд бэлэн болсон байсан бөгөөд тэнд «Езекиел», «Илчлэлт» номыг тайлбарлахыг оролджээ. Энэхүү боть нь Библийн тэдгээр номуудад хийсэн Расселлийн тайлбарын хэсэгт үндэслэсэн байна. Гэвч тэдгээр зөгнөлийн утгыг илчлэх цаг хараахан болоогүй, «Бичээсийг судлах нь» номын долдугаар ботид гаргасан тайлбар ерөнхийдөө бүдэг бадаг байжээ. Дараа дараагийн жилүүдэд Еховагийн нинжин сэтгэл болон дэлхийн байдал зөгнөлийн энэ хоёр номын утгыг илүү нарийн ойлгох боломж олгосон.

Та хариулж чадах уу?

• Ехова санаа зорилгоо ямар учраас зугуухан илчилдэг вэ?

• Иерусалимд элч нар болон ахлагчид огтлох ёслолын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

• Эртний Библи Судлаачид Бичээсийг судлах ямар аргатай байсан бэ? Түүнийг ямар учраас хосгүй гэж хэлж болох вэ?

• Сүнслэг гэрэл Бурхны товлосон цагт хэрхэн илчлэгддэгийг жишээгээр үзүүлнэ үү.

[Догол мөрийн асуулт]