Skip to content

Гарчиг руу орох

Шинэ ертөнц. Та тэнд байх болов уу?

Шинэ ертөнц. Та тэнд байх болов уу?

Шинэ ертөнц. Та тэнд байх болов уу?

«Амьдралдаа баярлан хөөрч, сайныг үйлдэхээс эрхэм зүйл тэдний хувьд үгүй. Мөн хүн бүр идэх, уух хийгээд ажил хөдөлмөр болгондоо сайныг үзвэл, тэр нь Бурхны бэлэг юм» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:12, 13, ШЕ)

1. Яагаад бид ирээдүйгээ өөдрөгөөр харж болох вэ?

 ОЛОН ХҮН Төгс хүчит Бурхныг ширүүн догшин, хахир хатуу гэж төсөөлдөг. Гэвч, түүний Үгэнд дээр дурдсан үнэн байдаг. Тэрхүү үнэн нь түүнийг «жаргалтай Бурхан», мөн түүнчлэн тэрээр бидний өвөг дээдсийг дэлхийн Диваажинд суулгасан гэдэгтэй тохирдог (1 Тимот 1:11, ШЕ; Эхлэл 2:7–9). Бурхны ард түмэндээ амласан ирээдүйг авч үзэхэд бидэнд үүрдийн баяр баясгалан авчрах тэр нөхцөлд гайхах хэрэггүй.

2. Та юуг тэсэж ядан хүлээдэг вэ?

2 Өмнөх өгүүллээрээ бид «шинэ тэнгэр, шинэ газрыг» зөгнөсөн Библийн дөрвөн зөгнөлөөс гурвыг нь үзсэн (Исаиа 65:17). Эдгээр баараггүй зөгнөлүүдийн нэг нь Илчлэлт 21:1-д байдаг. Дараах зүйлүүдэд нь Төгс хүчит Бурхан дэлхий дээрх амьдралыг сайн сайхан болгож, үндсээр нь өөрчлөх цаг үеийн тухай өгүүлдэг. Тэрбээр уй гунигийн нулимсыг арчина. Хүмүүс ахин хэзээ ч хөгширч, өвдөх юм уу золгүй явдлаас болж үхэхгүй. Гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Ямар сайхан ирээдүй вэ! Гэвч үнэхээр тийм юм болно гэдэгт, тэрхүү ирээдүйд найдах нь одоо ч гэсэн бидэнд нөлөөлөх ёстой гэдэгт итгэлтэй байж болох уу?

Итгэх үндэс

3. Ирээдүйн талаар Библийн амладаг зүйлд ямар учраас итгэж болох вэ?

3 Илчлэлт 21:5-д бичсэн зүйлд анхаарлаа хандуулцгаая. Энэ зүйлд тэнгэрийн ширээндээ залран буй Бурхны: «Харагтун, Би бүхнийг шинэчилнэ» гэсэн үгийг иш татсан байдаг. Бурхны энэ амлалт нь ямар ч улсын тусгаар тогтнолын тунхаг бичгээс, хүний эрхийн орчин үеийн тунхаглал болоод хүн төрөлхтний ямар ч эрмэлзлээс илүү юм аа. Эдгээр үгс нь «худал үл хэлэгч» гэж Библид бичигдсэн бүрэн итгэлтэй Нэгэнд хамаатай (Тит 1:2). Та бүрэн үндэс бүхий шалтгаанаар хангалттай үзэж мэдлээ, одоо зөвхөн гайхамшигтай найдвартаа баярлаж, Бурхандаа итгэх үлдлээ гэж шийдэж болох юм. Харин зогсох хэрэггүй. Ирээдүйн тухай мэдэх өөр зүйл бий шүү.

4, 5. Бидний авч үзсэн Библийн ямар зөгнөлүүд ирээдүйгээ итгэлтэй харах боломж олгодог вэ?

4 Библид амлагдсан «шинэ тэнгэр, шинэ газрын» тухай өмнөх өгүүлэлд юу гэж гарч байсныг түр зуур бодоод үзнэ үү. Энэ шинэ тогтолцооны талаар Исаиа зөгнөсөн бөгөөд түүний зөгнөл нь иудейчууд эх нутагтаа эргэн ирж, жинхэнэ шүтлэгийг сэргээхэд нэг удаа биелсэн билээ (Езра 1:1–3; 2:1, 2; 3:12, 13). Исаиагийн зөгнөл зөвхөн үүнийг л зааж байсан гэж үү? Үгүй гэдэг нь тодорхой! Түүний зөгнөсөн нь алсын ирээдүйд өргөн хүрээтэй биелэх ёстой ажээ. Яагаад ингэж үзэж болох вэ? Яагаад гэвэл, 2 Пэтр 3:13 ба Илчлэлт 21:1–5-ыг уншихад илэрхий болдог. Эдгээр хэсэгт бүх дэлхийн христосын шашинтнуудад сайн сайхныг өгөх «шинэ тэнгэр, шинэ газрын» тухай гардаг.

5 Урьд нь тэмдэглэсэнчлэн, «шинэ тэнгэр, шинэ газар» гэдэг хэллэг Библид дөрвөн удаа байдаг. Бид үүний гурвыг нь авч үзээд урам хайрлам дүгнэлтэд хүрсэн шүү дээ. Бурхан муу муухайг, зовлон зүдгүүрийн бусад шалтгааныг ч устгаж, амласан шинэ тогтолцоондоо хүн төрөлхтнийг ивээсээр байх болно гэдгийг Библид тов тодорхой зөгнөсөн байдаг.

6. «Шинэ тэнгэр, шинэ газрын» тухай дөрөв дэхь зөгнөлд юуг зөгнөсөн бэ?

6 Харин одоо «шинэ тэнгэр, шинэ газар» гэдэг хэллэг байдаг сүүлийн газрыг авч үзье. Энэ бол Исаиа 66:22–24: «„Миний бүтээх шинэ тэнгэр, шинэ газар Миний өмнө мөнхөд үлдэх мэт, та нарын үр удам мөн та нарын нэр ч мөнхөд үлдэнэ“ гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлдав. „Шинэ сараас эхлэн дараагийн шинэ сар хүртэл, амралтын өдрөөс эхлэн амралтын өдөр хүртэл бүх хүн төрөлхтөн Миний өмнө ирж, сөгдөн мөргөнө“ гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлдаж байна. „Дараа нь тэд гарч, Миний эсрэг хилэнцийг үйлдсэн хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь үл унтарна. Тэд бүх хүн төрөлхтний жигшил болно“» юм.

7. Ямар учраас Исаиа 66:22–24-р зүйлүүд ирээдүйд биелэх ёстой вэ?

7 Энэ зөгнөл нь нутагтаа дахин суурьшсан иудейчуудад хамаатай байсан ч дахин нэг биелэх ёстой байна. «2 Пэтр» болон «Илчлэлт» ном бичигдснээс хойш урт удаан хугацааны дараа зөгнөл дахин биелэх ёстой. Яагаад гэвэл дээрх номуудад ирээдүйн «шинэ тэнгэр, шинэ газрын» тухай өгүүлсэн байдаг. Бид энэ зөгнөл шинэ тогтолцоонд гайхамшигтайгаар бүрмөсөн биелэхийг нь хүлээж болно. Итгэн найдаж болох гайхамшигтай нөхцөл байдлын тухай доор бичлээ.

8, 9. а) Бурхны ард түмэн «мөнхөд үлдэнэ» гэдэг нь ямар утгатай вэ? б) Еховагийн үйлчлэгчид «шинэ сараас эхлэн дараагийн шинэ сар хүртэл, амралтын өдрөөс эхлэн амралтын өдөр хүртэл» мөргөнө гэсэн зөгнөл ямар утгатай вэ?

8 Илчлэлт 21:4-т үхэл үгүй болно гэсэн байдаг. Исаиа номын 66-р бүлгийн үг ч бас үүнтэй утга нэг юм. «Шинэ тэнгэр ба шинэ газрыг» ямар нэгэн хугацаагаар тогтоосон, түр зуурын юм биш гэдгийг Ехова мэддэг нь 22-р зүйлээс харагддаг. Тэгэхлээр Еховагийн ард түмэн хэзээ ч устахгүй бөгөөд харин ч Бурхны өмнө «мөнхөд үлдэнэ». Бурхан сонгосон ард түмнийхээ төлөө юу хийсэн нь бидэнд үүнийг баталдаг. Элч нарын үеэс өнөөг хүртэл жинхэнэ христосын шашинтнуудыг хавчиж, устган арилгах гэсэн хэт шүтэгчид ч хүртэл байсан (Иохан 16:2; Үйлс 8:1). Бурхны ард түмнийг эсэргүүцдэг байсан ромын эзэн хаан Нерон, Адольф Гитлер зэрэг хүчтэй дайснууд хүртэл Бурхны нэрээр явдаг үнэнч, үйлчлэгчдийг устгаж чадаагүй юм. Ехова өөрөө сонгосон хүмүүсийнхээ хурлыг эдүгээг хүртэл хамгаалсаар ирсэн бөгөөд цаашдаа ч хамгаалах чадалтай гэдэгт бид итгэлтэй байдаг.

9 Шинэ ертөнцөд бий болох «шинэ газар» буюу жинхэнэ шүтлэгчдийн нийгэмд хамрах Бурханд үнэнч хүмүүс, бүлэг хүмүүс гэдгээрээ бус хүн бүр тусдаа «мөнхөд үлдэх» буюу хамгаалагдана. Яагаад гэвэл тэд оршин буй бүхнийг бүтээсэн Бүтээгчийг шүтэх цэвэр шүтлэгт оролцох юм. Тэд хааяа нэг эсвэл тохиолдлын журмаар шүтэхгүй. Мосегоор дамжуулан израилийн ард түмэнд өгсөн Хуулийн дагуу ард түмэн сар болгон (шинэ сар), долоо хоног бүр (амралтын өдөр) шүтлэгт оролцох ёстой байлаа (Левит 24:5–9; Тооллого 10:10; 28:9, 10; Судрын дэд 2:4). Тэгэхээр, Исаиа 66:23-т хүмүүс Бурхныг байнга, тасралтгүйгээр өөрөөр хэлбэл долоо хоног бүр, сар болгон шүтнэ гэсэн үг. Тэр цагт шашингүйн үзэл, шашны бусармаг явдал гэж үгүй болно. Еховад «бүх хүн төрөлхтөн... сөгдөн мөргөнө».

10. Шинэ ертөнцөд хорон муу хүмүүс байнга хор хөнөөл учруулахгүй гэдэгт яагаад эргэлзэхгүй байж болох вэ?

10 Исаиа 66:24 зүйл «шинэ газрын» амар амгалан, шударга ёсонд юу ч, хэзээ ч заналхийлэхгүй гэдгийг баталдаг. Хорон муу хүмүүс ч дэлхийг хөнөөхгүй. «Сүсэггүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөр» өмнө маань байна хэмээсэн 2 Пэтр 3:7-г санацгаая. Устгахдаа зөвхөн муу хүмүүсийг л устгана. Гэм буруугүй хүмүүс зовж хохирохгүй бөгөөд хүмүүс хоорондоо дайтан тулалдахад энгийн номхон ард цэргийнхнээс илүүтэй үрэгддэг шиг тийм тохиолдол гарахгүй. Түүний өдрөөр зөвхөн сүсэггүй хүмүүс л устна гэдгийг Агуу Шүүгч баталдаг.

11. Исаиагийн зөгнөл ёсоор Бурхныг болон түүнийг шүтэхийг эсэргүүцдэг бүхнийг ямаршуу ирээдүй хүлээж байна вэ?

11 Энэ өдрийг даван туулагчид Бурхны зөгнөлийн үг чухам үнэн гэдгийг харна. 24-р зүйлд Ехова шүүсэн гэдгийг түүний «эсрэг хилэнцийг үйлдсэн хүмүүсийн хүүр» батална. Исаиа ийнхүү хурц дайчин хэлсэнд хэн нэгэн мэгдэж болох юм. Гэхдээ зөнчийн үг түүхэн нэгэн баримттай тохирч байна. Эртний Иерусалимын хэрмийн гадна хог асгадаг газар байсан бөгөөд заримдаа тэнд цаазлагдсан гэмт хэрэгтнүүдийн цогцосыг хаядаг байжээ. Учир нь тэднийг оршуулахад зохисгүй, үнэ хүндгүй байсан гэж үздэг байв. Өт хорхой болоод бүхнийг чандруу болгодог гал нь хог новш ба энэ цогцоснуудыг үтэр түргэн үгүй хийдэг байсан. Ёс бус хүмүүст Еховагийн оноосон ял бол эцсийн юм шүү гэдгийг харуулахын тулд Исаиа уул дүрслэлийг ашигласан нь бололтой.

Бурхны амласан нь

12. Исаиа шинэ ертөнц дэх амьдралын талаар өөр ямар шинж тэмдэг өгдөг вэ?

12 Илчлэлт 21:4-т, айсуй шинэ тогтолцоонд байхгүй байх зүйлийг үзүүлсэн байдаг. Тэгвэл тэнд юу байх вэ? Амьдрал ямар байх вэ? Бид энэ талын ямар нэг төсөөлөлтэй болж чадах уу? Тийм ээ, чадна. Хэрэв Ехова «шинэ тэнгэр, шинэ газрыг» бүрэн утгаар нь бүтээгээд, тэр цагт биднийг амьдруулан жаргуулах амьдралын тэрхүү нөхцөлийг Исаиа 65-р бүлэгт зөнч мэргэнээр дүрсэлсэн байдаг. «Шинэ газарт» өнө мөнх амьдрах ивээл хүртсэн хүмүүс хөгшрөхгүй, зайлшгүй үхлээр үхэхгүй. Исаиа 65:20-д: «Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн наснаас өмнө нас барах хөгшид ч үгүй болно. Зуу наслаад үхэх хүнийг залуу, зуун нас хүрээгүйгээр үхэх хүнийг хараагдсан хүн гэж тооцох болно» хэмээн бичсэн байдагт бид итгэдэг.

13. Исаиа 65:20-д бичсэн зөгнөл Бурхны ард түмэн аюулгүй амьдарна гэдэгт биднийг хэрхэн итгүүлдэг вэ?

13 Энэ зөгнөл Исаиагийн ард түмэнд анх удаа биелэхэд тэр орны нялхас эсэн мэнд байв. Урьд цагт нялхсыг нь алж, залуу халуун эрчүүдийг нь хядахаар довтлон ирдэг байсан бабилончууд шиг дайснууд тэдний газар нутаг уруу халдаагүй юм (Судрын дэд 36:17, 20). Шинэ ертөнцөд ч бас хүмүүс эсэн мэнд, аюулгүй амьдран жаргах болно. Хэрэв хүн Бурхны эсрэг босохоор шийдвэл цааш амьдрахыг түүнд зөвшөөрөхгүй. Бурхан тийм хүнийг устгана. Хэрэв бослого гаргасан нүгэлтэн зуун настай бол яах вэ? Эцэс төгсгөлгүй амьдралтай харьцуулахад тэр хүн «залуугаараа» үхсэнтэй адил юм (1 Тимот 1:19, 20; 2 Тимот 2:16–19).

14, 15. Исаиа 65:21, 22 ирээдүйн ямар сайхан ажлын тухай зөгнөсөн байна вэ?

14 Исаиа, санаатайгаар нүгэл үйлдэгчдийг чухам яаж устгахыг нарийвчлан бичилгүйгээр шинэ ертөнц дэх амьдралын нөхцөлийг дүрсэлжээ. Тийм нөхцөлд байна гээд бод доо. Та бүхэн хамгийн түрүүнд ойр зуурын аар саар юмаа бодох байх. Исаиа энэ тухай 21, 22-р зүйлд: «Тэд гэр барьж, түүн дотроо суун, тэд усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Харин тэдний барьсан гэрт өөр хүн үл суун, тэдний тарьсныг бусад нь үл иднэ. Харин Миний ард түмний амьдрах хугацаа модных шиг болох бөгөөд, Миний сонгож авсан хүмүүс өөрсдийн гарын бүтээлээр өнө удаан жаргана» гэжээ.

15 Хэрэв та барилга юм уу цэцэрлэг ногооны ажилд жаахан ч атугай дөргүй бол сурах хэрэгтэй гэдгийг энэ зөгнөл танд зөвлөж байна. Харин та, дуртайяа туслах гэсэн айл хөршийн тань ч байж болох авьяас чадалтай хүмүүсээс сурахад бэлэн үү? Исаиа танай байшингийн цонх шилгүй мөртлөө савхан хөшигтэй, түүгээр нь халуун орны сэвшээ зөөлөн салхи салхилж байх уу, эсвэл цаг хугацааны өөрчлөлтийг ажиглахын тулд шилтэй байх уу гэдгийг хэлээгүй. Та цас, бороог доош нь урсгах зориулалт бүхий налуу дээвэртэй байшингийн төсөл хийх үү? Эсвэл нутгийн уур амьсгалд зохицуулан, гэр бүлээрээ цуглаж, сайхан хоол идэж, халуун дотно үг яриа дэлгэж болохуйц Ойрх Дорнодод байдаг шиг хавтгай дээвэртэйг хийх үү? (Дэд хууль 22:8; Нехемиа 8:16).

16. Ямар учраас шинэ ертөнц дэх амьдрал байнгын сэтгэл хангалуун байдлыг авчирна гэж найдан хүлээж болох вэ?

16 Гэхдээ энэ бүх аар саар зүйлээс илүү, та өөрийн гэсэн сууцтай болно гэдэг л чухал юм. Энэ нь таных байхаас биш өөр хэнийх ч байхгүй. Тэр үед одоогийнх шиг, бусдын төлөө хөлс хүчээ гарган үхэн хатан ажиллаж байшин барилга барихгүй. Мөн Исаиа 65:21-д та бүхнийг ургамал ногоо тарьж, үр жимсийг нь идэх болно гэдэг. Энэ бол ерөнхий дүр зураг гэдэг нь маргаангүй. Та бүхний хүчин зүтгэл, хөдөлмөрийн тань үр шим бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдлыг авчирна. Тийнхүү, «модных шиг» урт удаан амьдрал үргэлжлэх болно. Энэ гарцаагүй «бүх шинэ юмны» дүрслэл мөн дөө! (Дуулал 92:12–14).

17. Ямар амлалт эцэг эхчүүдэд онцгой их баяр баясгалан авчирдаг вэ?

17 Хэрэв та нар хүүхэдтэй бол дараах үг сэтгэлийг тань хөдөлгөх болно: «Тэд дэмий хоосон хөдөлмөр үл хийж, зовлонтой байхаар хүүхэд үл төрүүлнэ. Учир нь, тэд ба тэдний үр удам нь Эзний [«Еховагийн», ШЕ] ерөөсөн хүмүүс болно. Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ» (Исаиа 65:23, 24). «Зовлонтой байхаар» хүүхэд төрүүлснээс бий болдог уй гашууг та мэдэх үү? Эцэг эх болон бусад хүнд уй гашуу авчирдаг хүүхдүүдтэй холбоотой бүх зовлонг тоочихгүй байж болно. Албан тушаал, амин хувийн ажил буюу зугаа цэнгэлийн хойноос улайран хөөцөлдөөд, хүүхдүүдтэйгээ бараг ажилладдагүй эцэг эх улам их болж байна. Ехова гуйлтыг маань сонсоно, тэр ч байтугай гуйхаас маань өмнө мэдээд хариулна гэдгээ бидэнд хэлдэг.

18. Шинэ ертөнцөд амьтад бидэнд баяр хөөр авчирна гэж бодож болохын учир юу вэ?

18 Та бүхэн шинэ ертөнцөд баярлан хөөрөх тэр зүйлээ эргэцүүлэхдээ Бурхны зөгнөлийн үгэнд: «„Чоно хургатай хамт бэлчин, арслан үхэр мэт сүрэл идэж, могой элсээр хооллоно. Тэд Миний бүх ариун ууланд бузар гэм үл хийнэ“ гэж Эзэн [«Ехова», ШЕ] айлдаж байна» гэснийг төсөөлнө үү (Исаиа 65:25). Зураач нар энэхүү дүр зургийг дүрслэх гэж оролдсоор ирсэн боловч энэ үг нь ердөө л зураач хүний уран сайхны чөлөөт дүрслэл биш юм. Энэ бол бодитой болно. Хүмүүс өөр хоорондоо төдийгүй, амьтадтай хүртэл амар тайван амьдарна. Биологчид, амьтан сонирхогчид ердөө ганцхан төрлийн буюу үүлдрийн амьтдын цөөн хэдэн хэв шинжийг судлахын тулд л амьдралынхаа хамгийн сайн он жилүүдийг зарцуулдаг. Тэгвэл амьтад хүнээс айхаа болих тэр үед та юу мэдэж авахаа бод доо. Тэр үед та шувуу болон ой, ширэнгийн өчүүхэн жижиг амьтдад хүртэл ойртон очиж, тэднийг ажиглан судалж, хөөрөн баясаж болно (Иоб 12:7–9). Энэ нь огтхон ч аюулгүй болж, танд хүн ч, шувуу ч аюул занал учруулахгүй. Ехова: «Тэд Миний бүх ариун ууланд бузар гэм үл хийнэ» гэж хэлдэг. Өнөөдөр бидний харж, амсаж байгаа бүхэн яасан их өөрчлөгдөх бол оо!

19, 20. Бурхны үйлчлэгчид өнөөдөр ихэнх хүнээс ямар учраас илт ялгардаг вэ?

19 Шинэ мянганы талаар хүмүүс хэчнээн ч санаа зовж байлаа гэсэн ирээдүйг урьдчилан хэлэх чадваргүй юм гэдгийг дээр хэлсэн. Тийм болохоор, олон хүн урам хугарч, будилж сандран, цөхрөнгөө бардаг. Канадын нэгэн их сургуулийн захирал Питер Эмберли: «[Насанд хүрсэн] олон хүн эцэстээ оршин байхын анхдагчийн тухай: „Би хэн юм бэ? Би юуны учир амьдарч байна вэ? Надаас хойш үр удамд минь юу үлдэх бол оо?“ зэрэг асуудалтай тулгардаг. Тэд дунд хирийн насандаа амьдралдаа түшиг тулгуур, утга учир хайж эхэлдэг» хэмээн бичжээ.

20 Яагаад олон хүнд ийм юм тохиолдоод байдгийн учир ойлгомжтой. Тэд хобби ч юм уу эсвэл амралт чөлөөт цагийн сэтгэл сэргээсэн хэлбэрээс амьдралын жаргалыг эрж хайдаг. Гэвч тэд ирээдүй ямар болохыг мэдэхгүй учраас тэдэнд амьдралын ач холбогдол, түшиг тулгуур, жинхэнэ утга учир дутагдаж байдаг. Тэгэхээр одоо, саяын ярьснаа санаад, амьдралыг үзэх тэдний үзлийг өөрсдийнхтэйгөө харьцуулцгаая. Та бид нар Еховагийн амласан «шинэ тэнгэр, шинэ газар» хэзээ бий болохыг, мөн тэр үед эргэн тойрноо хараад, «Тийм ээ, Бурхан бүхнийг шинэчилсэн!» гэж сэтгэл зүрнээсээ хэлэх болно гэдгээ мэддэг. Хэчнээн жаргалтай сайхан байх бол оо!

21. Исаиа 65:25, Исаиа 11:9-өөс ерөнхий ямар зүйлүүд олддог вэ?

21 Бурхны шинэ ертөнцөд байна гэж төсөөлөх нь өөртөө найдсан хэрэг биш юм. Бурхан бидэнд өөрийг нь одоо үнэнээр шүтэж, түүний «ариун бүх ууланд бузар гэм үл хийх» тэр цагт амьдрах бэлтгэлээ базаахыг уриалдаг (Исаиа 65:25). Үүнтэй төстэй үг Исаиа номд урд нь гардаг бөгөөд шинэ ертөнцөд бидэнд баяр баясгалан авчрах маш чухал зүйлийн талаар Исаиа тэнд бичжээ. Исаиа 11:9-д: «Тэд Миний ариун бүх уулсанд хорлох ч үгүй, нураах ч үгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий Эзний [«Еховагийн тухай», ШЕ] мэдлэгээр бялхах болно» гэж байдаг билээ.

22. Библийн дөрвөн зөгнөлийн хэлэлцүүлэг маань юу хийх шийдвэрийг батжуулах вэ?

22 «Еховагийн тухай мэдлэг». Бурхан бүхнийг шинэчлэх үед дэлхийн оршин суугчид Еховагийн тухай, түүний хүсэл тааллын тухай нарийн зөв мэдлэгтэй болно. Ингэхийн тулд амьтдаас суралцахаас хамаагүй илүү зүйл хэрэгтэй болно. Түүний Үг бол мэдлэгийн эх булаг юм. Жишээ нь, «шинэ тэнгэр, шинэ газрын» тухай бичсэн дөрвөн зөгнөлөөс хэчнээн их зүйлийг мэдэж авснаа бодоод үз л дээ (Исаиа 65:17; 66:22; 2 Пэтр 3:13; Илчлэлт 21:1). Бидэнд Библийг өдөр бүр унших ноцтой шалтгаан бий. Таны цагийн хуваарьт Библи унших гэж байдаг уу? Хэрэв байхгүй бол Бурхны хэлж өгөх зүйлийг өдөр бүр унших боломжийг яаж олох билээ дээ? Ингэвэл та бүхэн шинэ ертөнцөд жаргалтай амьдрахын зэрэгцээ дуулалчийн адилаар одоо ч баяр баясгалангаа нэмэгдүүлэх болно.

Та хэрхэн хариулах вэ?

Исаиа 66:22–24-т ирээдүйн үйл явдлын тухай бичсэн гэж яагаад үзэж болох вэ?

Исаиа 66:22–24 ба 65:20–25-д бичигдсэн зүйлүүдээс та юуг илүүтэй хүсэмжилж байна вэ?

• Бидэнд ирээдүйдээ итгэлтэй байх ямар шалтгаан бий вэ?

[Догол мөрийн асуулт]