Skip to content

Гарчиг руу орох

«Энэ ном зүрхний минь хоосон зайг дүүргэсэн»

«Энэ ном зүрхний минь хоосон зайг дүүргэсэн»

«Энэ ном зүрхний минь хоосон зайг дүүргэсэн»

«„ЕХОВАД ОЙРТОГТУН“ гэдэг сайхан номыг бэлэг болгон өгсөнд чин зүрхнээсээ талархнам. Энэ ном зүрхний минь хоосон зайг дүүргэж, Ехова намайг хайрлаж, эрхэмлэдгийг мэдрүүлсэн. Одоо би Ехова болон түүний хайрт Хүүд илүү ойр дотно болсноо мэдэрдэг. Тиймээс би энэ номын тухай хүн бүрд хэлж, дотнын хүмүүстээ бүгдэд нь өгмөөр байна» гэж нэгэн Гэрч шинэ гарсан номын тухай хэлжээ. Энэ бол 2002—2003 онд болсон, «Хаанчлалыг идэвхтэй тунхаглагчид» нэртэй мужийн чуулганаар гарсан, 320 хуудастай ном юм. * Ямар учраас энэ номыг хэвлэх болсныг, номын зарим онцлогийг хэлэлцье.

Шинэ номын онцлог

Юун тухай өгүүлдэг ном бэ? Бидний судалсан хоёр өгүүллийн материал, бас өөр мэдээлэл их бий! Нийт 31 бүлэгтэй бөгөөд бүлэг бүр нь «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүллийн дайны хэмжээтэй. Өмнөх үг болон эхний гурван бүлгийн дараа номын үндсэн дөрвөн хэсэг эхлэх бөгөөд Еховагийн гол чанаруудын нэгийг тухайн хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн болно. Үндсэн хэсэгт тайлбарлах чанарыг эхэнд нь тоймлон бичсэн буй. Ехова тухайн чанарыг хэрхэн илэрхийлснийг бүлэг бүлгээр хэлэлцэнэ. Хэсэг бүрд Есүсийн тухай өгүүлсэн бүлэг бий. Үүний учир нь, Есүс: «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлсэнтэй холбоотой (Иохан 14:9). Есүс Еховаг төгс дуурайсан бөгөөд Бурхны чанарууд үйл хэргээр хэрхэн илэрдгийг үлгэр жишээгээрээ харуулсан. Мөн, тухайн чанарыг хэрхэн илэрхийлэхийг тайлбарласан нэг бүлэг хэсэг бүрийн төгсгөлд бий. Уг номд Еховагийн чанаруудыг тайлбарлахдаа Библийн бүх номоос иш татсан буй.

«Еховад ойртогтун» ном зарим онцлогтой. Жишээлбэл, 2-р бүлгээс хойш бүлэг болгонд «Эргэцүүлэн бодох асуулт» бий. Энд Библийн зүйл зааж, асуулт тавьсан нь тухайн сэдвийг нэгтгэн дүгнэх биш, харин нухацтай эргэцүүлэн бодохдоо Библи ашиглахад тань туслах зорилготой болно. Библийн зүйл болгоныг анхааралтай уншихыг зөвлөж байна. Дараа нь хэрхэн хариулахаа эргэцүүлэн бодоод, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Ийн эргэцүүлэн бодох нь сэтгэлийг тань хөдөлгөж, Еховад улам илүү ойртоход тусална (Дуулал 19:14).

«Еховад ойртогтун» номын зураг чимэглэлийг уншигчдад олон зүйлийг ойлгуулж, зүрх сэтгэлд нь хүрэх зорилгоор сайтар бодож боловсруулж байж бэлдсэн. Арван долоон бүлэгт Библийн холбогдол бүхий, хуудасны хэмжээтэй зураг бий.

Энэ номыг хэвлэх болсны учир

«Еховад ойртогтун» номыг ямар учраас хэвлэсэн бэ? Үндсэн шалтгаан нь Еховаг илүү сайн мэддэг болж, Бурхантай улам ойр дотно харьцаа тогтооход маань туслах зорилготой.

«Еховад ойртогтун» ном хэнд тустай гэж та бодож байна вэ? Суралцагч юм уу идэвх нь суларсан итгэл нэгтнүүдэд маань гэж та бодож байж болох юм. Тэгвэл өөрийн тань тухайд юу хэлж болох вэ? Та гадаад хэл мэддэг бол, энэ номыг уншаад эхэлчихсэн үү? Хэрэв үгүй бол, аль болох хурдан уншиж эхлэхээр төлөвлөж яагаад болохгүй гэж? Уншсанаа эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Еховад улам ойртож, Хаанчлалынх нь тухай сайн мэдээг илүү их баяр хөөр, идэвх зүтгэлтэй тунхаглахад тань энэ ном туслах болтугай!

[Зүүлт]

^ Монгол хэлээр байхгүй.