Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Библи уншиж байтал асуулт гарч ирвэл, эсвэл өөрт тулгарсан ярвигтай асуудлаар зөвлөгөө авах хэрэг гарвал яах вэ?

Сургаалт үгс 2:1–5-д ухааран ялгах чадварыг «нууцлагдсан эрдэнэ» адил «хайдаг» байхыг бидэнд уриалдаг. Өөрөөр хэлбэл, Библи уншиж байхад гарсан асуултынхаа хариуг олох юм уу, эсвэл хувийн асуудлаа шийдэхдээ ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Чухам яаж?

«Итгэмжит ухаалаг боолын» өгсөн багаж хэрэгслийг хэрхэн ашиглахыг «Теократ үйлчлэлийн сургуулийн ач тус» номын 33–38-р хуудасны «Судалгаа яаж хийх вэ?» гэсэн гарчигтай зөвлөмжид тайлбарласан (Мат. 24:45). «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» хэрхэн ашиглах талаар 36-р хуудсанд бичсэн байгаа. Сэдвийн нэрийн хэлхээс болон Библийн номуудын жагсаалт бүхий уг товъёгоос сонирхсон асуултаа үг юм уу Библийн зүйлээр хайж болох бөгөөд ямар ном хэвлэлийн аль өгүүлэлд хариу нь байгааг заасан. Асуултынхаа хариуг тэвчээртэй хайгаарай. Цаг зав, хүчин чармайлт шаарддаг «нууцлагдсан эрдэнэ» хайж байгаагаа бүү мартаарай. *

Манай байгууллагын хэвлэлд тухайлан тайлбарлаагүй сэдэв юм уу Библийн зүйл байдаг нь мэдээжийн хэрэг. Таны сонирхсон Библийн зүйлийг тайлбарласан байлаа ч санасанд тань хүрэхгүй байж болох юм. Библид бүх зүйлийг үг үсэгчлэн тайлбарладаггүй учраас зарим нэг үйл явдалтай холбоотой асуулт гардаг. Гарч ирсэн асуулт бүрийнхээ хариуг дор нь олж чадахгүй бол таамаглал дэвшүүлэх гэсний хэрэггүй. Хэрэв тэгвэл «итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг» асуудалтай орооцолдож болзошгүй (1 Тим. 1:4; 2 Тим. 2:23; Тит 3:9). Байгууллагын ном хэвлэлд хөндөгдөөгүй сэдэв бүрд хариу өгөх боломж салбар болон удирдах ерөнхий газрын аль алинд байхгүй. Амьдралд удирдлага заавар болох хангалттай мэдээлэл Библид байдагт эргэлзэх хэрэггүй. Зарим зүйлийг хараахан ойлгоогүй бол Бурхан болон түүний Үгэнд бат итгэдгээ харуулах боломж олдож байна гэж үзээрэй («Еховад ойртогтун» номын 185–187-р хуудсыг үзнэ үү). *

Чухал гэсэн асуултынхаа хариуг олох гэж чадах чинээгээрээ уншиж судалсан ч хэрэгтэй зөвлөгөөгөө авч чадаагүй бол яах вэ? Хурлын ахлагч юм уу, хэн нэгэн төлөвшсөн христианд хандаарай. Тэд Библийг сайн мэддэг, Еховад олон жил үйлчилсэн туршлагатай хүмүүс юм. Бас таныг болон амьдрал ахуйг тань сайн мэддэг учир тохирсон зөвлөгөө өгч чадна. Түүнчлэн Еховад залбирахаа хэзээ ч бүү мартаарай. Ялангуяа юунд санаа зовж байгаагаа хэлж, ариун сүнсний удирдлага гуйгаарай. «Учир нь ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг бөгөөд Түүний амнаас ухаан ... гардаг» (Сур. 2:6; Лук 11:13).

[Зүүлт]

^ Эдгээр ном хэвлэл монгол хэлээр гараагүй. Зарим ном хэвлэлийг гадаад хэлээр www.watchtower.org гэсэн онлайн хаягаар үзэж болно.

^ Монголоос бусад хэлээр www.watchtower.org гэсэн онлайн хаягаар үзэж болно.