Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

• Оливетан гэж хэн бэ, түүний бүтээл яагаад анхаарал татдаг вэ?

Пьер Роберт гэдэг франц эр их алдаршжээ. Тэрбээр XVI зуунд болсон шашны шинэтгэлийн үеэр Библийг франц хэлнээ орчуулсан байна. Ингэхдээ «хамба лам» гэснийг «харгалзагч», «сүм» гэснийг «хурал» гэж орчуулжээ. Зарим хэсэгт «Ехова» гэдэг Бурхны оноосон нэрийг оруулсан байна.—9/1, хуудас 18-20, [англи].

• Бурхан левичүүдэд «Би чиний хувь» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?

Израилийн бусад бүх овог газар нутагтай болжээ. Харин левичүүдийн «хувь» нь Ехова байв (Тоол. 18:20). Тэд газар нутаг өвлөж аваагүй ч Бурханд үйлчлэх хосгүй завшаантай байлаа. Ехова тэдний үндсэн хэрэгцээг хангадаг байсан. Өнөөдөр Хаанчлалын үйл хэргийг урагшлуулах завшаан эдэлдэг хүмүүс материаллаг хэрэгцээг нь хангаж өгнө гэдэгт итгэж болно.—9/15, хуудас 7, 8, 13.

• Эртний Иерусалим хот хэзээ вавилончуудад эзлэгдсэн бэ?

Вавилоны хаад болон тэдний засаглалын талаар түүхчдийн гаргасан дүгнэлт янз янз байдаг бөгөөд хоорондоо зөрчилддөг. Харин түүхэнд онцгой он болох МЭӨ 539 онд II Кир хаан Вавилоныг эзэлсэн гэдэгтэй олон эрдэмтний санал нийлдэг. Иудейчүүд чөлөөлөгдөж, МЭӨ 537 он гэхэд эх орондоо буцжээ. Библид тэднийг 70 жилийн турш цөллөгт байсан гэж бичжээ. Тэгэхлээр Иерусалим МЭӨ 607 онд вавилончуудад эзлэгдсэн байж таарна (Ш.дэд 36:21, 22; Иер. 29:10; Дан. 9:1, 2).—10/1, хуудас 26-31.

• Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

Чөлөөт цагаа үр ашигтай, Еховад таалагдахаар өнгөрөөхийн тулд «Юу хийх вэ? Хэчнээн цаг зарцуулах вэ? Хэнтэй чөлөөт цагаа өнгөрөөх вэ?» гэж асуух хэрэгтэй.—10/15, хуудас 9-12.

• Үр хөндүүлэх нь яагаад буруу вэ?

Бурхан амийг ариун, хүний үр хөврөлийг амьд оршигч гэж үздэг (Дуу. 139:16). Мосегийн хуульд зааснаар ургийн амийг хөнөөхийг хүн алсанд тооцдог байжээ (Ег. 21:22, 23).—11/1, хуудас 6.

Сургаалт үгс 7:6–23-т гардаг үйл явдал порно үзэхийн аюулаас хэрхэн сэрэмжлүүлдэг вэ?

Энэ хэсэгт нэг залуу завхай эмийн амьдардаг гудамж руу алхаж байгаа тухай гардаг. Тэр эмэгтэй өнөөх залуугийн толгойг эргүүлж дөнгөдөг. Орчин үед бид хуял тачаал хөдөлгөм зураг бүхий Интернетийн сайт руу орохгүй байх хэрэгтэй. Тэр байтугай тийм зураг санаандгүй байтал гэнэт гарч ирдэг аюул бий. Тийм аюул тулгарахаас өмнө Еховагаас тусламж гуйн залбирах нь чухал.—11/15, хуудас 9-10.

• 2012 онд дэлхий сөнөх үү?

Эртний маяачуудын тооллоор манай дэлхийг 2012 онд сүйрнэ гэж зарим хүн боддог. Гэвч ийм юм болох ямар ч үндэсгүй. Учир нь Ехова хүмүүсийг оршин суулгахаар дэлхийг бүтээсэн. Библид дэлхий мөнхөд оршино гэж бичсэн байдаг (Ном. 1:4; Ис. 45:18).—12/1, хуудас 10.

• Библи бичигчдээс хэн нь МЭ 33 оны Пентекостын баярт оролцсон бэ?

Христиан Грек Судрыг бичсэн зургаан хүн тэнд байсан бололтой. Гурав нь элч Матай Иохан Петр нар байв. Хоёр нь Есүстэй эх нэгтэй Иаков Иуда нар байжээ. Мөн Марк гэдэг залуу байсан бололтой.—12/1, хуудас 22.