Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Библийн зөгнөлийн долоо дахь эзэнт гүрэн буюу Англи-Америкийн эзэнт гүрэн хэзээ тодорсон бэ?

▪ Небухаднезар хааны зүүдэлсэн нүсэр том металл баримал дэлхийн бүх гүрнийг бэлгэддэггүй аж (Дан. 2:31–45). Харин Даниелын үед болон түүнээс хойш захирч байсан таван гүрнийг л бэлгэддэг бөгөөд тэд Бурхны ард түмэнд дайсагнаж байжээ.

Англи-Америкийн эзэнт гүрэн Ромыг эзлэн авах бус, харин энэ гүрнээс төрөн гарна гэсэн санаа Даниелын хэлсэн үгнээс харагддаг. Уг баримлын шилбэнээс хөлийн хуруу хүртэл төмөр байх аж. (Тавхай, хөлийн хуруунууд нь төмөр, шаврын хольцтой). * Тэгэхлээр Англи-Америкийн эзэнт гүрэн төмөр шилбэнээс эхтэй гэсэн үг. Зөгнөл амьдрал дээр яг таг биелсэн нь түүхээр батлагддаг. Ромын эзэнт гүрний нэг хэсэг байсан Англи 1700-аад оны сүүлчээр хүчээ авч эхэлжээ. Хожим нь Америк хүчирхэг улс болсон. Гэвч Библид зөгнөсөн долоо дахь эзэнт гүрэн хараахан тодроогүй л байлаа. Яагаад тэр вэ? Хоёр гүрэн хамтарч онцгой үүрэг гүйцэтгэж эхлээгүй байв. Дэлхийн I дайны үеэс хамтран ажиллах болжээ.

Тэр үед «хаанчлалын хөвгүүд» үйл ажиллагаагаа Америкийн Нэгдсэн Улсад зонхилон явуулж, дэлгэрүүлэх ажлыг Нью-Йоркийн Бруклинээс удирдан чиглүүлж байв (Мат. 13:36–43). Түүнчлэн Английн захиргаанд байдаг улс орнуудад идэвхийлэн дэлгэрүүлж байсан. Дэлхийн І дайны үед Англи Америк хоёр онцгой холбоо тогтоож, улс төрийн дайснуудынхаа эсрэг тэмцсэн. Дайны улмаас үндсэрхэг үзэлд автсан энэ хоёр орон Бурхны «эмэгтэйн» үрийн хэсэг болсон хүмүүст дайсагнаж, ном хэвлэл тараахыг нь хориглож, дэлгэрүүлэх ажлыг манлайлж байсан хүмүүсийг шоронд хийжээ (Илч. 12:17).

Тэгэхлээр, 1700-аад оны сүүлчээр Англи улс хүчирхэгжиж эхэлсэн ч, Библийн зөгнөлийг нягтлан үзвэл, долоо дахь эзэнт гүрэн тэр үед бий болоогүй байх нь. Харин Эзний өдрийн эхэнд тодорчээ. *

[Зүүлт]

^ Төмөртэй холилдсон шавар нь төмөр мэт Англи-Америкийн эзэнт гүрний харьяанд байдаг хүмүүс юм. Он жил өнгөрөх тусам энэхүү шавар Англи-Америкийн эзэнт гүрнийг хүссэнээрээ хүчтэй байхад нь саад болж байна.

^ Энэ нь шинэчлэгдсэн тайлбар юм. Хуучин тайлбар «Даниелын зөгнөл» номын 57-р хуудасны 24-р догол мөр болон 56, 139-р хуудасны хүснэгтэд бий (англи).

[19-р хуудасны зураг]

Харуулын цамхаг нийгэмлэгийн төвд ажилладаг найман хүнийг 1918 оны 6-р сард шоронд хорьсон.