«Мөрөөдөл минь биелсэн»
«Мөрөөдөл минь биелсэн»
Эмиля арван таван жилийн өмнө байнгын эхлэгчээр үйлчилж байсан аж. Харин саяхнаас амьдралын хамгийн жаргалтай байсан тэр үеэ байн байн бодох болжээ. Тэгээд Бурханд үйлчлэх ажилд түлхүү оролцохыг хүссэн байна.
Гэвч Эмиля бүтэн өдрийн ажилтай учир цаг зав багатай байв. Үүнээс болоод баяр баясгалангаа алдсан аж. Нэг удаа ажил дээрээ байхдаа, «Цөөхөн цагаар ажилладаг ч болоосой!» хэмээн халаглажээ. Энэ яриаг сонссон тасгийн дарга нь үнэн эсэхийг Эмилягаас асуув. Эмиля ч үнэнээ хэлжээ. Тэдний компани бүтэн өдөр ажиллах шаардлагыг бүх ажилчиндаа тавьдаг тул ажлын цагаа богиносгоё гэвэл захиралтай уулзаж зөвшөөрөл авах ёстой байлаа. Эмиля, захиралтай уулзахад бэлтгэн, тайван бөгөөд зоригтой ярихад туслахыг гуйн Еховад залбирчээ.
Ингээд захиралтайгаа уулзан, ажлын цагийг богиносгож өгөхийг хүсэн тун эвтэйхэн, бас зоригтой ярилаа. Ажлын бус цагаар хүмүүст тусалдаг тухайгаа захиралд тайлбарлан «Би Еховагийн Гэрч. Хүмүүст Библийн хичээл заадаг юм. Өнөөдөр хүмүүс баримталбал зохих хэм хэмжээ, үнэт зүйлээ мэдэхгүйгээс ёс суртахууны доройтолд орох нь ихэссэн. Зөв бурууг ялгаж салгах ухааныг Библиэс олж болдог. Ийм чухал мэдлэгийг би хүмүүстэй хуваалцдаг юм. Ажлын цагийг минь богиносгож өгвөл хүмүүст туслах цаг зав ихтэй болох юм л даа. Харин ажлаа хийдгээрээ л хийх болно» гэлээ.
Захирал нь түүний яриаг анхааралтай сонсоод, нэгэн цагт буян үйлдэх тухай бодож явснаа хэлжээ. Тэгээд «Учир шалтгааныг тань ойлголоо. Таны хүсэлтийг хүлээж авлаа. Гэхдээ цалингаа хасуулахаа мэдэж байгаа юу?» гэж асуусанд Эмиля: «Мэдэж байгаа. Цалингаа хүргэнэ дээ» хэмээн хариулжээ. Тэгээд цааш нь, «Хүмүүсийг баярлуулах нь миний хамгийн гол зорилго» гэсэнд захирал нь түүнд «Би цаг заваа бусдын төлөө харамгүй зориулдаг хүмүүсийг биширдэг» гэжээ.
Урьд нь энэ компанийн нэг ч ажилчин ийм хөнгөлөлт эдэлж байгаагүй аж. Харин Эмиляд 7 хоногт дөрвөн өдөр ажиллахыг зөвшөөрсөн байна. Гайхалтай нь, цалинг нь нэмжээ. Богиносгосон цагаар ажилладаг ч урьдынхаа цалинг авдаг болсон гэнэ! Эмиля: «Ингэж мөрөөдөл минь биелж, би дахиад эхлэгчээр үйлчлэх боломжтой болсон доо!» хэмээн хэлсэн юм.
Та нөхцөл байдлаа өөрчлөөд эхлэгчээр дахин үйлчлэх юм уу эхлэгч болох тухай бодож үзсэн үү?
[32-р хуудасны товчлол]
Захирал нь түүнд «Би цаг заваа бусдын төлөө харамгүй зориулдаг хүмүүсийг биширдэг» гэж хэлжээ