Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадаж байгаа эсэхээ шалгаарай.

Самсоны бяр чадал үсэндээ байсан уу?

Самсоны бяр чадал үсэндээ байгаагүй. Тэрбээр назир хүний хувьд Бурхантай онцгой харьцаатай байсан учраас ер бусын хүчтэй байжээ. Делила үсийг нь хусахад энэ харьцаанд сэв суусан.—4/15, хуудас 9.

Ямар гурван «эм» бэлгэдлийн зүрхэнд тустай вэ?

1) Хоол тэжээл. Тэжээллэг хоол идвэл зүрхэнд сайн байдаг шиг чанартай сүнслэг хоол хангалттай хэмжээгээр хүртэх хэрэгтэй. 2) Дасгал. Дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцвол бэлгэдлийн зүрх эрүүл байна. 3) Орчин. Бидэнд санаа тавьдаг итгэл нэгтнүүдтэйгээ хамт байвал бухимдсан сэтгэл тайвширдаг.—4/15, хуудас 16.

Итгэл эвдсэн ханьдаа итгэх ба ханийнхаа итгэлийг олохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

1) Бие биедээ үнэнч бай; 2) хоёр биеэ дэмж; 3) үнэнч бус байхад хүргэсэн муу зуршлаасаа сал; 4) хэвийн харьцаатай болоход цаг хугацаа хэрэгтэйг санан эвлэрэхийг хичээ.—5/1, хуудас 12-15 [англи].

Нас барсан христианыг дурсаж илтгэл тавихад Дуулал 116:15-ыг иш татах нь зохимжгүй байдаг гэхийн учир юу вэ?

Уг зүйлд «Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэл ЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог» гэсэн байдаг. Бурхны хувьд үнэнч үйлчлэгчид нь бөөнөөрөө үгүй болно гэдэг байж боломгүй зүйл ажээ. Үнэнч үйлчлэгчдээсээ нэгийг нь ч үлдээлгүй устгахыг Ехова хэзээ ч зөвшөөрөхгүй.—5/15, хуудас 22.

Ном түгээгч гэж хэнийг хэлдэг байсан бэ?

Одоогийн эхлэгчдийг 1931 оноос өмнө «ном түгээгчид» гэдэг байжээ.—5/15, хуудас 31.

Библи бол хүний бичсэн ном биш гэдгийг юу харуулдаг вэ?

Библид бичигдсэн олон зөгнөл биелсэн. Библи бол үлгэрийн ном биш, үнэн түүхийг өгүүлдэг. Шинжлэх ухаантай тохирдог, өөрөө өөртэйгөө зөрчилддөггүй. Өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй.—6/1, хуудас 4-8 [англи].

Даниел 2:44-т гардаг «тэдгээр бүх хаанчлал» гэж юу вэ?

Металл баримлын хэсгүүдээр бэлгэдсэн эзэнт гүрнүүдийг тэдгээр хаанчлал буюу засгийн газар гэжээ.—6/15, хуудас 17.

Библийн зөгнөлийн долоо дахь эзэнт гүрэн буюу Англи-Америкийн эзэнт гүрэн хэзээ тодорсон бэ?

Англи болон Америкийн Нэгдсэн Улс дэлхийн I дайны үеэс хамтарч ажиллан онцгой үүрэг гүйцэтгэж эхлэхэд энэхүү нэгдсэн эзэнт гүрэн тодорчээ.—6/15, хуудас 19.

Бурхан гэмшсэн хүнийг уучилж, нүглийг нь мартдаг гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ехова таалдаг хүнийхээ «нүглийг дахин санахгүй» гэж хэлсэн байдаг (Иер. 31:34). Тэрбээр золиосыг үндэс болгон хүний нүглийг уучилдаг. Нүглийг дахин санахгүй гэдэг нь дахиад шийтгэхгүй гэсэн үг.—7/1, хуудас 18 [англи].

Библид бичигдсэн гайхамшиг үнэхээр болсон гэдэгт итгэж болохын учир юу вэ?

Тэдгээр гайхамшгийг олны нүдэн дээр үйлддэг байсан. Тусгай багаж хэрэгсэл ашиглалгүй ядах юмгүй үйлддэг байсан. Хүнийг бус, Бурхныг алдаршуулах зорилготой байжээ. Гайхамшиг нь янз бүр байсан бөгөөд тухайн үеийн эсэргүүцэгчид үүнийг үгүйсгэж чадаагүй. Энэ бүх шалтгааныг бодвол Библид бичигдсэн гайхамшиг үнэхээр болсон гэдэгт итгэж болно.—8/1, хуудас 7, 8 [англи].