Skip to content

Гарчиг руу орох

Та үүнийг мэдэх үү?

Та үүнийг мэдэх үү?

МЭ 70 онд сүйрсэн Иерусалимын сүмийг дахин барьсан уу?

ЕХОВАГИЙН сүмийн нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй гэж Есүс зөгнөжээ. Титээр удирдуулсан Ромын цэргүүд МЭ 70 онд Иерусалимыг устгаснаар энэ зөгнөл биелсэн (Мат. 24:2). Хожим нь эзэн хаан Юлиан сүмийг дахин барихаар төлөвлөжээ.

Ромын язгуур шашин шүтдэг байсан эзэн хаадын сүүлчийнх нь Юлиан юм. Их Константин хааны ач дүү болох тэрбээр христиан гэж нэрийдэгчдээр ном заалгажээ. Гэвч МЭ 361 онд эзэн хаан болмогцоо язгуур шашнаа дээдэлж, улмаар Библийн боловсролоо уландаа гишгэн, христийн шашныг үл тоомсорлосон. Түүхийн номуудад түүнийг «Урвагч» гэсэн байдаг.

Юлиан христийн шашныг үзэн яддаг байв. Нэг шалтгаан нь түүнийг зургаан настай байхад христ шашинтнууд эцгийг нь болон хамаатнуудыг нь хороосонтой холбоотой байж болох юм. Юлиан Есүсийг хуурамч зөнч байсан гэж батлахын тулд иудейчүүдийг өдөөн хатгаж, сүмийг дахин бариулахыг оролдсон гэж христ шашны түүхчид үздэг. *

Юлиан сүмийг сэргээж барихаар төлөвлөсөн нь маргашгүй үнэн. Харин барьж эхэлсэн үү, эхэлсэн бол юунаас болоод барилгын ажил зогссон бэ гэдэг асуудлаар түүхчид маргадаг. Гэхдээ нэг зүйл тодорхой. Юлиан эзэн хаан болоод хоёр жил ч болоогүй байхдаа алагдаж, төлөвлөгөө нь бүрмөсөн нуржээ.

Есүсийн үед Иерусалимын сүм иймэрхүү байсан болов уу

^ Есүс Иерусалимын сүмийг дахин баригдахгүй гээгүй, харин устгагдана гэсэн. Үнэхээр 70 онд устгагдсан.