Та санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
Есүс хэзээ «шоронд байгаа сүнснүүдэд тунхагласан» бэ? (1 Петр 3:19)
Муу сүнснүүдэд оноосон шийтгэл зүй ёсных гэдгийг Есүс амилсныхаа дараа тунхагласан.—6/15, хуудас 23.
Есүс хэзээ хүмүүсийг шүүж, хонь ямаагаар нь ялгах вэ? (Мат. 25:32)
Агуу их гай гамшиг эхэлж хуурамч шашин устгагдсаны дараа Есүс ирээд хүмүүсийг шүүж, хонь ямаагаар нь ялгана.—7/15, хуудас 6.
Буудай ба зэрлэг өвсний тухай ёгт үлгэрт гардаг ёс бусыг үйлдэгч хүмүүс хэзээ уйлж, шүдээ хавирах вэ? (Мат. 13:36, 41, 42)
Тэд агуу их гай гамшгийн үеэр сүйрлээс зугтах аргагүйгээ мэдээд уйлж, шүдээ хавирна.—7/15, хуудас 13.
Итгэмжит, ухаалаг боолын талаар Есүсийн хэлсэн үг хэзээ биелсэн бэ? (Мат. 24:45–47)
МЭ 33 оны Пентекостын өдөр биелээгүй. Харин 1914 оноос хойш биелж эхэлсэн. Есүс 1919 онд зарц нарыг буюу сүнслэг хоол хүртдэг бүх христианыг итгэмжит, ухаалаг боолд хариуцуулсан.—7/15, хуудас 21-23.
Есүс итгэмжит боолд хамаг эзэмшил хөрөнгөө хэзээ даатгах вэ?
Ирээдүйд буюу агуу их гай гамшгийн үед итгэмжит боолд тэнгэрийн шагнал өгнө. Энэ нь эзэмшил хөрөнгөө даатгаж байгаа хэрэг юм.—7/15, хуудас 25.
Есүсийн амьдралыг ямар дөрвөн зүйл утга учиртай болгосон бэ?
1) Бурхны хүслийг биелүүлэхийг Есүс амьдралынхаа зорилго болгосон; 2) Эцгээ үнэн сэтгэлээсээ хайрласан; 3) Хүмүүсийг хайрласан; 4) Эцгээрээ хайрлуулж, сайшаалыг нь хүлээдгээ мэддэг байсан. —7–9 сар, хуудас 4, 5.
Заксенхаузен дахь хорих лагериас туугдаж явсан 230 Гэрч Ехова Бурхнаас хүч авахын зэрэгцээ өөр юуны ачаар амьд үлдсэн бэ?
Өлсгөлөн, өвчинд нэрвэгдсэн ч бие биеэ байнга зоригжуулж байсны хүчинд зогсолтгүй урагшилж байжээ.—8/15, хуудас 18.
Харьцуулж ярих арга ямар ач тустай вэ?
Харьцуулах арга ямар чухал болохыг мэдэх тусам ийм аргаар бичсэн Библийн зүйлийг илүү сайн ойлгоно. Бас дэлгэрүүлэх ажилд үнэхээр тустайг мэдэж авна. —9/15, хуудас 6.
Израильчууд Иордан гол гаталж Амласан газар луу орсон нь биднийг яагаад зоригжуулдаг вэ?
Гол үерлэж байсан ч Ехова урсгалыг нь зогсоож ард түмнээ гатлуулсан. Үүний ачаар тэд Еховад илүү их итгэж найддаг болсон нь лавтай. Энэ түүх биднийг зоригжуулдаг.—9/15, хуудас 16.
Есүс Лазарыг амилуулахаасаа өмнө яагаад уйлсан бэ?
Есүс анд Лазартаа хайртай байсан. Гэхдээ түүнийг нас барсанд бус, харин төрөл төрөгсөд, найз нөхдийг нь өрөвдсөндөө уйлсан. —9/15, хуудас 32.
Хоёр дахь амьдралаа зохиоход тулгардаг гурван бэрхшээлийг дурдана уу.
Өмнөх амьдрал болон одоогийн амьдралын хооронд зааг тавих; шинэ ханийг минь сайн мэддэггүй найз нөхөдтэйгөө харьцах; өмнө нь хууртсанаасаа болоод одоогийн ханьдаа итгэхэд амаргүй. —10–12 сар, хуудас 9, 10.
Мика 5:5-д байдаг долоон хоньчин, найман удирдагчийн тухай зөгнөл өнөө үед хэрхэн биелж байна вэ?
Мика 5:5-д гардаг «долоон хоньчин, найман удирдагч» нь хурлын ахлагчид гэж бид ойлгодог. Тэд Бурхны ард түмнийг ирээдүйн довтолгоонд бэлдэж зоригжуулдаг.—11/15, хуудас 20.