«Ингэх нь Таны өмнө тааламжтай байсан»
«Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн» (ЛУК 10:21).
1. Есүс ямар учраас «Ариун Сүнс дотор үлэмжээр баярласан» бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
ЕСҮС ХРИСТИЙГ «Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж» байгаагаар төсөөл дөө. Нүүр дүүрэн инээмсэглэж, нүд нь гялалзаж байгаа дүр зураг танд буух байх. Яагаад ингэтлээ их баярласан юм бол? Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглуулахаар 70 шавиа илгээжээ. Даалгавраа хэрхэн биелүүлэхийг нь ихэд сонирхож байлаа. Учир нь эрдэм боловсролтой гэгддэг шашны удирдагчид, фарисайчууд гээд саад хийх дайснууд олон байв. Тэдний нөлөөнд автсан хүмүүс Есүсийг жирийн нэг мужаан, шавь нарыг нь «эрдэм номгүй, боловсролгүй» хэмээн дорд үзэж байлаа (Үйлс 4:13; Марк 6:3). Гэхдээ шавь нар нь баяр хөөртэй буцаж иржээ. Тэд эсэргүүцэл хавчлага, тэр байтугай чөтгөрүүдээс ч айлгүй даалгавраа биелүүлжээ. Яагаад ийм баяр хөөртэй, эр зоригтой байж чадсан юм бол? (Лук 10:1, 17–21-ийг уншина уу).
2. а) Есүсийн шавь нар юугаараа хүүхэдтэй адилхан байсан бэ? б) Христийн дагалдагчид юуны ачаар Бурхны Үгийн гүнзгий утгатай сургаалыг ойлгосон бэ?
2 Есүс Еховад юу гэж хэлснийг анхааръя. «Тэнгэр газрын Мат. 11:25, 26). Есүс шавь нарыгаа хүүхэд гэж шууд утгаар хэлээгүй нь ойлгомжтой. Өндөр боловсролтой сэхээтнүүд гэж үнэлэгддэг, өөрөө өөрийгөө ухаантай гэдэг хүмүүстэй харьцуулахад тэд хүүхэд шиг байлаа. Есүс дагалдагчдадаа хамгийн гол нь хүүхэд шиг даруухан, юм сурах дуртай байгаарай гэж хэлэх гэсэн хэрэг юм (Мат. 18:1–4). Даруу байснаар тэд юу хожсон бэ? Ехова маш чухал үнэнийг агуу хүчээрээ ойлгуулж өгсөн. Гэтэл Есүсийн шавь нарыг гутаан доромжилдог ухаантан мэргэд гэгчид Сатанаас, бас өөрийнхөө бардам зангаас болоод үнэнийг ойлгоогүй.
Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан» (3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Есүсийг тэгтлээ их баярласанд гайхах хэрэггүй! Учир нь Ехова даруу хүмүүсийг эрдэм боловсрол багатай гэж дорд үзэлгүй үнэнийг илчилжээ. Энгийн, ойлгомжтой заах нь Еховад тааламжтай байсан. Одоо ч энэ аргыг сайшаадаг хэвээрээ юү? Үүнийг хаанаас мэдэх вэ? Өнөөдөр Ехова даруу хүмүүст Библийн гүнзгий утгатай үнэнийг хэрхэн мэдүүлж байгааг энэ өгүүллээр үзнэ.
ГҮНЗГИЙ УТГАТАЙ СУРГААЛЫГ БҮГДЭД ТАЙЛБАРЛАХ НЬ
4. Хялбаршуулсан «Харуулын цамхаг» сэтгүүлийг яагаад бэлэг гэж хэлж болох вэ?
4 Сүүлийн жилүүдэд Еховагийн байгууллага Библийн сургаалыг энгийн, ойлгомжтой тайлбарлахыг онцгой анхаарч байна. Гурван жишээ авъя. Нэгд, хялбаршуулсан «Харуулын цамхаг» * сэтгүүл гарсан. Энэ нь англиар уншаад сайн ойлгодоггүй хүмүүст гайхалтай бэлэг байв. Еховатай дотносоход чухал үүрэг гүйцэтгэдэг уг сэтгүүлийг хүүхдүүд өмнөхөөсөө илүү сайн ойлгодог болсныг аавууд анзаарчээ. Талархсан сэтгэлийн үгтэй захидал ч олноор ирэх болсон байна. Нэг Гэрч эмэгтэй өмнө нь «Харуулын цамхаг» судлалын цуглаан дээр хариулах зориг хүрдэггүй байснаа бичжээ. Харин хялбаршуулсан хувилбар гарснаас хойш нэг бус удаа хариулдаг болсноор барахгүй айдсаа ялсан байна. Тэрбээр: «Еховад баярлалаа, та нартаа баярлалаа» хэмээн бичжээ.
5. «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга» шинэчлэгдсэний ач холбогдол юу вэ?
5 Хоёрт, 2013 оны 10 дугаар сарын 5-нд болсон жил тутмын уулзалт дээр «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ын шинэчилсэн хувилбар англи хэлээр гарсныг зарласан. * Библийн олон зүйл цөөн үгтэй болсон ч утга нь алдагдаагүй төдийгүй илүү ойлгомжтой болсон. Жишээ нь, Иов 10:1-д байсан 27 үгийг 19, Сургаалт үгс 8:6-д байсан 20 үгийг 13 болгожээ. Шинэчилсэн хувилбарт энэ хоёр зүйл илүү ойлгомжтой болсон. Олон арван жил үнэнч үйлчилж ирсэн тослогдсон ах: «Би шинэчилсэн Библиэс “Иов” номыг дөнгөж сая уншиж дууслаа. Бүр ч ойлгомжтой болчихож!» гэжээ. Ингэж хэлдэг хүн олон байдаг.
6. Матай 24:45–47-гийн тухай ойлголт шинэчлэгдэхэд танд ямар санагдсан бэ?
6 Гуравт, Библийн сургаалын талаарх Мат. 24:45–47). Итгэмжит боол бол Удирдах Зөвлөл, «зарц нар» нь «итгэмжит, ухаалаг боол»-оос хоол унд хүртдэг бүх хүн юм. Үүнд тослогдсон христианууд болон «өөр хонинуудын» аль аль нь ордог гэж уг дугаарт тайлбарласан (Иох. 10:16, ШГ). Ийм чухал зүйлийг ойлгоод хүмүүст заах болсон маань ямар сайхан бэ! Ехова энгийн, ойлгомжтой заах аргыг сайшаадгийн өөр ямар баталгаа байна вэ?
зарим ойлголт шинэчлэгдсэн. Жишээлбэл, бид «итгэмжит ухаалаг боол»-ын талаар арай өөрөөр ойлгодог болсныг 2013 оны 7 дугаар сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтэлсэн (БИБЛИД ГАРДАГ ҮЙЛ ЯВДЛЫГ ИЛҮҮ ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАХ НЬ
7, 8. Библид зөгнөлийн утгатай ямар үйл явдал байдаг вэ?
7 Та Еховад үйлчлээд олон арван жил болж байгаа бол Библид гардаг үйл явдлыг тайлбарлах арга аажмаар өөрчлөгдөж байгааг байгууллагын хэвлэлээс анзаарсан биз ээ. Өмнө нь Библид гардаг үйл явдал бүрийг зөгнөлийн утгатай гэж тайлбарлах нь их байсан. Тухайн үед болсон Библийн үйл явдлыг ирээдүйд болох үйл явдлын үлгэр загвар, харин биелснийг нь бодит байдал гэж тайлбарладаг байсан. Ийм аргаар Библийг ойлгож тайлбарлах нь зөв үү? Буруу биш. Жишээлбэл, Есүс «эш үзүүлэгч Ионагийн тэмдгийн» тухай ярьсан (Матай 12:39, 40-ийг уншина уу). Иона загасны гэдсэнд гурван өдөр байсан. Энэ нь Есүсийн цогцос булшинд гурван өдөр байхыг бэлгэдсэн ажээ.
8 Библид зөгнөлийн утгатай өөр олон үйл явдал гардаг. Элч Паул тэдгээрийг дурдсан. Жишээ нь Абрахам, Хагар Сара хоёртой ямар харьцаатай байсан нь Ехова израиль үндэстэн болон байгууллагынхаа тэнгэр дэх хэсэгтэй ямар холбоотой байхыг зөгнөсөн (Гал. 4:22–26). Түүнчлэн асар, сүм, Эвлэрүүллийн өдөр, тэргүүн тахилч, Мосегийн хуулийн заалтууд «ирэх сайн юмсын ... сүүдэр» байсан (Евр. 9:23–25; 10:1). Зөгнөлийн утгатай эдгээр түүхийг судлах нь сэтгэл хөдөлгөж, итгэл бэхжүүлэх ач холбогдолтой. Тэгвэл Библид гарч буй хүн, үйл явдал, юмс үзэгдэл бүгдээрээ ямар нэгэн юмыг эсвэл хэн нэгнийг төлөөлдөг гэж хэлж болох уу?
9. Наботын түүхийг өмнө нь юу гэж тайлбарладаг байсан бэ?
9 Өмнө нь тэгж боддог байлаа. Жишээ авъя. Хорон санаат Иезебел хатан өөрийн нөхөр Ахабт Наботын усан үзмийн цэцэрлэгийг авч өгөхийн тулд Наботод хилс хэрэг тулган цаазалсан түүх Библид бий (Х.дээд 21:1–16). Энэ түүхийг 1932 онд тайлбарлахдаа Ахаб Иезебел хоёр Сатан болон түүний байгууллагыг, Набот Есүсийг, Наботын үхэл Есүсийн үхлийг төлөөлдөг гэжээ. Харин түүнээс хойш олон жилийн дараа буюу 1961 онд гарсан «Таны нэр ариусах болтугай» гэдэг номд Набот тослогдсон хүмүүсийг, Иезебел христ шашны ертөнцийг төлөөлдөг бөгөөд Набот Иезебелд хавчигдсан нь тослогдсон христианууд эцсийн өдрүүдэд хавчигдахыг зөгнөсөн хэмээн тайлбарласан. Бурхны ард түмэн эдгээр тайлбарыг уншаад итгэл нь батажсаар ирсэн. Тэгвэл одоо энэ тайлбарыг яагаад өөрчилж байна вэ?
10. а) «Итгэмжит, ухаалаг боол» улам хэрсүү болсноор юуг ухаарсан бэ? б) Өнөө үед манай ном хэвлэлд юуг голлон анхаарч байгаа вэ?
10 «Итгэмжит, ухаалаг боол» Еховагийн *
ачаар улам хашир, хэрсүү болж байна. Тийм учраас, баттай үндэс байхгүй бол Библид гардаг үйл явдлыг зөгнөлийн утгатай гэж дүгнэх хэрэггүйг ухаарсан. Хэн нь хэнийг төлөөлж байна, яагаад гэдгийг нарийн ширийн тайлбарлах нь ойлгож, тогтоож, ажил хэрэг болгоход олон хүнд амаргүй байсныг мэдсэн. Түүнээс гадна, ямар зөгнөлийн утгатай гэдгийг хэт их бодсоноос болоод тухайн явдал ямар сургамжтайг сайн ойлгоогүй эсвэл бүр орхигдуулсан тал бий. Тиймд манай ном хэвлэлд сүүлийн үед итгэлтэй, тэвчээртэй, Бурханд үнэнч байх гэх зэргийн чухал зан чанарыг Библийн түүхээс мэдэж, сургамж авахыг голлон анхаардаг болсон.11. а) Наботын түүхийг одоо бид юу гэж ойлгож байгаа вэ? Энэ хүний жишээ яагаад бүгдэд маань хамаатай вэ? б) Сүүлийн үед манай ном хэвлэлд үлгэр загвар, бодит байдал гэдэг ойлголтыг ховорхон дурдах болсны учир юу вэ? (Энэ дугаарын «Уншигчдын асуулт» буланг үзнэ үү).
11 Тэгвэл Наботын түүхээс юу ойлгох хэрэгтэй вэ? Их энгийн зүйлийг ойлгож болно. Еховад үнэнч энэ хүний үхэл Есүс болон тослогдсон христиануудтай холбоогүй. Тэрбээр Еховад үнэнч байж, хуулийг нь сахисныхаа төлөө эрх мэдэлтнүүдийн гарт амиа алдсан (Тоол. 36:7; Х.дээд 21:3). Бидний хэн маань ч иймэрхүү шалтгаанаар хавчигдаж мэдэх юм. Тиймээс Набот бид бүгдэд сайхан жишээ болдог (2 Тимот 3:12-ыг уншина уу). Итгэл бэхжүүлэм ийм түүхийг ямар ч хүн ойлгож, тогтоож, амьдралдаа хэрэгжүүлж чадна.
12. а) Библид гардаг үйл явдлын талаар юу гэж дүгнэж болохгүй вэ? б) Бид гүнзгий утгатай сургаалыг ч тайлбарлаж чадна гэхийн учир юу вэ? (Зүүлтийг үзнэ үү).
12 Библид гардаг хүн, үйл явдал, юмс үзэгдлийг зөвхөн амьдралд сургамжтай гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй, өөр утга агуулаагүй гэж дүгнэх нь зөв үү? Ингэвэл өрөөсгөл болно. Гэхдээ зөгнөлийн утгатай гэж ойлгохоосоо түрүүлээд, Библийн өөр *
хэсэгт байгаа үйл явдалтай ямар холбоотойг манай ном хэвлэлд тайлбарладаг болсон. Тухайлбал, Набот үнэнч байснаасаа болоод хавчигдаж, амь үрэгдсэн нь Христ болон тослогдсон христиануудын үнэнч байдлыг сануулдаг. Эзний «өөр хонинуудын» дотор ч тийм хүн олон байсан. Ийнхүү энгийн, ойлгомжтой тайлбарладаг нь Бурхны заах аргын онцлог юм.ЕСҮСИЙН ТАТСАН ЖИШЭЭГ ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАХ НЬ
13. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг энгийн, ойлгомжтой тайлбарласан ямар жишээ байна вэ?
13 Есүс Христ энэ дэлхий дээрх хамгийн агуу Багш байсан. Тэрбээр сургаалаа заахдаа жишээ татах дуртай байв (Мат. 13:34). Жишээ татах нь хүний оюун ухаанд тодорхой дүр зураг буулгаж, зүрх сэтгэлийг хөнддөг. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай ном хэвлэлд Есүсийн татсан жишээг илүү энгийн, ойлгомжтой тайлбарладаг болсон. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 7 дугаар сарын 15-ны дугаарт талхны хөрөнгө, гичийн үр, загасны торны тухай зүйрлэлийг маш тодорхой тайлбарласан. Тэр үед таны сэтгэл хөдөлсөн нь лавтай. Эдгээр зүйрлэл Бурхны Хаанчлалтай холбоотойг бид сайн ойлгодог болсон. Бас Христийн жинхэнэ дагалдагчдыг өнөөгийн бузар муу ертөнцөөс цуглуулах ажил гайхалтай амжилтад хүрч байгааг хэлж өгдөг.
14. а) Сайхан сэтгэлт самари хүний тухай үлгэрийг өмнө нь хэрхэн тайлбарладаг байсан бэ? б) Одоо юу гэж ойлгодог вэ?
14 Тэгвэл Есүсийн ярьсан ёгт үлгэрийн тухайд юу хэлж болох вэ? Зарим нь зөгнөлийн утгатай. Заримыг нь шууд утгаар ойлгох хэрэгтэй. Яаж ялгах вэ? Жил ирэх тусам энэ ялгаа тодорхой болж байна. Тухайлбал, сайхан сэтгэлт самари хүний тухай ёгт үлгэрийг юу гэж тайлбарладаг байсныг авч үзье (Лук 10:30–37). 1924 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд тайлбарласнаар самари хүн нь Есүс, Иерусалимаас Иерихо руу урууддаг зам нь Еденд дэгдсэн самуунаас хойших хүн төрөлхтний доройтож буй амьдрал, замын дээрэмчид нь том том пүүс компаниуд болон сувдаг шунахай худалдаачид, тахилч леви хоёр нь христ шашны ертөнц ажээ. Харин одоо манай хэвлэлд юу гэж тайлбарладаг вэ? Ямар ч хүнийг алаг үзэх ёсгүйг христиан хүн бүрд сануулахын тулд энэ зүйрлэлийг ашигладаг. Бид гачигдал зовлонтой бүх хүнд туслах учиртай. Бурхны тухай үнэнийг мэдүүлэх нь хамгийн том тусламж юм. Ехова сургаалаа улам ойлгомжтой болгож байгаад нь талархаад баршгүй.
15. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
15 Дараагийн өгүүллээр Есүсийн ярьсан өөр нэг ёгт үлгэрийг үзнэ. Энэ нь арван охины тухай юм (Мат. 25:1–13). Эцсийн өдрүүдэд амьдарч байгаа дагалдагчид нь энэ үлгэрийг яаж ойлгох ёстой вэ? Үлгэрт гарч буй хүн, юмс үзэгдэл ирээдүйд биелэх илүү агуу үйл явдлыг төлөөлдөг гэж ойлгох уу? Эсвэл эцсийн өдрүүдийг амжилттай давахад чухал сургамж болдог гэж ойлгох уу? Энэ тухай ярилцана.
^ д/м 4 Хялбаршуулсан хувилбар анх 2011 оны 7-р сард англи хэлээр гарсан. Дараа нь цөөн хэдэн хэлээр гарсан.
^ д/м 5 Шинэчилсэн хувилбарыг бусад хэлээр гаргахаар бэлтгэж байна.
^ д/м 10 Тухайлбал, «Итгэлийн жишээ» гэдэг номд Бурхны 14 үйлчлэгчийн амьдралыг өгүүлсэн («Imitate Their Faith»). Уг номд тэд хэнийг, юуг төлөөлдөг тухай тайлбарлаагүй, харин тэднээс юу сурч болохыг авч үзсэн.
^ д/м 12 Бурхны Үгэнд Паулын захидлууд гээд «ойлгоход хэцүү» зүйл байдаг нь үнэн. Гэхдээ Библийг бичсэн бүх хүн Бурхны үйлдэх хүчээр удирдуулсан. Энэ л хүч жинхэнэ христиануудад үнэнийг ойлгуулдаг. «Бурханы гүн юмсыг ч» ойлгомжтой, тодорхой болгож өгдөг (2 Петр 3:16, 17; 1 Кор. 2:10).