Skip to content

Гарчиг руу орох

Модны хожуул дахин соёолох уу?

Модны хожуул дахин соёолох уу?

ОРООЦОЛДОН ургасан яртай чидун мод Ливаны сүрлэг хушны дэргэд тийм ч гоё харагддаггүй. Гэхдээ салхи шуурга, үер усанд гайхалтай тэсвэртэй. Мянга насалсан чидун мод ч бий. Их бие нь уналаа ч үндэс нь тал тал тийшээ салаалсан байдаг учир дахин ургах чадвартай ажээ. Үндэс нь амьд байсан цагт дахин соёолно.

Бурхан нас барагсдыг амилуулах чадалтай гэдэгт Иов итгэдэг байжээ (Иов 14:13–15). Үүнийгээ илэрхийлэн модоор жишээ татсан байдаг. Тэр мод нь чидун жимсний мод байсан бололтой. Иов: «Найдвар ... модонд бий» гээд «огтлогдсон» ч «тэрээр дахин соёолно» хэмээн хэлжээ. Бороо орж ган тайлагдахад хатаж хорчийсон чидун модны хожуул үндэснээсээ дахин соёолж «ургамал мэт нахиагаа дэлгэдэг» (Иов 14:7–9).

Чидун модны хожуул дахин соёолох цагийг тариаланч тэсэн ядан хүлээдгийн адил Ехова Бурхан нас барагсдыг амилуулах цагаа тэсэн ядан хүлээдэг (Мат. 22:31, 32; Иох. 5:28, 29; Үйлс 24:15). Тэднийг амилахад нь угтан авна гэдэг хэчнээн сайхан бэ! Утга учиртай, эрч хүчтэй амьдрах болсныг нь хараад хэний ч сэтгэл баясах нь гарцаагүй!