Skip to content

Гарчиг руу орох

Санаж байна уу?

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Бид Есүсийн нас барсныг жил бүр дурсахдаа ямар бэлтгэл хангах ёстой вэ?

Нэгдүгээрт, энэ үйл явдалтай холбоотой хэсгийг хуваарийн дагуу Библиэс уншина. Хоёрдугаарт, энэ үеэр дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцоно. Гуравдугаарт, Бурхнаас авсан найдварынхаа талаар залбирч, эргэцүүлэн бодно.—1/15, хуудас 14-16.

Япон ах дүүс маань гэнэтийн ямар бэлэг авсан бэ?

«Шинэ ертөнцийн орчуулга»-аас авсан «Матай» ном тэдний хувьд гэнэтийн бэлэг байлаа. Гэрчүүд энэ номыг хүмүүст тараадаг бөгөөд Библи мэддэггүй олон хүн сонирхон авдаг байна.—2/15, хуудас 3.

Нэгдүгээр зуунд сайн мэдээ түгэхэд ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ?

«Пакс Романа» ноёлж, нийгэм улс төрийн байдал тогтвортой байсан. Зам тээвэр сайн учир аялах таатай боломж эртний христиануудад олддог байв. Олон хүн грекээр ярьж бичдэг байсны дээр иудейчүүд Ромын эзэнт гүрэн даяар тархан суурьшсан нь дэлгэрүүлэх ажилд түлхэц болжээ. Шавь нар Ромын хуулийг ашиглан «сайн мэдээг батлан хамгаалж» байсан.—2/15, хуудас 20-23.

Сүүлийн үед манай ном хэвлэлд үлгэр загвар, бодит байдал гэж бичих нь яагаад багассан бэ?

Ирээдүйд болох илүү агуу зүйлийг зарим хүнээр төлөөлүүлдгийг Библид тодорхой бичсэн байдаг. Үүний нэг жишээ нь Галат 4:21–31-д байдаг. Харин Библийн үндэстэй тайлбар байхгүй бол бэлгэдлийн юм уу зөгнөлийн утгатай гэж дүгнэх учиргүй. Гэхдээ Библид дурдсан үйл явдал, хүмүүсээс сургамж авч болно (Ром 15:4).—3/15, хуудас 17, 18.

Өрхийн тэргүүнүүд хөдөлмөрч байвал гэрийнхэнд нь ямар ашигтай вэ?

Дор хаяж хоёр ач тустай. Нэгдүгээрт наад захын хэрэгцээт зүйл буюу хоол унд, хувцас хунар, орон байраар гэрийнхнийгээ хангана. Хоёрдугаарт хөдөлмөрч хүн бусдад үлгэр жишээ болдог.—4–6 сар, хуудас 5.

Ромын иргэн байсан элч Паул ямар онцгой эрх эдэлдэг байсан бэ?

Паул Ромын иргэний эрхээ эдэлсэн тухай гурван баримт Библид байдаг. 1) Шүүхгүйгээр жанчиж эрхийг минь зөрчлөө гэж Филиппой хотын захирагчдын талаар гомдол мэдүүлсэн. 2) Иерусалимд байхдаа ташуурдах шийтгэлээс мултрахын тулд Ромын иргэн гэдгээ хэлсэн. 3) Ромын эзэн хаан Цезарьт давж заалдан, Ромд хэргээ шүүлгэхээр болсон (Үйлс 16:37–39; 22:25–28; 25:10–12).—4–6 сар, хуудас 13.

Христианууд Есүс Христэд залбирах нь зөв үү?

Буруу. Есүс шавь нартаа Еховад залбирахыг заагаад зогсохгүй өөрөө Эцэгтээ залбирдаг байсан (Мат. 6:6–9; Иох. 11:41; 16:23). Шавь нар нь ч тэр дагуу, Есүст бус, Бурханд залбирдаг байжээ (Үйлс 4:24, 30; Кол. 1:3).—4–6 сар, хуудас 14.

Хүн амьтнаас юугаараа ялгаатай вэ?

Нэгдүгээрт, Бүтээгчээ таньж мэдэх, хайрлах, хүндэтгэн бишрэх чадвартай. Хоёрдугаарт, амьтан биш, хүн мөнх амьдрахаар бүтээгдсэн.—4–6 сар, хуудас 16.

Хурлаас хасах нь яагаад хайрын арга хэмжээ вэ?

Хурлаас хасах арга хэмжээний тухай Библид бичсэн байдаг. (1 Кор. 5:11–13). Энэ арга хэмжээ нь сайн үр дүнтэй. Бурхны нэр болон хурлыг цэвэр ариун байлгаж, нүгэл үйлдсэн хүнд гэмээ ухаарахад нь тусалдаг.—4/15, хуудас 29, 30.