Итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн бодъё
«Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь [«эдгээрийг цэгнэн бод», ШЕ]. Тэдгээрийн дотор бай» (1 ТИМ. 4:15).
ДУУ: 22, 52
1, 2. Хүн амьтнаас юугаараа ялгаатай вэ?
ХҮН уураг тархи гэдэг хосгүй эрхтэнтэй учраас хэл сурах чадвартай. Энэ чадварынхаа ачаар уншдаг, бичдэг, ярьдаг, сонссоноо ойлгодог, Еховад залбирч, магтуу дуулдаг. Эдгээр үйлдэл уураг тархи, мэдрэлийн сүлжээний аль хэсэгтэй холбоотойг эрдэмтэд одоо ч тайлж чадаагүй байна. Хэл шинжлэлийн ухааны нэг профессорын хэлснээр хүнийг амьтнаас ялгадаг нэг шинж нь хэл ярианы чадвар юм.
2 Хэл ярианы чадварыг Бурхан бидэнд бэлэг болгон өгчээ (Дуу. 139:14; Илч. 4:11). Хүнийг амьтнаас ялгадаг бас нэг гайхалтай бэлэг бий. Бурхан хүнийг «Өөрийнхөө дүр төрхөөр» бүтээсэн. Хүн сонгох эрх чөлөөтэй учраас хэл ярианыхаа чадварыг ашиглан Бурхныг алдаршуулах эсэхээ өөрөө шийддэг (Эх. 1:27).
3. Мэргэн ухаантай болгох ямар гайхалтай бэлгийг Ехова өгсөн бэ?
3 Бүтээгч маань өөрийг нь алдаршуулах хүсэлтэй бүх хүнд Библи гэдэг гайхалтай бэлэг өгсөн. Бүтнээр нь болон хэсэг хэсгээр нь гаргасан Библийг 2 800 гаруй хэлээр Дуу. 40:5; 92:5; 139:17). Улмаар «авралд хүргэх мэргэн ухааныг» олно (2 Тимот 3:14–17-г уншина уу).
унших боломжтой. Та Библиэс уншсан зүйлээ эргэцүүлэн боддог бол Бурхныхтай адилхан үзэл бодолтой болно (4. Эргэцүүлэн бодно гэж яахыг хэлдэг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?
4 Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ тал бүрээс нь сайтар нягтлахыг эргэцүүлэн бодох гэнэ (Дуу. 77:12; Сур. 24:1, 2). Ехова Есүс хоёрын тухай эргэцүүлэн бодох нь хамгийн их ач тустай (Иох. 17:3). Энэ өгүүллээр дараах асуултын хариуг мэдэж авъя. Яаж уншвал эргэцүүлэн бодоход хялбар байх вэ? Юуг эргэцүүлэн бодох вэ? Ийм хэвшилтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?
ТА ҮР БҮТЭЭЛТЭЙ СУДАЛДАГ УУ?
5, 6. Уншиж байгаа зүйлээ ойлгож, тогтоохын тулд яах хэрэгтэй вэ?
5 Хүн тархиныхаа ачаар янз бүрийн гайхалтай үйлдэл хийх чадвартай бөгөөд зарим зүйлийг хар аяндаа хийдэг. Жишээлбэл амьсгалах, алхах, дугуй унах, компьютер дээр арван хуруугаараа шивэхэд бодох шаардлагагүй. Харин юм уншихад бол өөр. Утгыг нь ойлгож унших хэрэгтэй. Ингэхийн тулд догол мөрийг уншиж дуусгаад эсвэл дараагийн жижиг гарчиг руу орохын өмнө хэсэг зогсоорой. Зөв ойлгосон эсэхээ шалгаж сая юу уншсанаа тунгааж бодоорой. Хүн заримдаа юу уншиж байгаагаа ойлгодоггүй. Энэ нь анхаарал сарниулах зүйлээс болдог. Эсвэл анхаарлаа төвлөрүүлж сураагүйтэй холбоотой. Яаж уншвал үр дүнтэй вэ?
6 Чанга уншихлаар тогтооход хялбар байдгийг шинжлэх ухааны судалгаа харуулдаг. Бүтээгч маань үүнийг сайн мэддэг учраас «Хуулийн энэ номыг ... бясалга [«нам дуугаар унш», ШЕ]» хэмээн Иошуад айлджээ (Иошуа 1:8-ыг уншина уу). Библийг «нам дуугаар» буюу хүнд дуулдахаар уншвал анхаарал сайн төвлөрч, уншсан зүйл ой тойнд үлддэг.
7. Бурхны Үгийг ямар үед эргэцүүлэн бодох нь хамгийн үр дүнтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
7 Зүгээр нэг уншихад тэгтлээ хичээх шаардлагагүй байж болох юм. Харин эргэцүүлэн бодохын тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Гэтэл хүн төгс бус болохоороо анхаарал нь амархан сарничихдаг талтай. Тиймд ядраагүй байхдаа, хүн саад болохооргүй нам гүм орчинд эргэцүүлэн бодох нь хамгийн үр дүнтэй байдаг. Дуулалч Давид нойр нь хулжсан үедээ «орондоо» эргэцүүлэн боддог байжээ (Дуу. 63:6). Есүс төгс оюун ухаантай байсан хэр нь чимээ аниргүй газар очоод эргэцүүлэн бодож, залбирдаг байв (Лук 6:12).
ЮУГ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ВЭ?
8. а) Бурхны Үгнээс гадна өөр юуг эргэцүүлэн бодож болох вэ? б) Найз нөхөдтэйгөө Еховагийн талаар ярилцахад Еховад ямар санагддаг вэ?
8 Библиэс уншсан зүйлээс гадна өөр олон зүйлийг эргэцүүлэн бодож болно. Жишээлбэл та Еховагийн гайхамшигтай бүтээлүүдийг ажиглаж байхдаа хэсэг азнаад, эргэцүүлэн бодоорой. Ингэвэл Ехова Бурхнаа өөрийн эрхгүй магтах нь лавтай. Бас төрсөн сэтгэгдлээ найз нөхөдтэйгөө Дуу. 104:24; Үйлс 14:17). Ехова үүнийг хараад баярладаг болов уу? Библид хариу нь бий. «ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» (Мал. 3:16).
хуваалцах биз ээ (9. а) Юуг эргэцүүлэн бодохыг Паул Тимотод зөвлөсөн бэ? б) Дэлгэрүүлэх ажилд бэлдэхдээ Паулын зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
9 Элч Паул Тимотод үг яриа, зан байдал, заадаг сургаалаараа хүмүүст хэрхэн үлгэр дуурайл болохоо бодож байхыг зөвлөжээ (1 Тимот 4:12–16-г уншина уу). Бид бас Тимотын адилаар олон зүйлийг эргэцүүлэн бодох учиртай. Тухайлбал, Библийн хичээлдээ бэлдэхдээ суралцагч бүрийнхээ тухай бодох нь чухал. Ахиж дэвшихэд нь туслахын тулд оновчтой асуулт, жишээ бодож олох хэрэгтэй. Ийм маягаар эргэцүүлэн бодож цагаа үр бүтээлтэй ашигладаг бол итгэл бэхжиж, Библийн хичээлээ илүү чадварлаг, урам зоригтой заана. Дэлгэрүүлэх ажилд гарахдаа зүрхээ «зориулах» буюу бэлдэх нь ч ач тустай (Езра 7:10-ыг уншина уу). Библийн «Үйлс» номоос нэг бүлэг уншихад идэвхтэй дэлгэрүүлэх хүсэл төрдөг. Хүмүүст уншуулъя гэсэн Библийн зүйл болон тараах гэж буй хэвлэлийнхээ талаар эргэцүүлэн бодвол дэлгэрүүлэх ажлаа сайн хийнэ (2 Тим. 1:6). Юу гэж яривал хэсгийнхээ хүмүүсийн сонирхлыг төрүүлэхээ бодох нь зүйтэй. Ингэж бэлддэг бол Библийг сайн ашиглаад үр дүнтэй дэлгэрүүлнэ (1 Кор. 2:4).
10. Өөр юуны тухай эргэцүүлэн бодож болох вэ?
«Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн шинэ дугаар, чуулганаар гарсан ном хэвлэлийг уншиж, эргэцүүлэн бодох хэрэгтэй. «Жил тутмын ном» уншиж байгаа бол дараагийн түүхийг уншихаасаа өмнө түр зогсоод эргэцүүлэн бодоорой. Тэгвэл сэтгэл тань хөдөлнө. Гол санааг доогуур нь зурах юм уу хажуугийн зайд тэмдэглэвэл дэлгэрүүлэх, хоньчны эргэлт хийх, илтгэл тавихад тустай. Хамгийн гол нь, Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж байхдаа үе үе эргэцүүлэн боддог бол сурч мэдсэн зүйлээ сэтгэл зүрхэндээ шингээж, Еховад талархан залбирдаг болно.
10 Та цуглаан, чуулганд суугаад илтгэл сонсож байхдаа тэмдэглэл хөтөлдөг үү? Тэмдэглэлээ дахин дахин хардаг бол Еховагийн байгууллагаас болон Библиэс сурсан зүйлээ эргэцүүлэн бодно. БасБУРХНЫ ҮГИЙГ ӨДӨР БҮР ЭРГЭЦҮҮЛЭН БОДООРОЙ
11. Бидний хувьд эргэцүүлэн бодох ёстой гол зүйл юу вэ? Бурхны Үгийг байнга эргэцүүлэн боддог бол ямар ач тустай вэ?
11 Бидний хувьд эргэцүүлэн бодох ёстой хамгийн гол зүйл бол Бурхны Үг юм. Гэтэл нэг өдөр Библи уншихыг тань хориглолоо гэж бодъё. Харин та дуртай Библийн зүйлээ, Хаанчлалын дууны үгийг чээжилсэн бол түүнийгээ эргэцүүлэн бодохыг тань хэн ч, хэзээ ч хориглож чадахгүй (Үйлс 16:25). Түүнээс гадна уншиж судалж байсан зүйлийг тань Бурхны сүнс сануулна (Иох. 14:26).
12. Библийг өдөр бүр уншихын тулд ямар хуваарь гаргаж болох вэ?
12 Библийг өдөр бүр уншихын тулд ямар хуваарь гаргаж болох вэ? Долоо хоногийн хэдэн өдөр нь Дэлгэрүүлэгчийн сургуулийн хуваарийн дагуу уншиж эргэцүүлэн бодоод, бусад өдөр нь сайн мэдээний дөрвөн ном буюу «Матай», «Марк», «Лук», «Иохан» номыг уншиж болох юм. Тийнхүү Есүсийн үг яриа, үйл хэргийг эргэцүүлэн бодож болохгүй нь юу билээ? (Ром 10:17; Евр. 12:2; 1 Петр 2:21). Бас Есүсийн амьдралд тохиолдсон үйл явдлыг дэс дараагаар нь бичсэн ном манай байгууллагаас гаргасан билээ. Энэ номын бүлэг бүрд иш татсан зүйлүүдийг анхааралтай уншиж, нухацтай бодвол их ач тустай (Иох. 14:6).
ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БЭ?
13, 14. Итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн боддог байх нь яагаад чухал бэ? Эргэцүүлэн бодохын хэрээр ямар болох вэ?
13 Христиан хүн итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн бодохын хэрээр төлөвшдөг (Евр. 5:14; 6:1). Ехова Есүс хоёрын талаар их боддоггүй бол бат итгэлтэй байж чадахгүй. Еховагаас бага багаар холдсоор үнэний замаас гарна (Евр. 2:1; 3:12). Есүсийн анхааруулснаар хэрэв бидний сэтгэл зүрх «шударга, зөв» биш бол Бурхны Үгийг «нандигнаж» чадахгүй. Ийм хүн «зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид» амархан автах аюултай (Лук 8:14, 15).
14 Тиймд Библиэс уншсан зүйлээ байнга эргэцүүлэн бодож, тэнгэрийн Эцгийнхээ тухай илүү ихийг мэдэж авцгаая. Ингэхийн хэрээр зан чанарыг нь улам сайн тусган харуулдаг болно (2 Кор. 3:18). Еховагийн тухай сурч мэдэн, зан чанарыг нь илэрхийлнэ гэдэг түр зуурынх биш ээ. Үүрд мөнхөд үргэлжилнэ. Бидний хувьд үүнээс илүү агуу завшаан байна гэж үү? (Ном. 3:11).
15, 16. а) Та итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн бодоод ямар ач тус хүртдэг вэ? б) Эргэцүүлэн бодоход заримдаа яагаад амаргүй байдаг вэ? Яагаад шантарч болохгүй вэ?
15 Итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн боддог хүн Бурхандаа хэзээ ямагт гал цогтой үйлчилдэг. Энэ нь итгэл нэгтнүүдийнх нь төдийгүй үнэнийг сонирхсон хүмүүсийн урмыг бадраадаг. Бурхны хайрын хамгийн агуу илрэл болсон Есүсийн золиосыг эргэцүүлэн боддог бол Бурхантай тогтоосон харьцаагаа улам бүр эрхэмлэнэ (Ром 3:24; Иак. 4:8). Өмнөд Африкт амьдардаг Марк гэдэг Гэрч төвийг сахидгаасаа болоод шоронд гурван жил хоригджээ. Тэрбээр: «Эргэцүүлэн бодохыг аялалд гарахтай зүйрлэж болно. Цааш явах тусам янз бүрийн адал явдалтай учирдаг шиг итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн бодох тусам Ехова Бурхныхаа талаар шинэ шинэ зүйлийг мэдэж авдаг. Сэтгэл тавгүйтэх юм уу ирээдүйнхээ төлөө санаа зовох үедээ Библиэ авч уншаад эргэцүүлэн бодохлоор дотор уужирдаг» гэжээ.
16 Анхаарал сарниулах зүйл хаа сайгүй болсон өнөө үед итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн бодоход заримдаа амаргүй байдаг. Африкт амьдардаг Патрик гэдэг Гэрч: «Мейлээ шалгахлаар хэрэгтэй хэрэггүй баахан мэдээлэл орчихсон байдаг. Хэрэггүйг нь байнга устгаж цэвэрлэхгүй бол болохгүй шүү дээ. Тэрэнтэй адилхан, ухаан санаагаа шалгаад үзэхлээр “санаа зовсон бодлуудаар” дүүрчихсэн байдаг. Тийм болохоор би итгэл бэхжүүлэх зүйлийг эргэцүүлэн бодохоосоо өмнө Еховад залбирч ухаан санаагаа цэвэрлэдэг. Цаг хэрэгтэй л дээ. Гэхдээ л Еховатай улам дотно болж байгаагаа мэдэрдэг. Тэгээд Библийг илүү сайн ойлгодог» гэж ярьсан юм (Дуу. 94:19). «Судрыг өдөр бүр нягтлан үзээд» сурч мэдсэнээ эргэцүүлэн бодох нь үнэхээр ач тустай (Үйлс 17:11).
ТА ХЭЗЭЭ ЭРГЭЦҮҮЛЭН БОДДОГ ВЭ?
17. Та хэзээ эргэцүүлэн боддог вэ?
17 Зарим христиан өглөө эрт, зарим нь үдийн завсарлагаанаар Библиэ уншиж, эргэцүүлэн бодож, залбирдаг. Өөр нэг хэсэг нь орой эсвэл унтахынхаа өмнө зав зай гаргадаг. Библийг өглөө нэг, орой нэг унших дуртай хүмүүс ч бий. Ийнхүү «өдөр шөнөгүй» буюу тогтмол уншдаг (Иош. 1:8). Хамгийн гол нь цагаа зөв ашиглах хэрэгтэй. Яаж? Ач холбогдол багатай зүйлд зарцуулдаг цагаа Бурхны Үгийг өдөр бүр эргэцүүлэн бодоход зориулаарай (Еф. 5:15, 16).
18. Бурхны Үгийг өдөр бүр эргэцүүлэн бодож, түүнийгээ ажил хэрэг болгодог хүнийг Ехова яах вэ?
18 Библийг эргэцүүлэн бодож, сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог бүх хүнийг Ехова ивээхээ амласан (Дуулал 1:1–3-ыг уншина уу). «Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ!» гэж Есүс хэлсэн байдаг (Лук 11:28). Итгэл бэхжүүлэх зүйлийг өдөр бүр эргэцүүлэн боддог бол агуу Бүтээгчээ үйл хэргээрээ алдаршуулна. Тийм хүнийг Ехова одоо жаргалтай амьдруулж, шинэ ертөнцөд мөнхийн амиар шагнана (Иак. 1:25; Илч. 1:3).