«Хайрлах хийгээд үзэн ядах цаг»
«Хайрлах хийгээд үзэн ядах цаг»
«БУРХАН бол хайр билээ». Ийм бичгийг зарим орны хүмүүс жаазлаад ханандаа өлгөдөг. Энэ бол хайрын хамгийн агуу жишээ үзүүлдэг Бурхныг тодорхойлсон үнэхээр сайхан үг юм.
Энэ үг Библид байдгийг олон хүн мэддэггүй. Элч Иохан: «Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ» гэжээ (1 Иохан 4:8). Мөн Бурхан хүмүүсийг хэр их хайрладаг талаар «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» хэмээн бичсэн байдаг (Иохан 3:16).
Үүнд үндэслэн зарим хүн Бурхан хүнийг юу ч хийсэн уучилдаг гэж ойлгодог байж болох юм. Биеэ яаж ч авч явсан Бурхан яах ч үгүй гэж боддог нь олон хүний үйл хэргээс харагддаг. Тэгвэл ингэж бодох нь зөв үү? Бурхан сайн муу ямар ч хүнийг хайрладаг уу? Бурханд ч гэсэн үзэн ядах сэтгэл төрөх үе байдаг болов уу?
Бурхны хайр ба үзэн ядах сэтгэл
Мэргэн ухаант Соломон хаан: «Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ. ... Хайрлах хийгээд үзэн ядах цаг ... байдаг» хэмээн бичсэн байдаг (Номлогчийн үгс 3:1, 8). Эндээс үзвэл, Бурхан хайрладаг, энэрдэг боловч бас үзэн яддаг аж.
Эхлээд, «үзэн ядах» гэдэг үгийг Библид ямар утгаар хэрэглэдгийг авч үзье. Нэгэн тайлбар тольд «„Үзэн ядах“ гэдэг үг Библид олон утга илэрхийлдэг. Үзэн ядах гэдгээр өшөө хорсолд автан хар санах, хүчтэй дайсагнах гэсэн санаа илэрхийлж болдог аж. Ингэж үзэн ядах нь хүнд дайснаа хорлох гэсэн хүчтэй хүсэл төрүүлдэг» гэж тодорхойлжээ. Ер нь, бид үзэн ядах гэдгийг ийм утгаар нь ойлгодог бөгөөд хүн хүнээ үзэн ядах нь ямар уршигт хүргэдгийг үзэж байна. Уг тольд цааш нь «„Үзэн ядах“ гэдэг үг хор хүргэх зорилгогүй ч, ихэд жигшин зэвүүцэх гэсэн санаа агуулдаг» гэж тайлбарлажээ.
Энэ өгүүллээр «үзэн ядах» гэдэг үгийг өс хонзон авах, хор хохирол учруулахыг хүсэхгүй ч гэсэн ямар нэгэн юмыг ихэд жигшин зэвүүцэж, туйлаас дургүйцэх гэсэн утгаар авч үзнэ. Бурханд ийм үзэн ядах сэтгэл төрдөг болов уу? Сургаалт үгс 6:16–19-д «ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. Эдгээр нь гэвээс ихэмсэг харц, худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, хорон муу уруу түргэн гүйгч хөл, худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэрэг болой» гэж байдаг.
Бурхан тодорхой үйл хэргийг үзэн яддаг нь дээрх зүйлээс харагддаг. Гэхдээ ийм Эхлэл 8:21; Ром 5:12). Үүнийг «Сургаалт үгс» номыг бичигч: «Хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү» хэмээн жишээгээр тайлбарлажээ (Сургаалт үгс 3:12). Хүүхэд нь буруу юм хийхэд эцэг эх нь хийсэн хэргийг нь жигшдэг ч хүүхдээ хайрладаг учир дахин муу юм хийлгэхгүйн тулд засаж залруулах гэсэндээ сахилга батын арга хэмжээ авдаг. Үүний нэгэн адил, Ехова хайрандаа хөтлөгдөн нүгэлтэй хүнийг аврахын тулд арга хэмжээ авдаг.
юм хийдэг хүнийг өөрийг нь үзэн яддаг гэсэн үг биш. Тэрбээр хүний сул тал, төрж өссөн орчин, хүмүүжил, мэдлэг туршлага дутах гэх мэтийн нөхцөлийг харгалзан үздэг (Зөв үзэн ядах нь
Бурхны хүсэл тааллыг мэддэг мөртлөө түүний дагуу үйлддэггүй хүн яах вэ? Тийм хүн Бурхны хайр, сайшаалыг нь хүлээх эрхээ алддаг. Еховагийн жигшдэг зүйлийг санаатайгаар хийдэг хүн Еховад үзэн ядах сэтгэлийг төрүүлдэг. Жишээлбэл, «ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ» гэж Библид байдаг (Дуулал 11:5). Бурхан гэмшдэггүй хүнийг уучилдаггүй. Элч Паул энэ тухай еврей христиануудад бичсэн захидалдаа «Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ» гэж бичжээ (Еврей 10:26, 27). Хайрын сэтгэлтэй Бурхан яагаад ийм байр суурь баримталдаг вэ?
Хэрэв хүн санаатайгаар ноцтой нүгэл үйлддэг бол муу муухай явдалд бүрмөсөн автаж, улмаар муу муухай явдал тэр хүний мөн чанарт арилшгүйгээр шингэдэг. Ингээд яавч засаршгүй хүн болж болзошгүй юм. Ийм хүнийг Библид ирвэстэй зүйрлэдэг нь ирвэсний толбо арилдаггүйнх юм (Иеремиа 13:23). Библид тодорхойлсноор «мөнх нүгэл» буюу гэмших аргагүй, уучилшгүй нүгэл гэж бий (Марк 3:29).
Адам Ева хоёр, Искариотын Иудаст чухам ийм л юм тохиолджээ. Адам Ева хоёр төгс байсны зэрэгцээ Бурхны тушаал хоёуланд нь ойлгомжтой, тодорхой байсан тул тэд нүгэл үйлдсэн нь санаатай үйлдэл байсан нь тодорхой. Тиймээс уучлахын аргагүй байсан. Тэр хэрэг явдлын дараа Бурхан тэдэнтэй ярилцахдаа гэмших тухайд огт дурдаагүй (Эхлэл 3:16–24). Иудас төгс бус хүн байсан ч Бурхны Хүүтэй дотно нөхөрлөж явсан. Гэвч урвагч болжээ. Есүс өөрөө түүнийг «мөхлийн хүү» гэж хэлсэн байдаг (Иохан 17:12). Диаволыг устгагдвал зохих нүгэл үйлдсэн засаршгүй нэгэн гэдгийг Библи илчилдэг (1 Иохан 3:8; Илчлэлт 12:12). Тэд Бурхнаар үзэн ядуулах юмаа өөрсдөө хийсэн.
Гэхдээ Бурхан нүгэл үйлдсэн бүх хүнийг засаршгүй гэж үздэггүйг мэдэхлээр тайвширдаг. Ехова үнэхээр тэвчээртэй бөгөөд мэдлэггүйн улмаас нүгэл үйлдсэн хүнийг шийтгэхдээ огтхон ч баярладаггүй (Езекиел 33:11). Харин ч тийм хүнийг гэмшихийг уриалдаг бөгөөд нүглийг нь уучлахад бэлэн байдаг. Библид «Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» гэсэн байдаг (Исаиа 55:7).
Хайрлах хийгээд үзэн ядах талаар зөв үзэлтэй байх нь
Бурхныг дууриадаг жинхэнэ христианууд «хайрлах хийгээд үзэн ядах цагийг» ялгаж чаддаг байх хэрэгтэй. Сэтгэлийн хөдлөлд хэт автвал хайрлаж, өршөөхдөө туйлширч мэднэ. Есүсийн шавь Иудагийн «Махан биеэр бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүйгээр өршөөнгүй ханд» гэж бичсэн нь бусдад өршөөнгүй хандах ба нүглийг үзэн ядахдаа дүн нуруутай байхад тус болдог (Иуда 22, 23). Тэгэхлээр, бид нүгэл үйлдсэн хүнийг бус, нүглийг нь үзэн ядах ёстой.
Христианууд дайснаа хүртэл хайрлаж, тэдэнд сайныг үйлдэх учиртай. Есүс: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэжээ (Матай 5:44). Тиймээс Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлдэг сайн мэдээнд нь хүмүүс нааштай хандахгүй байсан ч Бурхны Хаанчлалын тухай ярихаа больдоггүй (Матай 24:14). Аливаад Библийн зарчмын үүднээс хандаж, хүн бүрийг Еховагийн хайр, өршөөлийг хүртэх боломжтой гэж үздэг. Хүмүүст туслах гэсэн сэтгэлийг нь үл тоомсорлох юм уу бүр эсэргүүцэж, хавчихад ч «Та нарыг хавчигч хүмүүсийг ерөө. Ерөө, харин бүү хараа. ... Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» гэсэн элч Паулын зөвлөгөөг дагадаг (Ром 12:14, 17). Ехова хэнийг хайрлаж, хэнийг үзэн ядахаа шийдэх эрхтэй гэдгийг тэд ойлгодог. Ехова бол хэнийг амьдруулахаа эцэслэн шийдвэрлэх Шүүгч юм (Еврей 10:30).
Тийм ээ, «Бурхан бол хайр билээ». Биднийг хайрладагт нь Бурханд талархаж, хүсэл тааллыг нь мэдэж, биелүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах учиртай. Еховагийн Гэрчүүд таныг Бурхны хүсэл таалал юу болохыг Библиэс мэдэж аваад, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань дуртайяа тусална. Хүсэл тааллыг нь биелүүлбэл Бурхан таныг хайрлаж, үзэн ядахгүй.
[29-р хуудасны товчлол]
«ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг. Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог. Эдгээр нь гэвээс ихэмсэг харц, худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, хорон муу уруу түргэн гүйгч хөл, худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэрэг болой» (СУРГААЛТ ҮГС 6:16–19).
[30-р хуудасны товчлол]
«Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй. Харин шүүлт[ийг] ... айн чичирч хүлээх нь үлдэнэ» (ЕВРЕЙ 10:26, 27).
[31-р хуудасны товчлол]
«Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. ... Тэр өгөөмрөөр уучилна» (ИСАИА 55:7).
[30-р хуудасны зураг]
Халамжит эцэг эх үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сахилга батын арга хэмжээ авдаг
[31-р хуудасны зураг]
Бурхны хайр, өршөөлийг олон хоригдол хүртсэн