Skip to content

Гарчиг руу орох

Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлгийн боловсрол олгох нь зөв үү?

Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлгийн боловсрол олгох нь зөв үү?

Уншигчдын асуулт

Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлгийн боловсрол олгох нь зөв үү?

▪ Ер нь, эцэг эхчүүд үр хүүхдээ аюулт өвчнөөс хамгаалах гэж чадах бүхнээ хийдэг. Үүнтэй адилаар, ёс журамгүй зүйлээс тэднийгээ хамгаалахын төлөө чармайх хэрэгтэй. Үүний тулд хийх хэрэгтэй нэг алхам бол бэлгийн харьцааны талаар зөв мэдлэг олгох явдал юм (Сургаалт үгс 5:3–23). Сексийг харуулсан материалыг телевиз, интернет, ном хэвлэлээр ил гаргах нь ихсэж байгаа учир эцэг эхчүүд бэлгийн харьцааны талаар үр хүүхдэдээ ярьж, зөвлөгөө өгөх нь одоо бүр ч чухал болоод байна.

Зохиолч, профессор Диан Лэвин: «Хүүхдүүд бэлгийн харьцааны талаар ойлголттой болж байгаа нь ноцтой юм биш. Асуудлын гол нь, хүүхдүүд юуг, хэдэн насандаа, хэнээс сурч байгаатай холбоотой юм. Хүмүүсийн дунд тархсан нийтлэг ойлголт болон реклам сурталчилгаанаас бэлгийн харьцааны талаар авсан мэдээлэл нь хүүхдүүдэд хүчтэй нөлөөлж, муу үр дагаварт хүргэдэг» гэж тайлбарлажээ.

Эцэг эхчүүд үр хүүхдээ ялзарч буй нийгмийн ёс журамгүй, гаж үзлээс хамгаалах учиртай (Сургаалт үгс 5:1; Ефес 6:4). Хүүхэд залуус бие махбодод нь ямар өөрчлөлт гарахыг, өөртөө яаж анхаарал тавихыг, ёс журамгүй хүнээс өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг байх ёстой. Охин хүүхдэд биед нь ямар өөрчлөлт гардгийг, сарын тэмдэг яагаад, яаж ирдгийг бэлгийн бойжилтын эхэн үеийн шинж тэмдэг илрэхээс өмнө тайлбарлах хэрэгтэй. Бас эрэгтэй хүүхдэд ч шөнийн шижин буюу нойтон зүүдний талаар урьдчилан тайлбарлах шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдэд багаас нь биеийн эрхтнийг зааж өгөх хэрэгтэй. Үр хүүхдээ хайрладаг эцэг эх дараах гурван чухал зүйлийг заадаг. 1) Бэлгэ эрхтэн бол нандин юм. 2) Бэлгэ эрхтний талаар тоглоом шоглоом болгон ярих ёсгүй. 3) Хүнд үзүүлэх юм уу гар хүргүүлж болохгүй. Хүүхдээ томрохлоор нь эмэгтэй хүн яаж жирэмсэн болдгийг хэзээ тайлбарлахаа ухаалгаар шийдэх ёстой. *

Хэзээнээс эхлэн хүүхдэдээ бэлгийн боловсрол олгох вэ? Аль болох эрт олгоорой. Ер нь, охин хүүхдийн анхны сарын тэмдэг 10 настай байхад нь юм уу түүнээс өмнө үзэгдэж болох юм. Эрэгтэй хүүхдийн анхны шөнийн шижин эртдээ 11, 12 насанд илэрч болдог. Ийм өөрчлөлт гардгийг мэддэггүй хүүхдүүд айж цочирддог. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ бие махбодод нь өөрчлөлт гарахыг хэвийн зүйл гэдгийг урьдчилан тайлбарлаж, сэтгэл санааг нь тайван байлгах хэрэгтэй. Бас тэр үед Библид байдаг ёс суртахууны хэм хэмжээг дагах нь хэр чухал, ач тустай болохыг ойлгоход нь туслах хэрэгтэй. Учир нь энэ талаар сургуульд заадаггүй (Сургаалт үгс 6:27–35).

[Зүүлт]

^ Эцэг эхчүүд энэ сэдвээр Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн дараах ном хэвлэлээс тустай материал үзэж болно. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 11-р сарын 1-ний дугаарын 3-р хуудасны «Бэлгийн харьцааны талаарх Бурханд таалагддаг үзэл бодол», «Бурхны хайр» номын 100-102-р хуудасны «Анхны алхам буюу порно үзэх», 218, 219-р хуудасны «Гар хангалга хийх зуршлаас салагтун», «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 2-р дэвтэр 6-р бүлгийн «Миний бие яаж байгаа юм бол?» гэсэн гарчгийг (англи) үзнэ үү.